| |

Энэ оны 1-р сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ яаралтай хуралдаж "Global Health Emergency of International concern” буюу дэлхий даяар онц байдал зарлах шийдвэрийг гаргаж байсан бол тус байгууллага өнгөрсөн шөнө хэвлэлийн хурал хийж COVID-19-ийн халдвар дэлхийн ихэнх тивд тархсан учраас Цар тахал гэж албан ёсоор зарлалаа.

ДЭМБ-ын гүйцэтгэх захирал Тедрос Аданом Гебрейесус хэлэхдээ "Өнгөрсөн хоёр долоо хоногт COVID-19-ийн халдвар Хятадаас бусад оронд огцом өслөө. Халдварт өртсөн улсын тоо гурав дахин өссөн. Одоогоор 118 мянган тохиолдол, 114 улс оронд 4291 нас бараад байна. Олон хүмүүс эмнэлэгт амьд гарахын тулд тэмцэж байна. Бид коронавирусийн пандемиктэй хэзээ ч өмнө тулгарч байсангүй. Пандемик хэмээн зарласнаар коронавирусийн аюулын түвшин өөрчлөгдөхгүй мөн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өөрчилнө гэсэн үг биш" гэсэн юм. Тэрбээр зарим улс орнууд хангалттай арга хэмжээ авахгүй байгаад маш их санаа зовж буйгаа илэрхийлсэн бөгөөд эрх баригчдад хандаж халдварыг ол, тусгаарла, оношил, тохиолдол бүрийг эмчил, бүх хавьтлыг мөшгиж илрүүл, эмнэлгүүдээ бэлд, эрүүл мэндийн ажилтнуудаа хамгаал, чадавхжуул, бүгдээрээ нэг нэгэндээ анхаарал тавьцгаая учир нь бид бие биедээ хэрэгтэй! ИЛҮҮ ИХ, ИЛҮҮ ИХ арга хэмжээ авахыг уриаллаа. Үүнээс өмнө ДЭМБ Covid-19-ийн дэгдэлтийг эпидеми хэмээн нэрлэж байсан юм. ДЭМБ-ын нэр томъёонд эпидеми гэдэг нь нэг бүс нутагт тархсан халдварт өвчнийг хэлдэг байна. 2010 онд ДЭМБ дэлхий даяар тархсан шинэ өвчлөлийг пандемик хэмээн нэрлэх болжээ. Харин Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв "пандемик" гэдэг нь хэд хэдэн улс, тивд олон тооны хүн өвчилсөн "эпидеми" юм хэмээн үздэг байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

