| |

Хэрэв чи ид шидийг олж чадахгүй байгаа бол өөрөө ид шид нь болчих.
Би хангалттай сайн биш гэж бодох нь худал. Харин бүхнийг чадна гэж бодох нь үнэн.
...Бурханы хайр бол бодит зүйл, үүнийг батлах гэж чамайг бүтээсэн байна шүү дээ!
Магадгүй чи ямар ч гарц олж харахгүй байж болно, гэхдээ энэ нь огт гарц үгүй гэсэн үг биш биз дээ?
Би хийсэн бүхэн эзэндээ ирдэг гэж боддог. Чамд насз байхгүй бол чи өөрөө хэн нэгний найз бол. Чамд муу зүйл тохиолдсон бол бусдад сайн үйл хий. Чиний зүрх шархалсан байгаа бол хэн нэгний сэтгэлийг эмчил.
Надад байхгүй бүхэндээ Бурханг зүхэх эсвэл байгаа бүхэндээ Бурханд талархах 2 сонголт байдаг.
"Нэг л өдөр" гэсэн урхинд бидний тархи хурдан орчихдог. Нэг л өдөр би мөнгөтэй болоод жаргана. Нэг л өдөр би завтай болж гэрийхэнтэйгээ аз жаргалтай амралтыг өнгөрүүлнэ. Нэг өдөр л би амраад дуртай бүхнээ хийнэ...
Илүү их бэрхшээл байна гэдэг чинь илүү том амжилт чамайг хүлээж байна л гэсэн үг.
Чи сайн тамирчин байна уу, ухаалаг математикч байна уу эсвэл чиний бодож байгаа шиг юу ч чаддаггүй нэгэн байна уу, надад огт хамаагүй. Харин би чамайг зүгээр л яг одоо байгаагаараа байхдаа хамгийн гайхамшигтай нэгэн гэдгийг л хэлж чадна.
Би
өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж огт боддоггүй. Би зүгээр л гаргүй бас
хөлгүй хүн. Миний харагдах байдал л бусдаас өөр. Гэхдээ энэ нь миний
хийх зүйлд нөлөөлж чадахгүй.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

