| |

Улсын аварга Э.Оюунболд барилдаж болох уу, барилдах эрхтэй юу, түүнд хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэзээ эцэслэх вэ?
Эдгээр асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.
-Допингийн асуудалд холбогдсон улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар байр суурьтай байгаа вэ?
-Э.Оюунболд "Намайг допингоор унагаах зорилготой хүмүүс байгаа” гээд АТГ-т гомдол гаргаад яваад байгаа. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад бид нар цол хурааж болохгүй. Өмнө нь цол хураалгасан хүмүүс шүүхдэж байгаад хүчингүй болгосон зарлигийг буцааж хүчингүй болгож байсан. Тиймээс хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээзнэсэн байдалтай байна.
-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг шалгах асуудал ямар шатандаа яваа вэ?
-Допинг хэрэглэсэн эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар тогтоохгүй. Үнэнээсээ хэрэглэсэн байна гэсэн бичиг ирвэл зарлиг гаргана. Түрүүлж гоомой юм хийхгүй. Эцэслэн шийдвэр гараагүй болохоор цолтойгоо байна гэсэн үг.
-Тэгэхээр Э.Оюунболд аварга цагаан сараар барилдах боломжтой гэсэн үг үү?
-Тэрийг Үндэсний бөхийн холбоо мэднэ. Э.Оюунболдыг барилдуул, барилдуулахгүй гэдгийг Ерөнхийлөгч хэлэх эрхгүй шүү дээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

