| |

БНХАУ дотоодын халдварын тоо буурч байгаа боловч бусад улсын иргэд өвчин тараах тохиолдол гарч байгаатай холбоотойгоор 03 сарын 16-ны өдрөөс эхлэн Бээжин хотод гадаад улсаас ирж буй бүх хүнийг 14 хоногийн хугацаанд тусгаарлахаар болсон бөгөөд энэ хугацааны зардлыг иргэдээс өөрсдөөр нь гаргуулахаар болсон байна.
"Covid-19”-ийн халдварын улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан Хятадын агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэн байна. Статистик мэдээгээр Хятадын агаарын тээврийн салбар 02 дугаар сард 24.6 тэрбум юань (3.5 тэрбум ам.доллар)-ийн алдагдал хүлээсэн байна.
ШУӨЗО-ы Үрүмч хотын ахлах болон дунд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийн хичээл даваа гарагаас эхлэн нээгдсэн байна. Албан ёсны эх сурвалжийн мэдээгээр тус бүсэд сүүлийн 20 хоногийн хугацаанд "Covid-19”-ийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул ийнхүү сургуулиуд нээгдэж байгаа аж.
БНХАУ-ын Эрээн хотын коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хяналтын төвөөс бусад улс оронд уг өвчний тархалт хурдацтай тархаж буй учир гадаадын иргэдэд дараах байдлаар хяналт тавихаар шийдвэрлэн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан байна. Үүнд :
Хятадын Эрүүл мэндийн хорооноос шинэ төрлийн коронавирусийн халдвар бусад улс оронд хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор "Шинэ төрлийн коронавирусийн хатгалгааны эмчилгээний хувилбар” /туршилт-6/-ыг шинэчилж, туршилт-7-г гарган, дараах зөвлөгөөг өгсөн байна. Үүнд:
Хятадын туршлагаар өвчтөнийг эрт үед илрүүлж эмчлэх нь хамгийн үр дүнтэй, эдгэрэх магадлал өндөр аж. Харин эмнэлгийн дотор халдвар тархах магадлал хамгийн их, эрсдэл өндөртэй бөгөөд гаднаас орж ирэх халдварын тохиолдолд нэн сэрэмжтэй байхыг зөвлөсөн байна.
Судалгаанаас харахад шинэ төрлийн коронавирусийн генийн онцлог SARS-CoV, MERS-CoV вирусээс ихээхэн ялгаатай бол Bat-Sl-CoVZC45 вирустэй 85 хувь адил, төстэй байна. Биеэс гадагшлуулж тусгаарлан үржүүлэх үед 96 цаг орчим хүний амьсгалын замын салст, эдийн эсээс илрүүлж болдог. Гэхдээ Vero E6 болон Huh-7 эсийн бүтцээс тусгаарлаж үржүүлэхэд 6 хоног шаардлагатай. Битүү орчинд удаан хугацаагаар байх нь халдварын тархалтыг нэмэгдүүлдэг, ялангуяа халдвартай хүний өтгөн, ялгадас зэргээр бохирлогдсон орчинд ууршиж, халдвар дэгдэх боломжтой болохыг анхаарах хэрэгтэй аж.
Клиникийн судалгаагаар халдварын далд үе 1-14 хоног, үүнээс дахин 3-7 хоног нэмэгдэж болно гэдэг нь ажиглалтаар батлагдсан байна.
Шанхай хотын эрдэмтдийн ажиллаж буй шинэ төрлийн коронавирусийн эсрэг mRNA вакцин гаргаж авах ажилд ахиц гарч амьтан дээрх туршилтаа эхлүүлсэн бөгөөд 04 дүгээр сарын дунд үеэс клиникийн туршилт хийхээр төлөвлөж байгаа аж. Үүний зэрэгцээ хулгана дээр вирусийн хэсэгтэй ижил төстэй /VLP/ вакцин ашиглан эсрэг биет гаргаж авах туршилт амжилттай болсон талаар тус хотын захиргаанаас мэдээлсэн байна.
Тайванийн эрдэмтэн онгоцоор зорчиж буй иргэдийн дунд халдвар тараах өндөр магадлалтай эд зүйлсийг онцгойлон дурдсан байна. Үүнд, халдвар бүхий иргэний суудлын урд болон хойд 2 эгнээний зорчигчид халдвар авах өндөр магадлалтай. Мөн зорчигчдын тогтмол гар хүрдэг суудлын гэрэл, бүс, суудлын дээрх ачааны тавиурын хаалт, түгжээ, дэлгэц болон ариун цэврийн өрөө нь халдвар тараах өндөр эрсдэлтэй аж. Тайваньд эдгэрсэн өвчтөнөөс 24 цагийн зайтай 3 удаа ДНХ-ын шинжилгээ авч, хариу сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргаж байна.
Хонконгийн засаг захиргаанаас Шенгэний холбооны гишүүн 26 оронд зорчсон иргэдийг 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлага тавих болов. Харин Италийн Эмилиа-Ромагна, Ломбарди болон Венето хотоос ирж буй иргэдийг баасан гаригаас эхлэн тусгай байранд тусгаарлахаар болсон байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

