| |
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хамт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Засгийн газар нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцөх саналд Хууль зүй, дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам болон Дотоод хэргийн яам болгох, Эрчим хүчний яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг нэгтгэж, Эрдэс баялаг, эрчим хүчний яам болгох, хөгжлийн асуудал эрхэлсэн Тэргүүн шадар сайдыг Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр нэмэх, түүнчлэн Засгийн газрын зарим агентлагийн нэрийг өөрчлөх зэрэг санал ирүүлсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

