| |
ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллийг хүргэлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 17 сая 956 мянган хүн өвчилж, 689 мянган хүн нас баржээ. 11 сая гаруй хүн эдгэрcэн байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 262 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. Энэ өвчлөл 24 цагийн дотор АНУ-д 58 мянга, Энэтхэгт 52 мянга, Бразил улсад 25 мянган хүн шинээр халдвар авсан нь өвчин эхээр бүртгэгдсэн эхний гурван орны тоонд багтаж байна. ДЭМБ-аас цар тахлыг оргил үедээ хараахан хүрээгүй байна. Тиймээс хүн бүр эв нэгдэлтэй, эерэг хандлагатай байх үе ирсэн гэдгийг онцоллоо.
ОХУ-д 24 цагийн дотор 5462 хүн шинээр коронавирусийн халдвар авч, 70 хүн эндсэн байна. БНХАУ-д 158 тохиолдол шинээр бүртгэгдсэний долоо нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн өвчлөл байна. Япон улсад 24 цагийн хугацаанд шинээр 1354 хүн халдвар авчээ. Тэр тусмаа Токио хотод өвчин голомтлон гарч байна. Есдүгээр сард сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх үед хүүхдийн ам, хоолойг зайлшгүй сод, давсаар зайлах нь томуу болон бусад халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.
АНУ-д 19-24 насны залуучуудын дунд өвчлөл өндөр байна. Тиймээс залуучууд амны хаалт зүүж, хүн хоорондын зайг барьж өөрийнхөө эрүүл мэндэд онцгойлон анхаарахыг зөвлөж байна. Ирланд улсын эрүүл мэндийн сайд нисэх буудлуудад санамсаргүй түүврийн аргаар коронавирус илрүүлэх шинжилгээ хийж эхэлсэн байна. Их Британид томуу, томуу төсөөт өвчнийг 90 минутын хугацаанд илрүүлэх оношлуурыг ашиглахаар болсон байна. Энэ нь улирлын томуу коронавирусийг нэгэн зэрэг оношлох ач холбогдолтой гэж үзэж байна.
Манай орны хувьд ажиглалтад шинээр 1 хүн орж, 29 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2752 хүн ажиглалтад байна. Үүргийн онгоцоор ирсэн 76 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна” хэмээлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны долдугаар сарын 31-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 429 хүний сорьцоос шинжилгээ авахад бүгдийнх нь сорьцод коронавирус илрээгүй. Бусад шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг дэлгэрэнгүй танилцуулъя.
-2020 оны долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчид
-Афганистан улсаас ирсэн цэрэг, дайчдын давтан шинжилгээ
-ХӨСҮТ тусгаарлагдсан 3 хүн
-Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ,
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.
Монголд батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн хүн 230, одоо 63 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 60 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. Эдгэрсэн 230 хүнээс сувиллын ажиглалтад 17, гэрийн ажиглалт тандалтад 47 хүн байна. Ажиглалтаас 166 хүн гарсан. ХӨСҮТ-д Ажиглалт, тандалтын дор 88 хүн эмчилгээ хийлгэж байна. Тандалт судалгаа үргэлжилж байна” хэмээлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

