| |

Тэгвэл энэ вирусийн халдвар бүртгэгдлээ гэхэд Монгол Улс бэлэн үү?
Бэлтгэл ажил ямар байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын танилцуулснаар хүргэж байна.
Тэрбээр:
Эмнэлгийн бэлэн байдлын хүрээнд:
Эмч, мэргэжилтнүүдийг тэнхимийн сургалтад хамруулахаас гадна онлайн сургалт, дадлагажуулах сургалтад байнга сургаж байна.
Хүний нөөцийн бүх тооцооллыг гаргасан. Одоогоор 1,824 дадлагажигч эмч, анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх ангийн 1,340 оюутан болон гавьяаны амралтанд байгаа эмч сувилагчдын тооцоог бүгдийг гаргаж, нэр, утасны жагсаалтыг бэлдсэн.
Шаардлага гарвал лавлагаа төвүүдийн эмч нар сэлгэж ажиллах болно.
Хэрэв халдварын тохиолдол бүртгэгдвэл бид голомтын халдвагүйжүүлэлттийг хийх ажлыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон аймгуудын ЗӨСҮТ-үүд, Эрүүл мэндийн газруудтай хамтран хийнэ.
Уушгины хатгалгаа, хүнд хэлбэрийн хатгалгаа, ужиг өвчнөөр хүндрэх хэлбэр байгаа тул амьсгалын замын аппаратаар хангах, бусад эм, эмчилгээний бэлтгэлийг хангаж байна.
Вакцины хувьд генийн дарааллыг тогтоосны дараа үйлдвэрлэх боломжтой гэдгийг АНУ, БНХАУ, Израиль зэрэг орнууд мэдэгдсэн бөгөөд туршилт хийж эхэлсэн. Хятадад эдгэрсэн хүний цуснаас сийвэнг ялгаж аваад өвчтэй хүнд хийснээр эмчилгээ үр дүнд хүрч байна гэж байгаа ч туршилтын шатанд явж байгаа гэлээ.
Эх сурвалж: Б.ЖАРГАЛМАА, IKON.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

