logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

До.ЦЭНДЖАВ ТҮҮХЭЭС АСУУЖ БОЛДОГ, ХАРИУЛЖ БОЛДОГГҮЙ

Бичсэн:tonshuul
2015/11/21/, 18:57
Tweet

 

До.ЦЭНДЖАВ ТҮҮХЭЭС АСУУЖ БОЛДОГ, ХАРИУЛЖ БОЛДОГГҮЙ

 


Чингис хаан тэргүүт их хаад Их Монголын түүхийг аугаа их хүчирхэг болгосон төдийгүй өнөөг хүртэл маргалдуулж, магад ч үгүй хоёр тийш талцуулсан үйл явдал алс тэртээ 1260 оноос буюу Мөнх хаан тэнгэрт хальснаас хойхно хөвгүүд ургийнхан "халуун чихийг атгаж амжаагүй” байхаас өөр хоорондоо эрх булаацалдаж эхэлсэн юм. Дэлхийг өвдөглөн чичрүүлсэн Их Монгол үндэстэний аугаа их бахархал, агуу их эмгэнэл ердөө "Тулуйнхан” хэмээх нэгэн амь гэр бүлийн, нэгэн голомтын тотго дотор үүрч дүүрч, үнсэж хайрлаж, тоглож шоглож, амтат идээ, айраг цэгээгээ хуваан ууж, адил гуниж , гутаж, айхдаа айж, зовохдоо зовж, жаргахдаа жаргаж цугтаа өссөн ах дүү хоёр түүхнээ цуст мөр татуулан үлдээх юм гэж хэн санахав. Дээд хөх тэнгэрт нүд байдаг бол дальдрах нь лавтай. Нэгэн арьсан өлгийд л ийм агуу бахархал, аугаа эмгэнэл оршиж байжээ. Тэр өлгийд ийм ирээдүйн агуу хоёрын хоёр хаан тийчилж байжээ. Тэд арьсан өлгийгөө зад тийрч босохдоо, Их Монгол улсынхаа голомтын хос баганыг ганхуулан босчээ.

Эзлэгдсэн хараат орнууд яасан их бахдаж баярлалдаа бол? "Арслан барсын тулааныг алсын уулнаас харахад бахтай” гэдэг. Ах дүүс ёстой л арслан барс шиг хоорондоо алалцаж байхыг бахтайяа харцгаажээ. Нэгэн мах цус, төрөл саданд төрсөн ах дүү хоёр өөд өөдөөсөө газар хөдлөм шороон түмэн цэрэг хөдөлгөж, их эзэн хаан Чингисийн төрийн алтан тамганы төлөө цусаа урсгах юм гэж хэний ч санаанд ороогүй бизээ. Ядаж Тулуйн ахмад хүү Мөнх хаан тэнгэрийн хутагтыг эзлэхдээ "Их хааны тамгыг түүнд залгамжиллуулаа” гэж зарласангүй. Амьсгал хураан хураатлаа Их хаан байсаар дуусах ад зэтгэрийн гэмээр бууж өгөшгүй сэтгэц мөчөөрхөл өөрийн болон бусдын түүхэнд буй. Төрийн эрх мэдэлд цус үнэрлэсэн ирвэс мэт шунхайрна, түүний төлөө амиа тавина, бас юуг ч золиослохоосоо буцдаггүй гэдэг ийм аюулт өвчин хүн төрөлхтний түүх нийгмийн мөнхийн үзэгдэл юмсанжээ. Гагц энэ өвчнийг анагаах аргагүй бололтой. Урьд өмнөхийн бүхий л түүхэнд "Цусгүй, нүгэлгүй хааны сэнтий” гэж байсан юмуу? гэж өөрөөсөө асууж үзлээ. Өнөөдрийн дээд зэргийн соёлжсон, хүмүүнжсэн, ардчилагдсан, боолчлолоос чөлөөлөгдсөн эрх чөлөөт хөгжлийн туйлд хүрсэн үед ч "ҮГҮЙ ЭЭ” гэж би хэлж чадахгүй эргэлзсээр, тээнэгэлзсээр байна. 


Чингисийн отгон хүү Тулуй өөрөө Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэх дөрвөн хөвгүүнтэй. Гурав дахь хүү Хүлэгү Арабын ертөнцийг эзэгнэн хаанчилж байсан болохоор ах дүү хоёрынхоо тэмцэлд шууд ороогүй боловч, Аригбөхөө дэмжиж бас хооронд нь эвлэрүүлэх гэж алс холоос элч залж зуучилж байв. Ийнхүү бараг зулай зулайгаа гишгэж төрсөн Хубилай, Аригбөх хоёрын Их Монголын хаан ширээний төлөөх тэмцлийн түүх энэ ертөнцийн ховор содон түүхийн нэг мөн. Чингисийн алтан ураг заадлаараа зад үсэрлээ. Их, бага түүхийн дотор ийм эмгэнэл элбэг биш ч бас цөөн бишээ. Гэвч уужим сэтгэлт монгол хүний сэтгэлд багтамгүй үйл явдал болсныг одоо ч тааварлахад бэрх. Хубилай хятадад олон жил суурьшсан, тэгээд ч яв явсаар Өвөр монголын Долнуурт Шанду хэмээх шинэ хот байгуулсан нь сэжиг төрүүлж зөрчил эхэлжээ. Энэ бол алсдаа нийслэлийг салан тусгаарлах гэсэн анхны үүсвэр санаа, тэр санааг танадан ойлгосон Аригбөх ч томоос том гэлтэй. 
Түүх бол түүхчдэд хамаатай гэх нь үгүй болж, жаахан ном уншиж гэгээрсэн нь бүгдээрээ шахуу түүхч болцгоожээ. Ийм нэг хэсэг болох ”иргэн түүхчидтэй” маргалдсанаа санаж байна. Хубилай буруутай юу? Аригбөх буруутай юу? гэх маргаан 2013 оны зуны цагаар умарт Америкийн Атлантын далай эрэг дээрх казиногийн гүрэн гэгдэх Атлантик хотод монголчууд бид элдвийг цуурч ярихдаа бидний хооронд арай л гал маналзаагүй. Би Хубилайг хамгаалах санаатай ч, тэд "бөөрөлхөн” урвагчаар нь дуудан, хууль бус хаан гээд Аригбөхийг зүрхээрээ хамгаалан дэмжиж, миний санааг "хярваслаж” байв. Гадаадад байгаа монголчууд түүхээ амтархан уншдаг, Их Монголынхоо түүхээрээ бахархдаг, үе үе америкчуудад шалгагдан асуулгад өртөж, ороогдогдохдоо оюуны зэгсэн "хөрс” суугаад авчээ. Довон дээрээ байгаа бид энэ талаар уншаагүй, мэдээгүй, мэдрээгүй царайлан, нэг их шуугиж ярьдаггүй. Зохиолчид янз янзаар харж, янз янзаар бичиж байна. "Арай ч дээ” гэмээр түүхий, сургаар буудсан зүйлс багагүй тааралдана. Урансайхны сэтгэлгээ чөлөөт боловч, түүхэн сэтгэлгээ баримтад баригдана.

Баримтыг урансайханжуулсан ч гэлээ үнэний дөлд ойр байлгах ёстойсон. Түүх урансайхны харьцаа гэдэг маш эмзэг зүйл бий. Үүний цаад нарийн учгийг тайлахгүйгээр шууд тууж, роман бичээд эхэлнэ гэдэг сэлж үзээгүй байж их далай руу үсрэхтэй эгээ ижил. Америкийн монголчуудын дунд "бичиг номын нийтлэлч” ховор зэвэр мөртлөө хэн хүнгүй "аман нийтлэлч” болцгоожээ. Зэгсэн эргэцүүлдэг, сэхээтэнлиг, хэрсүү, эх оронч, үндсэрхэг үзэлтэн цөөнгүй байдаг юм билээ. Бас Жак Уэтерфорд гэгч нөхөр их хаадын үеийн түүхийг сөхөж, тэндэхийн зарим монголчуудтай дотносож, нөлөөтэй болсон юмуу даа. Их ч зүйлийг шинээр олж харсан байх, их ч санаанд оршгүй фантааз зохиосон нь бүтээлээс нь харагддаг.


Их Монгол бүхий л их түүхэндээ ерөөсөө гуравхан агуу их хаантай байсан, байсаар ч байх болно гэдэгт миний бие бүрэн итгэдэг. Тэр гурав хэн бэ? гэвэл их хаан Чингис, Өгөдэй, Хубилайгаас өөр хэн ч биш. Мэдэх мэдэхгүй тээр холын бүдэг бадаг, бас тэгээд язгуурын дээд нь аль үндэс угсаа нь мэдэгдэхгүй шахам Модун Шаньюг гэх үү? Үгүй. Энэ гурван их хаадтай хүүд, ач, зээ нар болоод тэднээс ялгарах Гүег, Мөнхийн хэн нь ч бараадахгүйгээр үл барам тохойноос илүү тохой дутна. Энэ гурван их хааныхаа сүр хүчээр, билэг оюунаар, агуу их удирдан жолоодохуйн хосгүй чадлаар өнөөгийн Монгол Улсын түүх дэлхийн түүхийн хуудсан дээр мөхөж, арилахын аргагүй мөнхийн арслант алтан тамгаа сийлжээ. Энэ гурван их хаан хүмүүний ертөнцийн бөөрөн дээр "ИХ МОНГОЛ” гэсэн нэр алдрыг сэлмээрээ ч, гэгээн саруул ухаанаараа, ч гоц мэргэн шийдэлээрээ ч жолоодохуйн урлагийг үлдээснийг ямар ч овойргон түүхч баллаж сохолж чадахгүй. Үгийг балт сүхээр цавчиж үгүй болгодоггүй. Баллахыг оролдох бүр улам тодорно. Тийм оролдлого түүхийн хог новш, түмэн үеийн шившиг, харах нүдний булай , сонсох чихний хилэнц болно.


Хаан бие, хаан ухаан, хаан тэнгэр, хаан заяа, хаан сэтгэл, хаан нударга, хаан буян хишиг гэж бий. Хаан ямар бол улс тийм байна. Тиймээс хаан хүн хаанаараа төрдөг гэдэгт эргэлзээд юун. Цээж дүүрэн өс хорсолт хүнээс ухаан бага гардаг. Хар багаасаа сэлэм, жад гэхээсээ илүүтэй, оюунлаг гэгээрэлд шимтсэн, цэцэн билэгт ухаантай, алс холыг хязгааргүй орон зайд хардаг Хубилайн дэргэд Аригбөх юугаараа ялгардаг вэ? юугаараа илүү вэ? гэхлээр тэр бол хавиргаа хугартал дэлдсэн цөс зүрхтэй жинхэнэ монгол эр хүн, монголын чин зоригт баатар л харагдаад байдаг. Бүх биений судсаар нь өршөөшгүй, няцашгүй, ятгаж эргүүлэхийн аргагүй үндсэн монгол цус оргилж буцалж байдаг. Хубилайд харин энэ чанар дутна. Үг авамхай, ятгалгад өртөмхий, эргэцүүлэмхий. Тиймээс нангиадууд, түүний зөвлөхүүд уран арга хэрэглэн Кунзийн сургаал номлолд оруулсан, 1252 онд "Кунзийн сургаалтны их багш цол” олгосон байх юм. Гэхдээ Хубилай их гүрнийг, тэдний мэргэдийг татахын тулд наанаа Кунзийн сурталтны дүр эсгэвч цаана буддын сургаалд үнэнч байсан. Тэгвэл Аригбөх эсрэгээрээ. Хятад соёл, хятад үзэл санаа, хятад номлол, хятад хүнийг нүдэнд орсон тоос, шүдэнд орсон мах адил үзэн ядна. Их далайн хагалбар шиг Монголын их цэрэг хоёр хуваагдсан үед Аригбөхийг дан хятад цэргийг илгээж даруулсанаараа их эмгэнэлтэй. Хэрэг дээрээ тал хээрийн соёл, тариачны соёл хоёр л зодолджээ. Гэхдээ Хубилай хятад зөвлөхүүд, номчдын үгийг авдаг байсан ч гэлээ, хятад иргэн хүнд итгэдэггүй байж. Тэд итгэл алдаж байснаараа өөрсдийгөө харуулдаг байв. Их Юан улсад үй түмэн ястан үндэстэн холхин амьдардаг байсан төдийгүй тэднийг дөрвөн зэрэгт хуваан харилцдаг, эрх мэдэл олгодог, шагнадаг, урамшуулдаг, алба ажил олгодог, ивээн итгэдэг, дээдэлдэг байв. Үүнд монгол хүн онцгой байр эзэлнэ. Нэгд: Монгол угсааатан. Тэр тусмаа боржигон овогтон хамгийн эхэнд жагсана. Хоёрт: Перс, Тангуд, Солонгос, орос. Гуравт: Умарт хятадын хүн буюу зүрчид, хятанууд, Дөрөвт: Өмнөд хятадын хүн буюу Өмнөд Сүн улсын хүмүүсийг зэрэглэн ханддаг байжээ. 
Аригбөх бол их Монголын газар нутаг тэр ч байтугай нийслэл Хархорумд л хааны орд, сэнтий байх учиртай гэсэн нугаршгүй хатуу бодол санаатай, түүнээсээ өчүүхэн ч ухраагүй хүн. Алтан ургийнханы асар их дэмжлэг авч, Их хурилдайгаас зөвшөөрөгдөж байсныг бодоход хүчирхэг бие манлайлагч байсан байж таарна. Гэвч аливаа юмыг дээд хөх тэнгэр, доод ногоон газартай нь багтаан харах, шүүх ухаан Аригбөхөд дутна. Тийм төрийн нарийн сийлмэл ухаан нь нэг эцгийн, нэг цусны, нэгэн бүлээн хэвлийн дотроо Хубилайд илүү заяажээ. 
Юманд сав гэж бий. Хубилайд дэлхийн хэмжээний сав байжээ.


Хүчирхэг нангиадыг эзэлчихээд, эргээд Хар-Хорумдаа ирж, нийслэлдээ шигдээд байвал хэдэн сая хар хятад тариачид монгол газрын хөрс шороон дээгүүр шуудайгаа чирээд , сийрсэн шаахайгаараа гишгэлээд ороод ирнэ. Нийслэл төв рүүгээ татагддаг нь хаа газрын ёс жам. Ингээд цасан бүрхүүл гэдэг шиг "хятад хүн бүрхүүл” Монголыг минь нөмөрнө. Хятадуудыг хятад газарт нь захирч эзэгнэнэ гэдэг бол алсын ухаан бодол юм байна. Тэгээд ч хар бага залуугаасаа нангиадын Хэбэй мужийг захирсан арга ухаан, алсын бодол гэж бий. Тэрбээр дүлий дүлүүр дотогшоогоо биш, ил задгай сэтгэлгээтэй, их сэргэлэн цовоо хүн байсан гэдэг. Ямар сайндаа маш хэцүү төвөгтэй үед ах Мөнхийг Их Монголын хаан ширээнд залахад Өгөдэй хааны угсааныханы эсрэг үхэл алуурын дундуур цөм үүрэг гүйцэтгэсэн байхав дээ. Хубилайн зүрхэнд бүх хятадын хүн амын бараг 90-ээд хувь нь оршдог, асар их баян чинээлэг, торго дурдан худалдаа наймаа хөгжсөн өмнөд Сүн улсыг эзлэн авах бодлого гагцхүү Хубилайнх биш, Чингис хаанаас эхлээд өөртөө тавьсан тангарагтай байсан байна. Цэрэг стратегийн хувьд хамгийн ойр зайд, аль болохоор бөөрөнд нь ойртож очих, тэндээ цэргийн баазаа байгуулах нь өнөөгийн түүхнээс хялбархан харж болно. 


Хубилайн байгуулсан бүх гавъяаг энд дурдахгүй. Ер нь Монголын хаад гадагшаа урсах "эх оронч” бус гол мөрөн мэт харь хүний газарт амьд хүн хийхийн аргагүйг босгож сүндэрлүүлж байсан ч, өөрийн газар шороо, голомтдоо ганц сэтэрхий хэрэм ч үлдээгээгүй нь харамсмаар. Энэтхэгийн Таж Махал шиг ертөнцийн долоон гайхамшгийг Орхон мөрний хөвөөнд Хар-Хорум нийслэлийнхээ хүрээнд байгуулчихсан бол өнөөгийнхэн бид "Өндөгөө хагалах уу? Идэх үү? Болих уу?” гэх шиг юун Оюу толгой, Тавантолгойгоо яах вэ? гэж арваад жил тархиа эргэтэл хэрэлдэж, маргалдахсан билээ.


Аялагч, жуулчдын ногооноор түрийвчээ дүүргээд л суучихна., төр засгийн толгой өвдөхгүй. Хубилай хаан 80 наслахдаа 35 жилийн турш Их Юан гүрнийг гар, хөмсөг зангидан, билэг ухаан зангидан захирахдаа Монголынхаа хилийн дотор талд олигтой юм хийгээгүй ээ. Харин их Бээжин хотыг шинээр байгуулж, их хятадын нутаг дэвсгэрийг өргөтгөж, хооронд нь нэгтгэж, хатуу захиргааг буй болгосон юм. Үүгээрээ бол өнөөгийн Хятад ч манайханд өртэй. Хятад ч гэж дээ, үнэндээ хятад орныг бүхэлд нь их Монголын нэгэн муж улс болгосон юм. Хубилайн дараачийн хаан түүний бүхнийг, орд харш, ном бичиг эд өлгийг устгасан ч гэлээ Их Хубилай гэдэг нэр алдрыг усгтаж чадаагүй. Энд яахын аргагүй зөрчил бий. Гэхдээ Агуу их Монголыг нэр төрийн тэнгэр тулам цамхагийг дэлхийд байгуулж өгсөнөөрөө мөнхийн гавьяатай. Энэ цамхагийг хэзээ ч эвдэж нурааж чадахгүй. Бээжин дэх их хааны ордны үүдэнд гадаадын хэдэн сая сая жуулчид, аялагчид шоргоолж шиг бужигналдаж байдаг юм билээ. Гэтэл үүднээсээ авахуулаад "Монгол, Хубилай, Юан” гэсэн газрын зураг, манайхтай хамаатай үгс нүд эрээлжлүүлдэг. Энэ бол бахархал, Хубилай хятадын хаан биш, Их монголын хаан. Ар талд эртний Хар-Хорин нийслэлийг Бээжин рүү шилжүүлж, тэр газар зүрхний "цус хангамж” тасарсан мэт хорчийж, зэвхийрч хоцорсон ч гэлээ тэр монголоо мартаагүй. Хатаж хуурайшсан үхэл мөхөл мэт гандсан газар руу горхи урсаж ирэх шиг Монголынхоо гүн ар тал руу алт мөнгө, алив бүхний дээжийг илгээж байсан юм билээ. Хэнийг, юуг, ямрыг байлдан эзэлснээрээ, эзэгнэсээрээ аугаа их болохоос биш, өөрийн ургуулсан довон дээрээ оцойгоод суугаад даян дэлхий сонсох чихгүй, харах нүдгүй, мэдрэх сэтгэлгүй ээ. 


Эцэст нь, нэгэн сонин тохиолдлыг өгүүлье. Их түүхч Гүнжийн Сүхбаатар абугайтай гэрт нь яг 20 жилийн өдийд уулзаж билээ. Гэр нь Төрийн ордны баруун талд Хувьсгалын гэх музейн өмнө байсан. Энэ хүн бол эртний Нирунаас аваад Хүннү гүрний түүхийг маш нарийн судалсан хятад хэлбичгийг газар дээр нь сурсан далай мэт эрдэмтэй эрхэм байсныг ихэнх хүмүүс мэднэ. Уучлаарай, ер нь "Хятад хэл мэдэхгүй бол өөрийгөө түүхч гэж бүү ярь” гэсэн үг байдаг юм билээ. Давжаахан биетэй, шазруун хурц зантай, шулуун шударга, номын гэгээ татуулсан энэ том түүхч бас нэг их түүхч Л.Жамсран гуайтай хамтран "БНМАУ-ын түүхийн дээж бичиг” сурах бичгийг бичээд буруутан шатаалгаж байв. Социализмын үед Чингис хаан болоод Хятадын талаарх гэгээтэй үг бүхэн хууль цааз мэт хориотой байв. Намайг дунд сургуулийн захирал байхад "Тусгай комисс томилж, тэр номыг шатаан устгаад актыг ирүүл” гэсэн бичиг Боловсролын хэлстийн даргаас ирж байж билээ. Мөн ч сонин хачин цаг үе байжээ. Түүнээс хоёр номыг сэмхэн авч хоцорсон нь одоо ч миний гэрийн номын санд бий. Сүхбаатар гуай улсын төв номын санд ч байхгүй ховор гайхамшигтай номын сантайсан. Мань эр англи, орос, хятад, герман, франц номыг захаас нь аван төрөлх хэлээр нь "энд ингэж байна” гээд шууд орчуулан уншина. Ийм олон гадаад хэлтэй түүхчийг би үнэндээ мэдэхгүй, шинжлэх ухааны болоод ном судрыг уншиж ойлгох хэлтэй хүмүүс байлгүй яахав. Бид хоёрын яриа явсаар Хубилай хаанд шилжив. "Чи юу гэж боддог вэ?” гээд гэнэт надаас сонжих мэт тулгуухан асуув. Юу ч мэдэхгүй хэрнээ би магтаж гарлаа. "Зогс” гэж байна. Тэгээд өөрөө ярьж гарлаа. Урсгаж байнаа "Түүхээ мэдэхгүй байж элдийг бурагсад бий. "Хубилай хааны их нээлт” гээд саяхан нэг сонин дээр баахан авч өгсөн байна лээ. Хубилай цаасан мөнгө анх гаргасан гэнээ.


Үгүй шүү, Хубилайгаас хэдэн зуун жилийн өмнө Тан, Сүн улсын үед гаргасан. Энэ тухай бичсэн юм Улсын төв номын санд бий. Хубилай Монголын төрт ёсны уламжлалыг эвдээд хаан ширээг булааж хөгжлийн чиглэл, векторыг өөрчлөөд монгол орныг тун ч арчаагүй болгосон. 1256 онд Өгөдэй Монгол улсын их хаан байсан. Хубилайн авга ах нь болох хүн. Хубилай өөрийн төрсөн эхийн хамт их хаан дээр ороод "Бид хоёрт эзэмших газар өгөөч” гэж гуйсан. Эхэд нь одоогийн Хятадын Хэбэй мужийн Чжэньдинд, өөрт нь Синчжоу гэдэг газрыг өгч, бүүр хар багаасаа хятадуудын дунд амьдарсан. Монгол Хархүрэм нийслэлийг орхиж, Бээжинд шинэ нийслэлийг байгуулж, Их Монгол Улсын нэрийг "Юан улс” гэж хятад нэр өгсөн. Хуй-Юнь (1202-1257) гэдэг лам Хубилайд Хятадын сургаалийг заадаг байсан. Доу Мо, Чжао Ди гэдэг хоёр том өвгөн хятад зөвлөхийг дэргэдээ үргэлж ажиллуулдаг байсан. Хубилайн хүүд Чжэнь-Зинь "Шижир алт” гэдэг хятад нэрийг багш нь өгсөн. Харж байгаа биз, нөхөр минь. Тэр чигээрээ хятад боловсрол, хүмүүжил, сэтгэлтэй байх нь мэдээж шүү дээ. Чингисийн алтан ургийн хүмүүжилгүй хятадын эрхшээлд бүрэн орсон хүн гэдэг чинь тодорхой байна уу?

Харин 1368 онд ядуу тариачин гаралтай Чжу-Юань-Чжан гэдэг хүний удирдсан бослого гараад монголчуудыг довтолж Хятадаас хөөсөн. Би хувьдаа тэр хятад тариачинд баярлаж явдаг. Хятадад манайх тэрийтэл хэвтээд, жаргаад, цэнгээд байсан бол өнөөдөр Монгол газар байхгүй. Манж шиг уусан алга болох байсан” гээд их түүхч маань хятад ном эх сурвалжийг барьж байгаад ёстой "Судраар зодуулж, суутнаар алгадуулаад” гэрээс нь гарч билээ. Ийм л юм. Гэвч юмыг олон талаас харвал, олон янз л харагдана. Ганц талаас нь харвал ганц л харагдана. Өндөр уулын аль талаас нь авирч гараад, юу юу харахыг эрхэм Таны оюун ухаан, гэгээн мэлмий мэднэ бизээ. 
"Дэлхий нарыг тойрон эргэдэг л юм даа” гэсээр Галилей шийтгүүлж насан туршдаа гэрийн хорионд орсон гэдэг байхаа. Түүн шиг "Хубилай Их Монголын билэг тэмдэг, дэрвэх туг. Дэлхийн энтэй хаан, Их Монголын Их гуравын нэг байсан л юм даа” гэж би одоо ч бодсоор л байнаа. Түүний намтар ороогүй дэлхийн ямар ч том, алдартай нэвтэрхий толь үгүй шүү, харин...


Сүхбаатар түүхчийн хэлсэн тариачин Чжу- Юань- Чжанд цохиулан Бээжин буюу Дайдуугаас хөөгдсөн Юан улсын сүүлчийн хаан "Тогоон Төмөр хааны гэмшил” шүлэг хадан дээр сийлэгдсэн үг үсэг мэт, баталгаат гэрэгэ мэт үлджээ. Энэ шүлгийг задлан мөр мөрөөр нь ухваас тэр цагийн түүхэн үйл явдлын сайн саар бүх зүйл оршиж байгаа учраас "Түүхийн гашуудал, нулимс, эмгэнэл” болсон шүлгийг бүрэн эхээр нь толилуулья. Залуус нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх бизээ. 
Элдэв зүйлийн эрдэнээр бүтсэн
Эрхт их Дайдуу хот минь
Эртний хаадын зуслан
Шандын шар тал минь
Эрхлэн жаргах сэрүүн сайхаан
Шандуу хэнбун балгасун минь
Эрдэнийн зүйлэрээ чимэглэсэн
Найман талт цагаан суварга минь
Эрт босож өндөр дээр гарахад
Эрхэм сайхан үнэр анхилсан
Өмнө хойноос харж үзэхэд
Өнгө үзэсгэлэн төгөлдөр бөгөөд
Өвөл зун хэдийд ч уйтгаргүй
Өргөн дэлгэр Дайдуу минь
Урьдын хаадын байгуулсан
Улс нийтийн шүтээн Дайдуу минь
Учирч нийлсэн ноён зайсангууд минь
Ухаж мэдсэн Илахуу чинсан минь
Дөчин түмэн Монголын нэр төр минь болсон
Дөрвөн их хаалгат Дайдуу минь
Хувилгаан цэцэн хааны байгуулсан
Хутаг оршсон дээд лрныг
Хууртаж алдав, Юүхэ ноёнд
Гутамшигт муу нэр над ирэв. ("Монголын уран зохиолын унших бичиг” 1961 он )
ХАР-ХОРУМЫГ НҮҮЛГЭСЭН НЬ ЗӨВ ҮҮ?
БЭЭЖИНГЭЭС ХӨӨГДСӨН НЬ ЗӨВ ҮҮ?
Их түүх асууж байна. Хубилайн зөв үү? Аригбөхийн зөв үү? Их Монголын Их түүх асууж байна.
Тэр нь зөвөө гэх нь юу л бол??? 
ТҮҮХЭЭС АСУУЖ БОЛДОГ, ХАРИУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ. Түүхийг ганц нүдээр харж болдоггүй учраас тэр.

 

Төстэй мэдээллүүд

Яагаад Монголчууд онгоцны буудлаа Чингис хаан гэж нэрлэж болдог, харин Германчууд…

Яагаад Монголчууд онгоцны буудлаа Чингис хаан гэж нэрлэж болдог, харин Германчууд…

2015/10/22, 10:12
П.Давааням: Гурван триллион гаруй долларын үл хөдлөх хөрөнгө Чингис хааны өв соёл дээр байдаг

П.Давааням: Гурван триллион гаруй долларын үл хөдлөх хөрөнгө Чингис хааны өв соёл дээр

2015/09/21, 16:03
Хунтайж П.Давааням: И.Мөнхсаруул тэргүүтэй хүмүүс эх түүхээ шившиглэж байна

Хунтайж П.Давааням: И.Мөнхсаруул тэргүүтэй хүмүүс эх түүхээ шившиглэж байна

2015/07/06, 17:23
Найман аймаг

Найман аймаг

2015/06/13, 22:26

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

7 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

9 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

8 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

8 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

10 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

22 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

25 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

24 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

18 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

13 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

19 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

23 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

27 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

26 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

19 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

13 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

19 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

18 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

28 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

41 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

28 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51005 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31501 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23895 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21569 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19812 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18973 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18865 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18446 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17361 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16624 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16251 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15742 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14926 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14806 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14381 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51005 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31501 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11751 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18446 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8877 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10835 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7543 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8558 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11420 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6835 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.