| |
Монгол улсын шүүх байгууллагаас 2020 оны шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг танилцууллаа. 2020 онд нийт 13380 хүн ял шийтгүүлснээс урьд ял шийтгүүлсэн хүний тоо 19.2 хувиар өсжээ.
Зарим бүлгээр авч үзвэл
Ял шийтгүүлэгчдийн дотор 35-аас дээш насны насны ял шийтгүүлэгчид 5224 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 39.0 хувийг эзэлж байна.
Зарим хүнд гэмт хэргийн тоо өсөв. (хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, залилах, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг өссөн дүнтэй байна)
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
Зарим төрлийн гэмт хэрэг буурав.
Монгол Улсын шүүх 2020 онд 100258 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Монгол улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 13465, иргэний 53678, захиргааны 1524 хэрэг нийт 68667 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 20963 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 13380 хүн, 5 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1412 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 2969 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1666 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 38 хэргээр буюу 0.3 хувиар, иргэний хэрэг 10281 хэргээр буюу 23.7 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 223 хэргээр буюу 12.8 хувиар буурсан байна.
Давж заалдах шатны шүүх 2020 онд эрүүгийн 2702, зөрчлийн 516, иргэний 3436, захиргааны 1476 хэрэг, нийт 8013 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх 2020 онд эрүүгийн 685, иргэний 1104, захиргааны 709 хэрэг нийт 2498 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.
Тайлант хугацаанд шүүхээс 28.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 2035 хуралдаанд 2066 иргэдийн төлөөлөгч оролцжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

