| |
Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Монгол Улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн өнөөдөр Спортын төв ордны "А” зааланд боллоо. Энэхүү тэмцээнээрээ тамирчны замналаа дуусгаж, өөрийн нэрэмжит тэмцээнийг эмэгтэй 10 жингийн ангиллаар зохион байгууллаа. Тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд МҮОХороог төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүндэтгэл үзүүллээ. Энхжаргал нь "Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, 2006 оны оюутны ДАШТ-ий алт, "Бусан-2002”, "Доха-2006” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгө, Иван Ярыгин, Бакугийн "Алтан Гранпри”, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний хүрэл, Дан Колов, Яшар Догу, Румыний ОУТ-ий алт, "Mongolia Open” ОУТ-ий хошой алт, нэг мөнгөн медальтан юм.
Э. Урантуяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

