| |

Харин өчигдөр Хакүхо аваргыг хаясан Миёогирюү өнөөдөр Какүрюүг давснаар Эндогийн адил 2 аваргыг дараалан хаяж Кинбоши шагналын эзэн болж байна. Монгол бөхчүүдээс өнөөдөр Азүмарюү С.Тодбилэг учраа бөх Котоеки-г давж 3 даваа, нэг унаатай болсон бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Токушорюү-д унаж даваа, унаа 2 болж тэнцэв.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Митакэүми-д ойчиж, тэдний даваа унаа тэнцсэн байна. Энэ өдрийн барилдаанд Такаясү, Шодай-д унаснаар 2 даваатай байгаа бол Шодай нэг ч унаагүй явна. Харин 3 даваатай байсан Эндо Такакейшо-д унаж, тэд адилхан 3 даваа, нэг унаатай болов.
Ганц ч даваа аваагүй байсан Озэки Гойэдо, энэ өдөр Дайэшо-г давсан бол гурван даваатай явсан Асанояама, Аби-д унаснаар Аби нэг даваатай болов. Точиношин, хамгийн жижиг биетэй, элдэвтэй сумоч Энхо-г давж, тэд адил 2 даваатай байна.
Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдрөөс энэ башёг орхиж байгаагаа зарласан бөгөөд энэ өдөр аваргатай барилдах байсан Хокүтофүжи сул нэг даваа авлаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

