| |
Испани хэлээр өөрийн төрөлх хэл мэт дуулдаг дуучин манайд тун ховор. Тэр дундаа Испани хэлнээ латин америк, пламинго стиллээр дагнан уран бүтээлээ туурвидаг дуучин О.Баяржаргалаас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Монгол рок поп урлаг луу алхаж яваа дуучин О.Баяржаргал саяхан нэгэн содон уран бүтээлээрээ сонсогчдийнхоо чихийг мялаасан гэнэ шүү.

Тэрээр уг уран бүтээлээ залуу дуучин Э.Гэрэлсайхантай хамтран дуулсан бол аяыг Төрийн хошой шагналт Л.Мөрдорж,дууны үгийг Ч.Алтантүлхүүр зохиожээ. Харин дууны клипийг "TJ Entertainment" бүтээсэн аж.
Дээрх уран бүтээл нь Монголын хамгийн анхны жазз дуу гэж хэлж болох бөгөөд "Латин америк пламинго төрөл нь өөрөө маш тансаг урлаг. Тийм ч учраас илүү өвөрмөц байлгахыг хичээсэн. Миний шинэ уран бүтээлээс эрхэмсэг, донжтой байдал мөн сонсоход л бүжиглэмээр мэт хэмнэлийг мэдэрч болно" хэмээн тэрээр хэлж байсан юм.
Дууны утга санаанд бүсгүйчүүдийн гоо сайхан, үзэсгэлэнг магтан дуулсан ба үгийн сонголт, дуучны мэдрэмж гээд эстрад дууны гайхамшгийг О.Баяржаргалын "Хүүхнүүдээ гэж" шинэ уран бүтээлээс сонсоорой.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

