| |
Хөгжлөөрөө дэлхийг манлайлж яваа АНУ, БНХАУ гэсэн хоёр гүрний худалдааны дайн коронавирус цар тахлын улмаас хурцдаад байна. Учир нь Дональд Трамп вирус анх гарч ирсэн үеэс Хятадын өвчин хэмээн чичилж байсан бол Хятад улсын эрх баригчид АНУ-ын цэргүүд дөрөвдүгээр сард ирэхдээ тараасан гэсэн хариу барьсан билээ. Үүнээс гадна Хонгконг улсын эсрэг баталсан БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай хууль, ирээдүйд дэлхийн технологийн хөгжлийг хэн нь тэргүүлэх вэ гэсэн олон асуудлаар тэд тэрсэлдэж, хэн хэн нь дэлхийн талбарт тэргүүлэх байр сууриа хадгалахыг хүсч байна. "Ковид-19”-ийн улмаас харилцаа хурцдаж консулын газруудаа хаахаас гадна АНУ Хятадын технологийн хамгийн том компаниуд болох "TikTok”, "WeChat”-ыг хориглоно хэмээн заналхийлээд байсан. Гэвч тус хоёр улсын харилцаа дахин сэргэжээ. Зөвхөн долдугаар сард Хятад АНУ-аас 4.6 сая тонн шар буурцаг худалдан авсан гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Хятад улсын шар буурцагны их худалдан авалт нь тухайн улсад болсон их хэмжээний үерээс болж олон сая га тариалангийн талбай сүйдсэнтэй холбоотой юм. Мөн зургадугаар сарын сүүлч гэхэд Хятад АНУ-аас 40.3 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдан авчээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

