Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
|
Би "Диплом"-гүй амьтан
Бичсэн:
namuunaa
2016/01/27/, 09:59
Tweet
Би дипломгүй "хүн". Тэгэхээр өөрийгөө хүн гэх үү, юу гэх вэ? Диплом байтугай хүнд үзүүлчих олигтой сертификат ч байхгүй "АМЬТАН". Эрх биш жолооны үнэмлэх л байна. Шалгалтыг нь бор зүрхээрээ өгөөд авсан үнэмлэх минь. Аа тийм, хэдэн жилийн өмнө Энэтхэгт 3 сарын компьютерийн хэрэглээний программ, IT курс төгссөөд сертификат авсан юм. Харин түүнээ хаана хийснээ огт санахгүй байна. Ер тэр IT сертификатын хэрэг болно ч гэж бодоогүй.
Харин компьютерээ эзэн хүн шиг бүрэн эзэмшиж, хэрэглээний гол гол программуудыг гартаа оруулж авах нь л чухал байв. Энэ чинь миний өдөр тутам хийдэг ажилд минь амин чухал хэрэгтэй мэдлэг, ур чадвар шүү дээ.
20 жилийн өмнө дээд сургууль төгссөн минь бол харин гарцаагүй үнэн л дээ. Сүүлчийн шалгалтыг нь хүртэл явсан юм. Гэхдээ аар саархан юмнаас болоод дипломоо аваагүй. Ер нь авая ч гэж хөөцөлдөөгүй. Залуу ч, бардам ч байж. Дипломтой, дипломгүй болчихно доо л гэж бодсон хэрэг. Өөрийгөө диплом төдийхнөөр үнэлнэ гэж юу байхав гэж бардамнасан нь тэр. 20 жил өнгөрчихөж, болоод л ирсэн шиг...
Эсвэл болохгүй яваа юм болов уу? Энэ хугацаанд жолооч, ачаа ачигч, сурвалжлагч, хэвлэлийн төлөөлөгч, албаны дарга, газрын дарга, цэвэрлэгч, аяга угаагч, зөөгч, бууз чимхэгч, сонины Ерөнхий эрхлэгч, барилгачин, мужаан, дээд сургуульд багш, кассчин, Ерөнхий редактор, тусгай сурвалжлагч, агентлагийн орлогч дарга, хэвлэлийн газрын редактор гээд зүсэн зүйлийн ажил хийжээ. Аль нь ч надаас диплом нэхэж байсангүй, дипломгүй гээд ч би гологдож байсангүй. Харин ч хариуцсан ажлаа, хүлээсэн үүргээ хэний ч өмнө нүүр улайхааргүй биелүүлж ирсэн. Үүнийгээ бол бардам хэлнэ, хүмүүс ч батална.
Ганцхан удаа л надад диплом хэрэг болсон. Удирдлагын Академид тодорхой хөнгөлөлттэй суралцах боломж олдов. Гүйгээд очтол бакалаврын диплом нэхдэг юм. Төгссөн сургууль руугаа гүйх гэснээ гэнэтхэн өөрийгөө диплом төдийхнөөр үнэлүүлж буйгаа хүлээн зөвшөөрсөн мэт санагдаад, өнөөх бардам зан гозолзон босч ирээд больчихож билээ. Тэгээд ч Академид суух сонирхол төдий л байгаагүй юм даг. Тэнд сууна гэдэг бөөн ядаргаа. Тэгснээс зав зай гарвал Блокийн шүлгийн номыг тэвэрч, монголынхоо гайхам түүхийг ухаж хэвтэх минь... Залуугийн гоомой явдал гэх үү дээ?
Аа тийм, саяхан нэг удаа дипломын тухай жижигхэн яриа бас болсон юм байна. Өнгөрдөг хавар нэгэн дээд сургуулийн захирал найз маань ярьж байна. "Үгүй чи, гэртээ дэмий хэвтэж байхаар, манай оюутнуудад лекц уншиж өгөөч. Өрнө, дорнын болон монголын утга зохиолын талаар. За тэгээд түүх, сэтгүүлчийн ур чадвар, редакторлох арга зүй. Ер аль нь ч байсан болно. Оюутнуудад маань, ялангуяа чиний сэтгүүлчийн туршлага хэрэгтэй" гэж байна. Эдгээр хичээлийн аль нь ч надад боломжийн санагдана. 2000 оны үед хувийн дээд сургуульд яг эдгээр сэдвүүдээр хичээл заасан болоод гүйж л явсан. Тэр үеэ бодвол, ялангуяа редакторлох аргазүй, бичлэгийн ур чадварын талаар залууст хэлээд өгчих туршлага бишгүй хуримтлагджээ. Мөн уран зохиолын талаар бол хаана ч, хэний ч өмнө нүүр улайхгүй. Бардам хэлнэ дээ. Түүхийг бол нэг муухан халтар хултар хэлээд байх. Тийм ч хангалттай сайн биш. Тэгээд найздаа хэллээ. "За хөгшинд чинь ямар ч диплом байхгүй шүү. Диплом байтугай олигтойхон сертификат ч үгүй. 2000 оны үед бол болоод байдаг байлаа. Одоо болохгүй болчихсон юм биш үү. Мастераас дээш цолтон л их, дээд сургуульд хичээл заадаг заавар журам мөрдөгдөж байгаа. Хожим хоёулаа хуйвалдсан хэргээр АТГ-т очоод яах вэ?" гэлээ.
Нэг хэсэг би өөрөө ажил олгогч болж, сар бүр л элдэв сайхан алт мөнгөн саатай диплом, ромбо гялалзуулсан залуус ажилд орохоор над дээр ирдэг болов. Ихэнх нь дипломоо гол шалгуур үзүүлэлт хэмээн надад эрхэмлэн барина. Зарим нь бүр час улаан диплом ширээн дээр минь жишүүхэн шидчихээд, "Намайг ажилд авахгүй хаачдаг юм" гэсэн янзтай дээгүүр шилбэлзэнэ. Харин би огт өөр зүйлийг буюу чадвар, бас дахин чадвар, бас хамт олонч чанар, хийж бүтээх эрмэлзэл, ажилдаа дурлах хүслийг нь харж ажилд авдаг байлаа. Би өөрөө дипломгүйдээ ч ингэж хандаж байсангүй, үнэхээр ажил олгогчдийн хувьд гол шалгуур бол чадвар. Диплом нэг үзүүлэлт мөн үү гэвэл гарцаагүй мөн. Гэхдээ баталгаатай биш, нэг үе чинь хуурамч дипломтонгууд их олон байлаав шүү дээ. Хэдэн төгрөг өгөөд л бакалавр, мастер, доктор болчихно. Бүр том том сайд, дарга болно, цаашлаад УИХ-д ороод суучихсан нь ч бий. Бас зөвхөн дүнгийн хойноос хөөцөлдөгч, хэлбэрдэгчид тэрхүү гоё гоё дипломны ард олноороо нуугдаж байдаг юм. Тиймээс алтан хээтэй, цул А-гаар дүүрсэн дипломонд хууртаж ер болохгүй. Ажил олгогч өөрөө л хохирч, зовлонг нь өөрөө л үүрдэг.
Дээр дурдсан есөн шидийн ажил хийж явахдаа, дипломгүй ч өргөн их мэдлэгтэй, мэргэжилдээ бол ямар ч доктор, мастераас илүү жинхэнэ мэргэшсэн туршлагатай хүмүүстэй бишгүй л таарч учирч явав. Олны мэдэхээс Ц.Намхайнямбуу баатар байна. Зарим хүмүүс шоолдог л юм. Боловсролгүй хоньчин энэ тэр гээд. Тэгвэл энэ хүний их ухаан, цэгцтэй сэтгэлгээ, уншсан мэдсэний хажууд бол "ичмээр дамшиг" гэчихмээр дипломтнууд хар мянгаараа бий. Н.Нагаанбуу ах байна. Зарим нь хэлдэг л юм, шинжлэх ухаанч биш, фантази ихтэй гэх мэт. Гэвч олон ч доовтор моовтортой харьцуулах аргагүй их зүйл хийж бүтээж, ардаа арвин сайхан бүтээлийн өв үлдээгээд одов доо. Хойч үе нь судалж нээх зүйлс ч тэр дотор бий.
Нэг чиглэлээр диплом авсан ч, бүр таг өөр зүйлд мэргэшчихсэн хүн ч бий. Жишээлбэл манай хүн байна. Эрхүүгийн хууль, МУИС-ийн хууль төгссөн, манийхаа хажууд сүрхий өнгөлөг хоёр ч ромбо, дипломтой. Гэвч өдгөө тэр талаараа бол бүр тагийн таг. Тиймээс тэр сүрхий дипломонд нь хууртаад манай хүнийг ажилд авсан хуулийн ямар ч байгууллага ноцтой хохирол амсана гэдгийг би батлан хэлнэ. Харин уран зохиол, орчуулгаар бол ямар ч дипломгүй атлаа ямар ч том дипломтонгуудаас огт дутахгүй мэднэ, чадна. Бас хийж бүтээлээ. 16 роман, 30 гаруй тууж бүхий 80 гаруй ном, нийт 14 000 орчим нүүр буюу 880 хэвлэлийн хуудас орчуулчихсан хүнийг юм хийгээгүй гэх үү? Орчуулагчийн дипломгүй учраас энэ хүний орчуулгыг орчуулгад тооцохгүй гэх үү? Харин уран зохиолчийнх нь чадварын тухай тэр мэргэжлийн хүмүүс нь хэлж ярина биз.
Тэгэхээр диплом бол номер нэг, нэн чухал шалгуур үзүүлэлт мөн эсэхэд би ихээхэн эргэлзэж байна. Эргэлздэг учраас л дипломгүй өөрийгөө өдий хүртэл "ХҮНИЙ ЗЭРЭГТ" тооцсоор иржээ.
Гэхдээ мэдээж хэрэг дипломыг, системтэй боловсролыг үгүйсгээгүй. Түүх ухаж суухад өөрт яах аргагүй судалгааны арга зүй ихээр үгүйлэгдэж буйгаа мэдэрдэг. Ч.Далай хэмээх их хүмүүний өвдөгт нь мөргөн байж хэдэн удаа зөвлөгөө авч байснаас өөрөөр түүхийн талаар ямар ч системтэй боловсролгүй хүн билээ, би. Гарт таарсан бүхнийг л уншсан.
Хувь хүн системтэй боловсрол эзэмшихийн чухлыг нуршин өгүүлээд баршгүй. Өнөө үр хүүхдээ сайн боловсролтон болгохсон гэж байдгаараа хичээж явна. Дүү нар болон шавь нартаа ч суралцахыг байнга ятган өгүүлдэг билээ. Гэхдээ дипломны төлөө сурдаггүй юм шүү, мэдлэгийн төлөө, чадварын төлөө, танин мэдэхүйн төлөө суралцдаг юм шүү гэж ямагт хэлдэг.
Үр дүнтэй, оновчтой, уян хатан атлаа тууштай бодлого бүхий боловсролын систем бол улс орны хөгжлийн, ард түмний сэргэн мандлын амин чухал түлхүүр. Монголынхоо дунд болон дээд боловсролын системийн шинэчлэл, чанарын талаар сэтгэл санаа зовинон, хэр хэмжээндээ олон удаа бичиж, сонин хэвлэлд нийтлүүлж байв. Би өөрөө дипломгүй гээд дипломийн боловсрол руу, дипломтон руу нэг ч удаа хялалзаж байсангүй. Гэхдээ л дахин хэлэхэд диплом бол хамгийн чухал нь биш шүү. Яагаад гэнэт өнөөдөр ийн хэлэв, өөрийнхөө дипломгүйг ярих болов гэвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дипломтой эсэх талаар эх орон даяар мэтгэлцэж байхад, би яахин хоцрох билээ.
С.Ганбаатарын дипломтой эсэх нь тийм чухал биш, харин тэр өнөөдөр хийж, бүтээж чадаж байгаа эсэх нь, маргааш чадах эсэх нь чухал. Юу ч хийж бүтээж чадаагүй бол, цаашид ч чадах найдваргүй бол тэр хүн мянган диплом үзүүлээд ямар ч нэмэргүй шүү дээ.
Мөн энэ хүн намын дарга байх боломжтой эсэх, бас ирээдүйн манай Ерөнхийлөгч байх чадавхи, зангарагтай эсэх талаар шүүн хэлэлцээсэй билээ. Сургуульд сураагүй атлаа сурсан гэж хэлсэн бол, дипломгүй атлаа дипломтой гэж мэдүүлсэн бол тэр асуудал мөн... Хэлэлцэх сэдэв энэ мэт билээ.
Дурангийнхаа фокусыг үүн дээр л тааруулаасай. Буудах гэж байгаа бол байгаа зөв сонгоосой гэж хэлэх минь.
Өндөр боловсролтой гэдэг бол нэн чухал шалгуур үзүүлэлт, гэхдээ тэр өндөр боловсролыг гагцхүү ганц диплом илэрхийлэхгүй... Зөвхөн дипломгүйгээр нь мань хүнийг баалах гэж буй бол эхлээд Билл Гетсийг онилж, "Дипломгүй байж чи яах гэж Майкрософийг босгосон юм бэ гэж загнах хэрэгтэй. Түүнээс биш би Ганбааг өмөөрөөд байгаа ч юм биш. Нэг л учир авцалдаагүй юм харагдаад байна.
Цаана чинь гадаад, дотоодын олон гоё гоё дипломтой атлаа улс орноо сүйрүүлж байгаа хүмүүс ч бий шүү. Бас огтоос суралцаагүй атлаа хуурамч диплом үзүүлээд төрийн өндөр албанд шургалчихсан нөхдүүд ч бий шүү.
Аливааг хэт нэг талруу нь савлуулан туйлшруулж ойлгодог нэг зовлон бидэнд их байх юм. "Диплом бол номер нэг, нэн чухал шалгуур үзүүлэлт биш ээ" гэхээр "Чи системтэй боловсролыг үгүйсгэдэг хэн юм бэ?" гэнэ. Эсвэл "Дипломгүй бол чи хэн ч биш" гэнэ. Харин жинхэнэ бодит амьдралын үнэн гэдэг бол энэ хоёр эргийн яг голоор нь урсдаг юм шүү дээ.
Б.Номинчимэд
Төстэй мэдээллүүд
Боловсролтой хүн
2015/08/29, 16:31
ИНЕГ-ын өндөр албан тушаалтан хуурамч дипломтой байжээ
2015/08/05, 11:45
Гэрлэхээсээ өмнө ганц бие бүсгүйчүүдийн хийж үзсэн байх 8 зүйл
2015/04/03, 10:22
Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байсныг илрүүлжээ
2015/03/12, 13:14
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:
*
Илгээх
Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам
2026/11/27, 20:13
ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно
2026/11/27, 19:34
Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя
2026/11/27, 18:39
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
2026/11/26, 18:48
Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна
2026/11/26, 12:31
Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй
2026/11/25, 20:31
Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав
2026/11/25, 20:14
Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв
2026/11/25, 18:49
102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ
2026/11/25, 11:46
Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
2026/11/25, 11:04
Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм
2026/11/25, 10:56
30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа
2026/11/25, 10:06
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”
2026/11/25, 09:53
ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав
2026/11/24, 12:40
Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх
2026/11/23, 11:48
G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо
2026/11/23, 10:19
Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ
2026/11/20, 17:50
Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо
2026/11/20, 12:39
Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?
2026/11/19, 16:23
Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв
2026/11/19, 14:55
Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй
2026/11/19, 14:33
Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй
2026/11/19, 14:17
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна
2026/11/19, 13:40
Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина
2026/11/19, 13:22
“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана
2026/11/19, 13:11
Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов
2026/11/19, 12:48
Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ
2026/11/19, 10:14
Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа
2026/11/18, 15:27
Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй
2026/11/18, 11:15
Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио
2026/11/18, 11:10
Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо
2026/11/17, 20:50
Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал
2026/11/17, 15:00
Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв
2026/11/17, 14:01
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна
2026/11/17, 13:04
Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа
2026/11/17, 12:00
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ
2026/11/17, 11:46
Бодит хэрэглээний робот айсуй
2026/11/17, 10:30
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас
2026/11/17, 10:22
"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм
2026/11/17, 10:08
Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно
2026/11/16, 16:13
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?
2026/11/16, 15:52
Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө
2026/11/16, 15:18
Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө
2026/11/16, 11:43
Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна
2026/11/16, 10:17
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв
2026/11/15, 18:10
Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?
2026/11/13, 21:35
Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв
2026/11/13, 21:08
Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа
2026/11/12, 18:00
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц
2026/11/12, 17:54
"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"
2026/11/12, 14:53
Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ
2026/11/12, 13:18
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо
2026/11/12, 11:38
Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна
2026/11/12, 11:29
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ
2026/11/12, 10:42
"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"
2026/11/12, 10:08
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/
2026/11/11, 18:47
Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
2026/11/11, 18:18
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/
2026/11/11, 18:12
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/
2026/11/11, 17:28
ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ
2026/11/11, 16:25
FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд
2026/11/11, 09:29
Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв
2026/11/10, 18:45
Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ
2026/11/10, 18:20
“Хятадын засаглал”-ын амжилтын нууц
2026/11/10, 17:49
Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна
2026/11/10, 11:50
ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн
2026/11/10, 11:10
Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно
2026/11/10, 10:08
Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ
2026/11/09, 21:01
Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна
2026/11/09, 19:59
Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ
2026/11/09, 19:53
Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна
2026/11/09, 19:14
Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо
2026/11/09, 10:52
"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"
2026/11/09, 10:45
Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй
2026/11/09, 10:24
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
2026/11/05, 21:12
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна
2026/11/05, 11:12
Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ
2026/11/04, 18:44
Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?
2026/11/04, 18:36
Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх
2026/11/04, 13:07
Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа
2026/11/04, 11:07
Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1
2017/03/07, 10:00
Гулгаа массажийг сурвалжилсан нь
2015/02/13, 14:34
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
2015/03/06, 10:19
Ким Жон Уны тухай 17 баримт
2015/05/15, 12:11
МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё
2018/06/08, 11:35
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
2015/02/18, 21:47
Монгол бичиг сурах амархан
2015/09/10, 19:58
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
2015/04/06, 12:35
СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ
2015/04/13, 16:27
Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?
2015/05/15, 13:51
Онгон охины шинж тэмдэг
2015/03/23, 09:21
Найман аймаг
2015/06/13, 22:26
Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг
2015/05/12, 12:50
Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна
2016/09/22, 09:18
Секси Монгол охидын сельфи
2015/03/22, 17:37
Чамд дурласан залуугийн 20 шинж
2015/03/19, 14:16
Элэгний эм ОНИГОО
2015/02/10, 10:04
ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ
2015/03/13, 10:46
СЕКС ОНИГООНУУД
2016/04/20, 13:27
Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан
2015/03/25, 11:01
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
2015/03/03, 12:29
Далай ламын сургаал
2015/03/04, 14:37
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
2015/03/22, 17:40
Ардын бор эмчилгээ
2015/09/07, 15:48
Хятад-Монголын олон улсын худалдааны хот
2023/11/14, 17:18
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
2015/04/16, 10:44
Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!
2020/05/29, 10:50
БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР
2019/02/25, 15:12
Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?
2016/03/03, 10:49
Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...
2017/03/10, 15:50
“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ
2018/01/26, 23:22
Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга
2015/07/06, 16:56
АЗ ЖАРГАЛЫН ХУЛС
2015/08/29, 15:32
Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив
2019/09/14, 23:21
Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг
2015/03/06, 14:17
Хайрын тухай хөгжилтэй сонжоо
2015/05/04, 12:21
ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ
2015/08/29, 14:17
Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ
2017/03/23, 10:03
Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов
2023/05/23, 11:08
Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?
2016/07/18, 15:11
Сүбээдэй баатар
2016/04/03, 22:30
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
2015/04/02, 09:04
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж
2021/06/22, 12:44
Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна
2019/01/23, 15:40
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна
2021/06/30, 20:29
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
2015/04/18, 15:43
МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ
2023/04/19, 11:35
"Цагаан Сар"-ын тухай
2015/02/21, 11:08
Хятад хэл сурах уу? Маш хялбар арга
2015/11/12, 14:32
Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+
2015/02/11, 09:03
10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна
2020/01/07, 12:03
Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо
2020/03/03, 19:19
Шар сүүний нууц бэлдмэл
2015/06/27, 14:30
УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ
2015/08/29, 14:33
Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна
2021/06/28, 16:30
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
2015/05/12, 13:03
Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/
2015/03/11, 10:04
Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ
2015/03/23, 09:37
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
2015/05/15, 10:59
Ким Жон Уны тухай 17 баримт
2015/05/15, 12:11
Гулгаа массажийг сурвалжилсан нь
2015/02/13, 14:34
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
2015/02/18, 21:47
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
2015/03/06, 10:19
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
2015/04/06, 12:35
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
2015/04/18, 15:43
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
2015/05/12, 13:03
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
2015/04/16, 10:44
Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан
2015/05/08, 10:21
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
2015/05/15, 10:59
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
2015/04/02, 09:04
Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага
2015/04/20, 10:14
Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана
2015/02/10, 18:45
“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ
2015/03/06, 10:30
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
2015/03/03, 12:29
"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ
2019/07/30, 11:14
Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна
2015/06/09, 14:25
Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ
2015/05/15, 15:02
1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/
2015/02/10, 09:18
Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд
2015/05/13, 11:40
Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН
2015/04/30, 10:57
Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна
2015/03/11, 15:57
ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах
2015/05/21, 11:37
Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
2015/02/13, 11:13
А.Мөнхзул алмайруулав
2015/04/23, 17:08
“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ
2015/05/08, 15:19
“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ
2015/04/20, 15:44
Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд
2015/04/27, 10:23
Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг
2015/04/03, 12:23
"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ
2015/02/06, 09:58
Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна
2015/02/17, 15:57
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
2015/03/22, 17:40
АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана
2016/06/14, 11:38
Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе
2016/06/28, 11:28
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа
2016/06/23, 16:03
ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."
2016/06/23, 16:02
"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ
2016/06/17, 18:14
Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа
2015/04/20, 13:59
У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?
2019/07/26, 12:31
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?
Дэмжиж байна
Дэмжихгүй байна
Тийм байх боломжгүй
Санал өгөх
Үр дүн