| |
Цар тахлыг зогсоох ганц итгэл найдвар нь одоогоор вакцин болоод байна. Тэгвэл коронавирусын эсрэг вакциныг үйлдвэрлэхээр туршиж буй есөн компани олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангасан вакцин үйлдвэрлэж, Засгийн газар нь зөвшөөрөл олгохоос өмнө олноор үйлдвэрлэхгүй гэсэн амлалтад гарын үсэг зурлаа. "Бид ёс зүйн өндөр хэм хэмжээг баримталж, шинжлэх ухааны үндэслэлтэй вакциныг үйлдвэрлэх болно” гэсэн амлалтын гэрээнд "AstraZeneca”, "BioNTech”, "Moderna”, "Pfizer”, "Novavax”, "Sanofi”, "GlaxoSmithKline”, "Johnson & Johnson”, "Merck” гэсэн есөн компанийн төлөөлөл гарын үсэг зуржээ. Эдгээрээс "Pfizer” болон "Moderna” компани сүүлийн шатны туршилтаа АНУ-д хийж байгаа бол "Johnson & Johnson” компани нэгдүгээр шатны туршилтаа эхлүүлэхээр бэлтгэж байна. Түүнчлэн энэ амлалтыг түүхэн, өмнө нь болж байгаагүй онцгой үйл явдал хэмээн үзэж байгаа талаараа "Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Боурла "NBC” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ.
Энэ гэрээний өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Арваннэгдүгээр сард болох сонгууль бидний хувьд маш чухал үйл явдал. Тиймээс энэ онцгой өдрөөс өмнө вакцинаа гаргаж авахаар ажиллаж байна. Энэ хугацаандаа багтаан вакцин бэлэн болно гэсэн итгэл дүүрэн байна” хэмээн даваа гаригт мэдээлсэн юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

