| |

ОБЕГ-ын харьяа зургаан давхар барилга бүхий Жаргалант сувиллыг анхнаасаа онцгой нөхцөлд ашиглахаар "Чингис хаан” олон улсын нисэх буудлын ойролцоо барьсан гэдэг. Тиймээс сэжигтэй хэмээн тусгаарласан хүмүүсээ нисэхээс зүүн тийш долоон км газарт Богд уулын Жаргалантын аманд байрлах ОБЕГ-ын амралтын газар аваачиж эмчлэх, хөл хорио тогтоох нь оновчтой юм. Тэнд эмнэлгийн багаа байрлуулахад л эмчилгээ, сувилгаанаас эхлээд бусад бүх зүйл бэлэн. Бусад улс орны жишиг ч ийм байдаг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

