| |

"Технологийн дэвшилд хүрэхгүй байх шалтгаан бидэнд байхгүй. Технологийн ахиц дэвшилд хүрэх нь гайхалтай технологи, холбоонд нэвтрэх боломжийг олгохын сацуу аюулгүй байдлын салбарт бидний ашиг сонирхлыг хамгаалж, аюулгүй байдлын асуудлаар бусад агентлагтай чухал түншийн харилцаагаа хамгаалах боломжийг бидэнд олгох юм” хэмээн тэрбээр ярьжээ.
Их Британи "Huawei” компанитай гэрээ хийх үндэснийх нь аюулгүй байдалд томоохон аюул учруулна гэдгийг өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярих үеэрээ анхааруулсан байна. Хожим нь энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мөн мэдэгдсэн байна.
АНУ "Huawei”-н эсрэг
Улс орныхоо мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийг гадны аюул заналхийллээс хамгаалах зорилгоор онц байдал тогтоосон захирамжид Д.Трамп өнгөрсөн оны 5 дугаар сард гарын үсэг зуржээ. Энэхүү захирамж нь Америкийн мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцэд эрсдэл учирч, үндэсний аюулгүй байдалд аюул учирвал зарим компанитай арилжааны гэрээ байгуулахыг хориглох бүрэн эрхийг АНУ-ын Худалдааны сайдад өгснийг тусгажээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Худалдааны яам 5 дугаар сарын 17-нд "Huawei”-г хар жагсаалтад оруулсан бол 5 дугаар сарын 20-нд 90 хоногийн хугацаатай утсандаа программ хангамжийн шинэчлэл хийх, сүлжээгээр хангах эрхээ сэргээх түр хугацааны зөвшөөрлийг тус компанид олгосон байна. Тийнхүү 8 дугаар сарын 18-нд, дараа нь 11 дүгээр сарын 18-нд мөн 90 хоногийн хугацаатайгаар олгох зөвшөөрлөө сунгасан байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

