| |
Зөв Амьдрах Ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хяанан шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч гэм буруугийн шүүх хурал нэг удаа хойшлуулсан байдаг. Дараагийн шүүх хурлыг өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлосонбайна.
Гэвч Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат нь Прокурорын байгууллагын 90 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг өгүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус өгснийг үндэслэн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.Уг шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар үндэслэн шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нарт дараах заалдтаар хэрэгт татсан байна: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Э. Урантуяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

