| |
Эрх баригч намынхан УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээсээ хандивын мөнгө авахгүй гэдгээ мэдэгдсэн. Саяхан болсон Удирдах зөвлөлийн хурлаар ч энэ асуудлыг хэлэлцээд, намын дарга У.Хүрэлсүх хандив авахгүй гэдгээ дахин анхааруулсан байна. Тэрээр "Иргэн, аж ахуйн нэгжээс хандив нэрээр нэг ч төгрөг авахгүй. Сонгуульд шударгаар оролцоно. Сонгуулийн хандив гэж нэр дэвшигчид зарим иргэн, компаниас их хэмжээний мөнгө авдаг. Эргээд хандивласан хүмүүстэйгээ хууль бус зүйл хийдэг. Энэ жишгийг өөрчилж, сонгуулийг шударга явуулъя” гэжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

