| |

Д.Солонго, Ш.Цогтоо нарын оронд академич С.Нарангэрэл, АН-ын гишүүн Р.Гончигдорж нарыг томилуулах тухай яриа гарч эхэлсэн. Гэхдээ Д.Солонго, Ш.Цогтоо нар нь дараагийн гишүүнийг томилох шийдвэр гартал бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байх юм.
Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд нийгмийн баталгааг нь хэрхэн хангах талаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд дараах байдлаар заасан байдаг юм. Тус хуулийн 5.6-д "Цэцийн гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, эсвэл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно” гэж заасан байдаг юм. Мөн "Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно” гэсэн заалт бий.
ЭХ СУРВАЛЖ: EAGLENEWS
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

