| |

"AstraZeneca”-гийн био эмийн бэлдмэлийн судалгаа, боловсруулалтын албаны дарга Мене Пангалос вакцин хоёр өөр үр дүнтэй байгаа нь тунгаас болсон байж магадгүй хэмээгээд одоогоор юунаас болсныг нь тогтоохоор ажиллаж байгааг онцолжээ.
Оксфордын их сургуулиас өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ уг асуудлыг зохицуулагч байгууллагуудтай ярилцаж, асуудлыг шийдэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. Оксфордын их сургуулийн төлөөлөгч "Euronews”-д өгсөн ярилцлагадаа "Үйлдвэрлэлийн процессын алдаанаас болж, багц дахь тунг хэт өндөр тооцоолсон. Зохицуулагчтай ярилцсаны дараа хоёр өөр концентрацийг III үе шатанд туршиж үзсэн” гэв. Флоридагийн их сургуулийн биостатистикийн туслах профессор Натали "Хэрэв тэд нэг бүтэн, хагас тунг тарих байдлаар вакциныг батлуулах гэж байгаа бол үр дүн гарах хүртэл хүлээх хэрэгтэй. Үгүй бол бид вакцин үнэхээр үр дүнтэй эсэхийг батлах нотолгооны мухардалд орно” хэмээжээ. АНУ-ын коронавирусийн эсрэг вакцины хөтөлбөрийг удирдаж буй Монсеф Слауи "AstraZeneca судалгааг хагас тунгаар нэмж оруулахаар шийдэж магадгүй юм. Гэхдээ бид үүнийг шинжлэх ухаанд үндэслэн хийх болно” гэсэн байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

