| |
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 20 дугаар байранд Иргэн "А"-ийн /3 настай, эмэгтэй/ хүүхэд тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 19:06 цагт онцгой байдлын албанд иржээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 3.5 км зам туулан 19:11 цагт очиж эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ. "Covid-19" вирусийн тархалтаас сэргийлэн цэцэрлэг, сургууль хичээллэхгүй байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх, юугаар тоглож байгаа зэргийг ажиглаж анхаарахыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

