| |
Цар тахлын дэгдэлттэй өнөөгийн байдалд Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй байгаа хэдий ч сэрэмж алдах болоогүй байна. Мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд хандан амны хаалт зүүх болон гараа ариутгах нь халдвар авахаас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг цаг ямагт зөвлөсөөр байна. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 940 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. Халдвараас сэргийлж хөл хорио тогтоосон хэдий ч нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо багасаагүй. Тухайлбал, өдөрт дунджаар 300 мянган хүн нийтийн тээврээр зорчдог. Тиймээс халдвар тараах хамгийн эрсдэлтэй хэсэгт тооцогдож байгаа. Хүмүүс ихээр бөөгнөрсөн газар халдвар тархах магадлал өндөр байгаа хэдий ч манай орны нөхцөлд автобусанд зай барьж явах нь ихээхэн асуудалтай. Ийм нөхцөлд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалтаа тогтмол зүүх зайлшгүй шаардлагатай.
Эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй, амны хаалтаа зүүж, гараа ариутгахыг иргэдэд анхааруулна гэсэн зааварчилгааг нийтийн тээврийн үйлчигээний ажилтнуудад өгсөн боловч үнэндээ энэ нь зүгээр л нэр төдий зүйл болжээ. Энэ тухай нийтийн тээврийн шугаманд явж байгаа жолоочоос тодруулахад "Өглөө болгон бидний аюулгүй ажиллагааны нөхцөл байдлыг шалгаж байгаа, халуун үзэж амны хаалт зүүх гэх мэтээр. Үйлчлүүлж байгаа иргэд амны хаалтгүй зорчих нь элбэг болсон.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

