| |

Өдөр тутмынхаа хэрэглээг ухаалгаар шийдэж, ирээдүйн ямар ч нөхцөл байдалд бэлэн байх шаардлагатай хүн бүр тулгардаг. Тэгвэл Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор "Витамин ₮” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлалаа. Аянд иргэдийн бүх төрлийн төгрөгийн, хугацаатай хадгаламж хамаарах бөгөөд харилцагчдын хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор шинээр нээсэн болон хадгаламжиндаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1 сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1 сугалаа олгохоор болжээ.
Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд 2020.10.10 болон 2020.12.26-ны өдрүүдэд тохирлыг шууд дамжуулан тодруулна. Харин бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар энэ оныг дуустал нийт 10 удаагийн live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын 10 ш эрхийн бичгийн эздийг шалгаруулах юм.
Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:
Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаас авдгийн нэгэн адилаар санхүүгийн дархлаагаа ч мөн санхүүгийн сахилга баттай байж, хуримтлалаар дэмжин азтан болоорой.
![]()
#СанхүүгийнДархлаагааДэмжье
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

