logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Б.МӨНХБААТАР: НУТАГ ОРНОО ХЭН НЭГНЭЭР ГУТААН ДОРОМЖЛУУЛАХЫГ БИ ХҮСЭХГҮЙ

Бичсэн:zulaa
2015/11/18/, 11:45
Tweet

Б.МӨНХБААТАР: НУТАГ ОРНОО ХЭН НЭГНЭЭР ГУТААН ДОРОМЖЛУУЛАХЫГ БИ ХҮСЭХГҮЙ

 

Дээрээсээ доошоо тэр чигтээ улс төрийн хэнээрхэлд автсан  цаг үед бид амьдарч байна. Орон нутаг жижиг болохоор  "тоглолт” нүдэн дээр явагддаг. Гэхдээ зарим үед "хөшиг”-ний цаана юу болоод байгааг тэр бүр мэдэхгүй өнгөрөх нь бий.

Саяхны өдөр Мөнхбаатар эмч "Үгээ хэлэх цаг нь болсон” гэсээр манай сонины редакцид зочлов. Нэгэн үе намынхаа дуу хоолой болж явснаа хэсэгтээ намжсан түүнээс урьдахиас ч илүү эрч хүчтэй байдал анзаарагдсан. Ингээд олныг нуршилгүй уншигч таныг түүний ярианд хөтлөе.

-Танай нам дээр яг юу болоод байна?

Намын дотоод олон зөрчилдөөн байдаг. Би тэр болгоныг хэлээд яахав. Гэхдээ надтай холбоотой олны дунд яригдаад байгаа зарим сэдвийг хөндөж тавихыг хүсэж байна. Яагаад гэвэл хүмүүс их буруу ойлголттой байна. Миний хувьд намын дотоод байдлыг ил гаргаад яахав, эв, эеэ хичээе гээд ямагт намынхаа нэр хүндийг эхэнд нь тавьсаар ирсэн. Гэтэл нам толгойлж буй хэсэг бүлэг хүмүүс намыг дотроос нь өөрсдөө хагалж, тэдний байр байдал, үнэн нүүр царай эхнээсээ илчлэгдэж, нутаг орон минь хөгжил ярих биш зөвхөн сандал ширээний төлөөх тулаан болж ирлээ. Энэ байдлыг би үнэхээр хараад сууж тэсч байж чадахгүй учраас өөрийн дуу хоолойгоо хүргэе гэж бодсон юм.

-Ингэлээ гээд янз бүрийн дайралт ирэхээс айхгүй байна уу?

-Жирийн гишүүний хувьд үнэн үгийг хэлэхэд хэнээс, юунаас айхав дээ. Зориудын зохион байгуулалттай дайралтуудыг сөрсөөр би өнөөдрийг хүрсэн. Тэснэ тэснэ гэхэд тэвчээрийн хязгаар гэж хүнд байдаг юм байна. Аймаг орныхоо хувь заяаг бодсон ч үгээ хэлэх цаг болсон гэж бодож байгаа.

- Сүүлийн үед "энэ аймаг толгойтой байна уу” гэсэн асуултыг олон хүн тавих болсон?

-Нэг хүний гар хөл болсон ямар ч хөгжлийн бодлого, төлөвлөгөө байхгүй хэн нь дарга хийгээд байгаа нь мэдэгдэхгүй тийм л өөрийн толгойгүй хүмүүс аймаг орныг авч явж байна даа. Энэ бол эмгэнэл.  Бадамсүрэн анх аймгийн Засаг даргад нэр дэвшээд шалгуурыг нь хангахгүй хэд хэдэн удаа буцсан.  Тэр үеэс бидний дунд үл ойлголцол эхэлсэн гэж хэлж болно. Би санаа бодлоо шууд л илэрхийлдэг хүн. Тэгээд сүүлийн хурал дээр эж нэр устай нь хүртэл хэлж байсан. Манай зарим намын гишүүд миний нэрийг хүртэл дэвшүүлж байсан. Үнэхээр боловсон хүчин байхгүй бол бодох л асуудал. Яагаад гэвэл боловсролтой залуучуудад иргэний зориг гаргаж, нэр дэвших боломжийг нээж өгөх, тохироо хийсэн балиар мафийн торон сүлжээг алга болгохыг хүссэн юм. Заавал урьдчилан тохирсон ч юм уу эсвэл олон жил ажилласан гээд юм хийгээгүй хүнийг бас дэмжих албагүй шүү дээ. Цаашид залуучууд минь өөртөө итгэлтэй байж, нутаг орноо хөгжүүлэхийн тулд өөрийн боловсрол, сурсан мэдсэн, хийсэн зүйлээрээ харуулж, нутаг оронд минь ийм чадварлаг залуус байдаг юм гэдгийг тэдэнд харуулах цаг нь болсон.

- Та үүнд хошуучлагч нь байж чадах уу?

Залуучуудад ингэж болдог юм гэдгийг харуулах зорилгоор чадах бүхнээ хийе л гэж бодож байгаа. Тэгэхээс энэ торон сүлжээн дотроос би гарахгүй нь ойлгомжтой. Бадамсүрэнгийн хувьд гурав дахиа засаг даргад нэр дэвшээд буцахад нам гаднаасаа үнэхээр муухай харагдаж, Дорнод аймагт энэ хүнээс өөр хүн байдаггүй юм уу гээд гадна талд ч хүмүүс гайхширч байсан үе шүү дээ. Тэгээд ч их шунасан хүнд төр бариулж болохгүй гэдэг үг ч бий. Тэр байдлыг ил хэлсэн нь би болохоос биш нийтээрээ дуртай байгаагүй. Ганц хүнийг улайраад зүтгүүлээд байна гэдэг чинь цаана нь маш том хувийн амбиц ашиг сонирхол нуугдаж байна гэдгийг ч хэлж байсан.

-Тэгээд С.Ганбат Засаг дарга болсон?

Тэр бол Бадамсүрэн цааш ахих "гишгүүрээ” л болгосон. Өөрөө болж чадахгүй болохоор нь нөгөө намтай тохироо хийж өөрөө орлогч болох тоглолт хийсэн. Нам ялчихаад байхад намаасаа хүн гаргах ямар ч сонирхол байхгүй, зөвхөн өөрийгөө бодсон л алхам гэхээс өөрөөр тайлбарлалтгүй. Тэр үед намын Удирдах зөвлөлөөс Зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ \аварга\ ирж намын гишүүдтэй уулзсан.  Бадамсүрэн УИХ-ын гишүүн Бат-Эрдэнийг бүтэн өдөржин хүлээлгээд, ирэхгүй гишүүн аргаа бараад буцсан шүү дээ. Тэр үед нөхөр нөгөө хороо найруулж явсан. Маргааш нь аймгийн Иргэдийн Хурал болоход Бадамсүрэн АН-ын хэсэг нөхөдтэй үгсэн хуйвалдаж, С.Ганбатыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, өөрөө Засаг даргын орлогч болох тохироо хийгээд орж ирсэн.  Би энэ талаар намын дээд байгууллагад удаа дараа хандаж байсан.  Намын дарга Миеэгомбын Энхболдтой хүртэл очиж уулзсан. Дараа нь янз бүрийн хууль бус шийдвэрийг Ганбат даргаар гаргуулан тэр бүхнээр нь нээнтэглэж, суудлаас нь шууд авч хаяж, өөрөө дарга болсон. Энэ бол эртээс төлөвлөсөн түүний дараагийн тоглолт байсан.

-Намын дээд байгууллага өөрийн тань үгийг хэр хүлээж авав?

Дээрх хууль бус шийдвэрийг МАН-ын Удирдах Зөвлөл, Намын хяналтын хорооноос хүмүүс ирж газар дээр нь хянаж шалгаад хэлэлцэн Бадамсүрэнд хариуцлага тооцож, намын даргаас нь чөлөөлсөн. Тэгээд Дорнод аймгийн намын хороог дэд дарга Ш.Ёл ерөнхийд нь удирдаж байсан. Бид намын бага хурлаа хуралдуулаач гэдэг шаардлагыг олонтоо тавьж, олонхи болсон манай нам Засаг даргаа авах ёстой гэдэг зарчмыг барьж, тэр үед Хишигтогтох даргыг олонхиороо дэмжиж байсан.  Олны анхаарлаас гартал хугацааг сунжруулж, эрч хүчийг нь сулруулж байгаад аяндаа замхруулдаг нь Бадамсүрэнгийн "үндсэн” арга л даа.

Дараагийн тактик нь Бадамсүрэнгээс өөр хүн байхгүй гэдгийг олон түмэнд итгүүлж үнэмшүүлэх ажлыг зохион байгуулсан. Тэгээд Ганбат даргыг огцруулж, өөрөө алдаагаа зассан, одоо намын даргаа авч болно биз дээ гэсэн юм ярьж, Номтойбаяр гишүүн түүнд гар бие оролцон УЗ нь шийдвэрээ өөрчлөн, эргэж намын даргаар нь тавих инээдэмтэй ажил хийгдсэн. Удирдах Зөвлөл өмнөх шийдвэрээ ийм хурдан өөрчилж, намын дарга эргэж болгох шийдвэр гаргаснаар намын гишүүдийн намдаа итгэх итгэлийг шууд унагасан.

-Олон түмэн гайхаж л байсан. Бадамсүрэнг намын даргаас нь огцрууллаа л гэдэг, эргээд сонгогдлоо л гэдэг?

Хурал харагдах байдлаараа гаднаасаа ямар байсныг энд хэлье. Бадамсүрэн дээр гараад гишүүдийнхээ өөдөөс хараад суучихсан, Н.Номтойбаяр, Сумъяабазар нар ирчихсэн, дээрээс ирсэн Удирдах зөвлөлийн шийдвэрийг уншчихлаар хүмүүс үнэндээ яаж ч чадаагүй. Намын гишүүдийн дуу хоолой огт ороогүй.

-Удирдах зөвлөлөөр бярдуулж гэж ойлгож болох нь ээ?

-Алдаагаа засаад эргээд цэвэр хүн болоод гарч ирж байгаа байдлаар жирийн гишүүдэд ойлголт төрүүлсэн. Намын Удирдах  зөвлөл түүнийг нь хүлээн зөвшөөрч өмнөх шийдвэр юмаа хүчингүй болгож Бадамсүрэн тэгээд намын даргаа авчихаж байгаа юм. За яахав, дээрээс бярдуулж намын даргаа энэ хүн авчээ гэхэд дэд даргын асуудал яригдах ёстой. Тэгээд ч дэд дарга гэдэг бол намын жинхэнэ "гал тогоо”-г барьж явах хүн.

Тийм болохоор намдаа шинэчлэлт өөрчлөлт хийе гэвэл дэд даргын үүрэг хариуцлага маш өндөр. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд намын байранд хэсэг бүлэг хүмүүс ирж архи уух, хор найруулах ажил л явагдсан. Хааяа бүжиг болно. Тэнд ямар ч бодлого, намын гишүүдийн цугларалт байхгүй явж ирсэн. Тэр үүднээс 4 жил ажилласан Ёлыг өөрчилье гэдэг саналыг гишүүдийн зүгээс гаргасан.   Хурал болсон. Дэд даргад нэр дэвшүүлэх болоход Бадамсүрэн Ёлыг, Зоригтбаатар дарга миний нэрийг дэвшүүлсэн. Тэгтэл Мөнхбаатар гэдэг хүн тэдэнд таалагдахгүй болохоор нөгөө л хор хирээ найруулахын тулд хурлыг завсарлуулж, үүрийн дарга нарыг нэг нэгээр нь дуудаж уулзаад  дөрөв, таван  цаг гишүүдээ гадаа хүлээлгэсний эцэст хурал үргэлжилсэн. Тэгтэл Уулаа \Мөнхтөр\ намайг дуудаад манай үүрээс намын хороонд чиний нэрийг дэвшүүлээд оруулаад ирнэ гэхэд нь тэгээд орхичихсон. Тэгтэл намын бага хуралд үүрүүдээс квотоор нэр орж ирснийг уншсан нь миний нэр байдаггүй. Тэгтэл намд гишүүнээр элсээд хэдхэн сар болж байгаа хүн,  хуралд ирээгүй хүмүүсийн нэр хүртэл цохиж явсан. Заалнаас Мөнхбаатарын нэр яагаад байхгүй байгаа юм бэ гээд асуусан. Тэгтэл өөдөөс доёолж байгаа юм шиг "Заалнаас дэвшүүлж болно шүү дээ” гээд.  Нэгэнт үүрээс гарч ирээгүй нэр заалнаас гарна гэдэг магадлал бага л даа. Тэгээд ч үүрүүдээс квот гэдгээр дандаа өөрсдийн хүнийг оруулаад ирсэн энэ нөхцөлд Мөнхбаатарыг гаргана гэж байх ч үгүй.

-Яалт ч үгүй хударгагүй загнаж?

-Яахав, энэ нөхөр аймгийн намын хорооны дэд даргад өрсөлдөх нь гээд нөгөө л заваан хор хирээ найруулаад өөрсдийн хүмүүсээр намын хороог бүрдүүлчихгүй юу. Намайг дэмжиж байсан, намын хороог шинэчилье гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон хүн шахагдсан. Би намдаа шинэчлэлээ хийхдээ хийнэ. Энэ зорилгоосоо ухарч буцахгүй. Миний ард манай намын олон мянган жирийн гишүүд байгаа. Тэд ч намайг дэмжинэ гэдгээ хэлсэн.

-Намаар дамжиж улс төрд орох босго нь мөнгө юм биш үү. Та ер нь намдаа хэр мөнгө "хаядаг” вэ?

 

Би мөнгө нь багтаж ядсан тийм баян хүн биш ээ. Тэгээд ч би эмч хүн, эмнэлгээ ажиллуулаад 20 хүнийг ажлын байраар хангаад, улсдаа татвараа төлөөд явж байна. Эд нар шиг төрд улс төрөөр дамжин шургалж орж, идэж уух хүсэл ч байхгүй. Гагцхүү нутаг орон минь зөв сайхан хөгжөөсэй гэсэндээ энэ заваан улс төртэй хутгалдаад явж байна.

Намын жирийн гишүүний хувьд  намдаа чадахын хэрээр дэмжлэг үзүүлэхийг боддог. Намын "Үнэн” сонин  захиалахад 500,000 төгрөг, өнгөрсөн 5 жилийн хугацаанд намын гишүүддээ 4 сая 800 мянган төгрөгийн эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн. Энэ хэрийн мөнгөөр эмнэлэгтээ тоног төхөөрөмж аваад тавьчихаж болох л байсан. Нэгэнт намын гишүүн хүний хувьд намынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлага гэж байх ёстой. Сарын өмнө 15 дугаар үүрийн өөрийн намын нэг гишүүнийг орон байртай болоход нь тусалж бэлнээр 200 мянган төгрөг гаргаж 2 тонн цемент авч өгсөн. Энэ мэт чадахын хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн.

-Уучлаарай,  МАН-ын Дорнод аймгийн дэд дарга Ёл намын гишүүн М.Мөнхбаатарыг зодож танхайрчээ гэсэн цахим мэдээ орон даяар цацагдсан. Энэ үнэн үү?

Хэдэн сарын өмнө болсон явдал. Ажлаа тараад гэртээ ирээд амарч байтал Ёл намайг дуудсан. Номтойбаяр гишүүний бие төлөөлөгч шүү дээ. 12 дугаар байранд байдаг гишүүний байранд болсон явдал. Уулзах хэрэг байна гэхээр нь би очсон. Ортол хоёул ярья гээд архи задалсан, ярьсан. Намайг намын дотоод асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилаа, Бадамсүрэн эргээд дарга болсон. Чи энэ хүнээс уучлалт гуйх ёстой гээд шууд л тулгасан л даа. Тэгэхээр нь "би яасан гэж уучлалт гуйх ёстой гэж, намын дарга боллоо, одоо намайг уучлаарай гэх үү, би тэгж бялдуучилж гүйдэг чам шиг хүн биш ээ, тэгээд ч Намын дээд байгууллага нь түүний үйлдлийг буруутай гэж үзээд намын даргаас нь огцруулсан биз дээ” гэхчлэн нэлээн маргасан. Бадамсүрэн орлогч байх үедээ ядаргаанд орж эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед Ёл над руу утасдаад эргэхгүй юм уу гээд. Хичнээн муудаж сайдсан ч өвдөж зовсон үед нь очилгүй яахав гээд эргэж очсон. Тэр үед Бадамсүрэн намын даргаасаа огцорчихсон, үнэхээр сэтгэл санааны  хүнд байдалтай байсан  болохоор эмч хүний хувьд сэтгэл гарган туслаж дэмжих юу байна гэж хэлж байсан. Тэгтэл Ёлтой уулздаг тэр орой "Чи Бадамсүрэнтэй уулзаад намайг намын дарга болгож өгөөч” гэж гуйж явсан гэхээр нь гэнэт уур хүрээд "Би тангараг өргөсөн эмч хүн. Хүний биеийн байдал тийм байхад албан тушаал гуйгаад гүйж явах хүн мөн үү” гэхэд Ёл зөрүүлээд намайг заамдаж авснаа нүүр рүү хоёр удаа цохиж, үүдэн шүдийг хугалсан. Тэр үед нь би баримтжуулаад өөрийнхөө гар утсаар нүүр хэсэг болон, үүдэн шүднийхээ зургийг авсан нь энэ байна. \ үзүүлэв\. Маргааш нь Ёлыг дагуулж яваад "Супер Дент” хувийн эмнэлэг дээр очиж шүдээ янзлуулж, нэгэнт хугарсан болохоор түр наагаад орхисон. Төлбөр төлөөсийг Ёл төлсөн. Эр улс байна асуудлыг ингээд орхие гээд хаясан. Үнэндээ эр хүний жудаг зааж дуугүй явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл энэ хооронд миний нэр хүндийг гутаах, унагах зорилгоор зориудын гүжир гүтгэлэг явуулж, намаас хөндийрүүлж зайлуулах ямар арга байна бүгдийг сүвэгчилж, нийгэмд хэн ч биш болгож харуулах гэж үнэхээр тэд улайрсан. Их олон зүйлийн ард би тэвчээр зааж гарсан. Хурал дээр энэ зургаа харуулаад зодуулж цохиулснаа яриад энэ хүн намын дэд даргад ёс зүйн хувьд тэнцэхгүй энэ тэр гээд гоншгоноод явбал явах л байсан шүү дээ, тэгээгүй.

 

-Тэгтэл яагаад гэнэтхэн өнөөдөр энэ бүхнийг дэлгэх болов?

-Хэдэн сарын өмнө наалгасан шүд паалан нь ховхорч унаад, дэргэдэх шүднүүд нь хөдөлгөөнд ороод эхэлсэн. Одоо имплант суулгахаас өөр арга зам байхгүй гэж эмч хэлээд тэр нь нэлээн өндөр үнэтэй болохоор Ёлд энэ тухай хэлсэн. Тэгтэл санаа зовох нь бүү хэл, би цохиогүй болоод. Тэгэхээр  хүн чинь юм бодно оо доо. Нэгэнт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан болохоор шууд л цагдаад хандсан. Хэрэг үүсээд одоо прокурорын шатанд явж байна. Өнөөдөр байцаагчтайгаа уулзсан. Цохисон хүн маань нэг ч удаа гар хүрээгүй гэж мэдүүлсэн байна лээ. Шүд хийсэн эмч, гэмтлийн эмчийн дүгнэлт, гэрч баримт бүгд байсаар байхад мэлзэж сууна.  Гоо сайхнаараа хохироод зогсохгүй, хүн гүтгэсэн юм шиг байдалд би орж байна шүү дээ. Эрхбиш баримт нотолгоо нь байгаа хойно хуулийн байгууллага үнэн мөнийг тогтоох биз.

-Нэг намын нөхөд байж эвлэж ярьж болдоггүй юм уу, ингэж талцаж дайсагналцаад явбал аймаг орон сүйрлээ шүү дээ?

-Эв эеэ хичээгээд дуугүй явж байхад өөрсдөө болчимгүй үйлдлүүдийг хийгээд нам дотроо хагаралдаан үүсгэлээ шүү дээ. Жил хүрэхгүй сонгууль болно. Тэгэхэд өөрийн намаас сонгогдсон Иргэдийн Хурлын даргыг огцруулна гэдэг үнэндээ байж болохгүй асуудал. Эрх барьж байгаа намын толгойд байгаа хүмүүсийн байр байдал, ёс зүйгүй авирлахыг Дорнодын сонгогч олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай харж жигшин зэвүүцлээ. Нөгөө хууль бус  зүйлээ хийх гэхээр Зоригтбаатар одоо саад болоод ирэхгүй юу. Иймээс нөгөө хороо найруулж, зайлуулах шийдвэрийг гаргасан. Бас л нөгөө намын үл бүтэх, төлөөлөгчийн эрхээ хасуулсан нөхөдтэй нэгдэн ийм шийдвэрийг гаргасан.

Энэ бүгд мөн л намын Удирдах Зөвлөлийн сонорт хүрч, тэд Бадамсүрэн, Мөнхтөр, Зоригтбаатар нарыг дуудаж уулзсан гэсэн. Намын дээд удирдлага болох Хяналтын хорооны дэд дарга, Удирдах зөвлөлөөс хүмүүс ирж гишүүдтэй ганцаарчлан уулзсан.  Маргааш нь тэд хурал зарласан, би очсон. Харьцангуй олон хүн  цугласан. Бадамсүрэн урьдын байдлаар дээр гараад суусан ч гэсэн түүнийг намаа удирдаж авч явж чадахгүй байна гэдгийг хуралд оролцогсдын дал, наян хувь нь хэлж, нам ерөнхийдөө компанийн засаглалд орчихлоо. Компанийн захирал өөрт таалагдахгүй хэнийг ч халж солих эрхтэй шиг намын дарга өөрийг нь шүүмжилж үнэн үг хэлсэн хэнийг ч намаасаа зайлуулахыг санаархаж байна гэдгийг тэд хэлсэн. Намын дарга болсноосоо хойш Бадамсүрэн намын жирийн гишүүдтэй нэг ч удаа уулзаагүй, тэднийнхээ санаа бодлыг сонсоогүй. Зөвхөн өөрийг нь тойрон хүрээлсэн  "тэргүүлэгч” гэгдэх хэдхэн хүний хүрээнд бүхий л асуудлыг шийддэг, Өөр намынхантай нийлж байгаад ИТХ-ын даргыг албан тушаалаас нь авч хаяхыг санаархаж, тэгээд дийлэхгүй болохоор нөгөө хэдэн хүн тойрч сууж байгаад Зоригоо даргыг намаас нь хөөх шийдвэр гаргасан гээд  тэдний энэ мэт байдлыг тэр хурал дээр ярьсан. Үнэхээр ойрын үед болоогүй ил тод, нээлттэй, ардчилсан хурал болсон.

-Хувь хүнийхээ хувьд аяар нь хандах үндэсгүй болтол шахагдаж  л дээ, тэгж л ойлгогдлоо?

-Би өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн. Намын жирийн гишүүний хувьд нам дотроо үгээ чөлөөтэй илэрхийлж чадахаа болилоо. Намын төлөө үнэнийг дуугарсан нь ад болж шахагдаж, эцэст нь гоо сайхнаараа хүртэл хохирлоо. Аймаг орны ажил урагшлахаа болилоо. Хөгжил гээд яриад ч яахав. Би Дорнод аймагт төрж өсч, дунд сургуулиа дүүргээд, анагаахад сурч, сумын эмчээс ЭМЯ хүртэл төрд 15 жил ажиллаад, гадаадад мэргэжил мэдлэгээ дээшлүүлээд өөрийн сурсан  мэдлэг оюунаа нутаг орондоо зориулах,  хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд чадахын хэрээр зүтгэж яваа жирийн л нэг эмч хүн.

-"Итгэл-Ивээлт” бол таны нэрийн хуудас. Энэ нэрээр та олонд танигдсан. Таныг сайн, муу хэлүүлсэн ширүүн тэмцлийн хажуугаар бизнесээ орхилгүй өөрийгөө боловсруулаад явдагт   талархдаг.

"Итгэл- Ивээлт” эмнэлгээ байгуулаад 8 жил болж байна. Хорин хүнийг ажлын байраар хангаж, олон хүний амьдралыг нуруундаа үүрч явна. Бусдын жишгээр банкны өндөр хүүтэй зээлээс зээлийн хооронд ажил, амьдралаа зохицуулаад явж байна. Нэг ч удаа жижиг дунд үйлдвэрийн зээл авч үзээгүй. Тэднээс сохор зоос ч гуйгаагүй ажил, амьдралаа болгоод явж байгаа болохоор өнөөдөр нүүр бардам энэ бүхнийг дэлгэж байна.

-Дорнодод баг хороогоор дамжуулан сугалаатай сэтгүүл хүртэл тараагдаад сонгуулийн уур амьсгал эхэлчихсэн цаг үе таарч байна. Бидний ярилцлагыг улс төрийн ээлжит сенсаац гэж ойлгож хүлээж авах хүн байгаа л байх?

-Ингэж дуугарснаараа улс төрд орох гэсэн санаархал надад ердөө ч байхгүй. Үгээ олон түмэнд дуулгая л гэж бодсон. Ийм муухай балиар хүмүүсээр  нутаг орноо гутааж доромжлуулмааргүй байна. Нутаг орон маань эзэнтэй, дуугарах хүн байдаг гэдгийг ярилцлагаараа дамжуулах гэсэн юм. Дорнод нутгийнхаа хөгжлийн төлөө намчирхалгүй бүгд зоригтой нэгдэцгээе.

Өөрийн мөртэй, үнэний төлөө дуугарсан хүн янз бүрээр хэлүүлдэг. Хэн ч биш даргын цүнх бариад дагаж шогшиж явааг хэн ч тоож ярихгүй. Мөнхбаатар эмчийн ярьсныг эсэргүүцэх тэнхээтэй нь цөөн болов уу. Түүний яриаг хувь хүнтэй холбож ойлгохоос илүүтэй тодорхой хэсгийн байр суурь гэж би ойлгож  хүлээж авсан.

                                                                                                                                                                     ДОРНОД СОНИН

Төстэй мэдээллүүд

Шинэ цагийн “ТҮГЖИЛ” Дорнодын засаг дарга М.Бадамсүрэн тодорч, МАН-ынхаа эсрэг ажиллажээ

Шинэ цагийн “ТҮГЖИЛ” Дорнодын засаг дарга М.Бадамсүрэн тодорч, МАН-ынхаа эсрэг ажиллажээ

2015/09/18, 13:11
“Лидергүй” ардчилсан нам

“Лидергүй” ардчилсан нам

2015/04/08, 14:36
Д.Мөнх-Эрдэнэ: АН-ын дарга З.Энхболд дур мэдэн аашилж ”Бялуу”-гаа ганцаараа хувааж эхэллээ

Д.Мөнх-Эрдэнэ: АН-ын дарга З.Энхболд дур мэдэн аашилж ”Бялуу”-гаа ганцаараа хувааж эхэллээ

2015/04/03, 14:06

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.