| |

Эх сурвалжийн мэдээлснээр, 5G сүлжээ нь Төв радио телевизийн 2020 оны цагаан сарын үдэшлэгийн төв талбай, салбар газруудыг бүрэн хамарчээ. Тухайн үед төв радио телевиз 5G+8K технологийг ашиглан, олон камераар зураглаж, 8K хувилбарыг гаргана. 5G сүлжээний гар утасны зураглаа болон ахуй байдлыг зураглах 4K технологи зэргийг цагаан сарын үдэшлэгийг найруулан бүтээхэд ашиглаж, цагаан сарын үдэшлэгийн 4K ухаалаг шууд нэвтрүүлгийг баталгаажуулна. VNIS загварыг цагаан сарын үдэшлэгт анх удаа ашиглахын улмаас үзэгчид сүлжээ ашиглагчид Ян Ши Пинь APP-д 2020 оны цагаан сарын үдэшлэгийн VR шууд нэвтрүүлэг, олон өнцөгт панорама шууд дамжуулалтыг үзэх боломжтой юм. 5G, 8K, 4K, VR гэх мэт шинэ технологийг ашигласны улмаас үзэгчид сүлжээ ашиглагчид цоо шинэ хэлбэрээр үдэшлэг үзэх боломж нээгдлээ.
Нээлтийн ёслолын үеэр 5G + 8K дамжуулалтын туршилтад 5G сүлжээгээр дамжуулсан 2020 оны цагаан сарын үдэшлэгийн төв талбай болон салбар газруудын 8K дүрсийг харуулсан бөгөөд 2020 оны цагаан сарын үдэшлэгийн "5G + 4K” технологийн хэрэглээний богино хэмжээний видео бичлэгийг үзүүлжээ. Мөн VNIS -ийг ашиглан хөтлөгч болон зочдыг холбожээ.
Сарантуяа
Эх сурвалж: http://mongol.cri.cn/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

