| |
Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж хэрэглээний зээлийн хүү болон үндсэн өрийг 90 хоногийн хугацаанд төлөхөөргүй болгож, хойшлуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэр бүх арилжааны банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудад хамаатай бөгөөд цалин, тэтгэвэр, ипотекийн бүх зээл хамрагдана гэдшийш мэдэгдэж байсан. Гэвч уг шийдвэрээс хойш долоо хоног өнгөрсөн ч банкууд иргэдийн зээлийг хойшлуулах ямар нэгэн арга хэмжээ авч эхлээгүй байна.
Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулахдаа зээлдэгч нар 90 хоног цаашлаад 180 хоног санаа амар байж болох юм гэсэн ойлголттой болсон. Зээлээ нэхсэн банк болон банк бус санхүүгийн байгууллагад иргэд төрийн шийдвэрийг хэлэхэд "Одоогоор төв банкнаас ямар шийдвэр, болон чиглэл ирээгүй” гэсэн хариултыг өгч байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

