logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Үхлийн дараа

Бичсэн:namuunaa
2016/02/15/, 17:09
Tweet
"Бард төдөл буюу сонсохын хүчээр чөлөөлөгдмуй” гэсэн энэ номыг манай эриний VIII дугаар зууны үед энэтхэгийн их гүрү Бадамсамбуу Төвдөд бичсэн байна. Энэ мэдлэгийг одоо эзэмших цаг нь болоогүй тул цаг нь болохоор олох ёстой хүн нь олох болно гээд  хэзээ ямар хүн олох талаар тодорхойлон хэлээд номоо Түвдийн өмнө зүгт орших Дакпо нутгийн Ганподар ууланд бүжиж  буй бурханы ойролцоо чандлан нуусныг 600 жилийн дараа түүний урьдчилан хэлсний дагуу Карма Линга гэдэг хүн олж авсан байна.

 

Үүнийг анх америкийн антропологич болон ардын үлгэр түүх цуглуулагч  Иванс Уэинц (Evans Wents) 1927 онд англи хэлнээ хөрвүүлж хэвлэснээр дэлхий нийтийн хүртээл болгосон түүхтэй юм байна. Манайд ерээд оны үеэр Бард төдөлөөс товчлон хөрвүүлж сонинд нийтлүүлсэн байсныг та бүхэнд хүргэе. Уг хөрвүүлсэн ламд гүн талархал илэрхийлье.

 
Энэ номд хүн болгон зөв үхэж сурах хэрэгтэй гэж заасан байдаг. Уг сударт тэмдэглэснээр хүний төрөх үхэх нь бардын  буюу завсрын нийт зургаан үе шаттай байдаг ба хүн амьддаа 3-ыг нь,  нас барсны дараа 3-ыг нь туулна. Эдгээр нь амьд сэрүүн байх үе, зүүд нойрны үе, гүн бясалгалын үе, үхэх үе, үхсэний дараахь хий үзэгдлүүдийн үе, төрөн мэндлэхээ хүлээх үе тус тус болно.
 
1. Чикай бард буюу үхлийн мөчийн бард
 
Анхдагч мөнхийн гэрэл
 

Энэ  ахуйг орхиод явах цаг чинь боллоо. Үхлийн өөрт мэдрэгдэх шинжүүд: бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана. Нэг бол халуу оргиж,үгүй  бол хүйт даана. Нүд харанхуйлж гал бутарч үзэгдэнэ. Удахгүй нүдэнд гал бадарч чикай бардад шилжинэ. Анхааралтай байж бодлоо төвлөрүүл. Сайн сонс. Сайн хар. Мөнхийн гурвал болох каяаг харж мэдрэхийг хичээ.
 
Дхарма каяа- үйлийн үр (Reality)
 
Самбхо каяа- цэцэн ухаан (Perfect Resource)
 
Нирмана каяа-төрөл хувирах (Emanation)
 
Хамгийн сүүлийн амьсгалаа гадагшлуулаад та дахин хэзээ ч амьсгаа авахгүй. Үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчин нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Битгий баяс. Битгий ай. Энэ бол чиний үхлийн цаг. Үхлийг ашигла.
 
Энэ бол аугаа их боломж, хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан бол одоо ахуйгаас тусгаарлагдан ариусан цэвэршиж гялтганан гялалзах бөгөөд чиний ухамсар юм. Оюун ухаан ухамсар хоёрын нэгдэл мөнхийн үйлийн үр мөн.
 
Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь дангаараа л мөнхийн гэрэл будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайгтун. Олж хараад түүнийг энэ байна гэж хүлээн ав. Түүнийг олж хараад танин мэдэж чадвал үнэн хэрэгтээ чи юу болохыг хүснэ, тэр болж чадна. Нууцад нэвтэрвэл үхэл амьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм.
 
Хоёрдогч мөнхийн гэрэл
 
Чи мөнхийн гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн бардад шилжихийн өмнө хоёрдахь гэрлийг үзэх болно. Олж харахыг хичээ. Хэрвээ олж харж, нэрлэж хүлээж авч чадвал цаашдаа олон  юмнаас зайлсхийж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээн авах хэрэгтэй.  Энэ 2 дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг.
 
Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна. Найз нөхөд төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг сонсох болно. Өөрийн орхисон бие мах бодио болон одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч тунгалаг болсноо мэдэрнэ.
 
Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид аврал ирнэ, нууц зам нээгдэнэ.  Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл.  Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч хүлээж авснаар өөрөө гэрэлд шингэнэ.
 
Гэрлийг таниагүй буюу харж чадаагүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна, тааралдана.  Хэдийгээр чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол,  хаана байгаагаа мэдэрсэн бол бодолдоо агуулах ганц зүйл чинь номхон хүлцэнгүй байх ёстой.
 
Юутай ч, тааралдсаны өмнө толгой гудайлган, амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов уншиж итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түүнд захирагд, таларх, бишрэн мөргөж ханд.  Их зам өмнө чинь нээгдэнэ. Ийнхүү  чикай бард 3-3,5 хоног үргэлжилнэ.
 
2.  Хонид бард буюу Кармуудын хий үзэгдлийн бард
 
Энэ бард ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ.  Ер нь үхлийн 3  бард нийтдээ 49 хоног болно.  Хэрэггүй болсон бие мах бодио орхисон оюун ухаан чинь Чикай бардыг дамжаад хонид  бардад  шилжинэ .
 
Хонид бардад  анхаарах зүйлс:  бүү ай, битгий яар, анхаарал болгоомжтой  бай. Чи үхсэн. Үүнийг ойлгоод  өнгөрсөнтэйгөө  бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачина. Энэрэн хайрлах сэтгэлээр  эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ гарган өмнө чинь дүүжигнэнэ.  Чи нэгэнт үхсэн тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март. Чи хүссэн зүйлдээ хувирч чадна. Энэ дуу чимээнд хувилж нэгд.  Энэ дуу бол сүүлчийн мөн чанар чинь мөн.
 
Хэрэв чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовлонгийн өөр ертөнц рүү  унаж  мэднэ. Бодлогогүй мэдрэмжээсээ болгоомжил.  3 өдрийн турш  өөрт юу тохиолдсоныг ойлгож мэдэхгүй байсан бол сэргээд битгий сандар.  Чи их өөрчлөгдөж бүх зүйл өөрчлөгдсөн. Толинд бүү хар.  Ойр дотныхныгоо бүү зовоо. Чи урьд өмнө үзээгүйгээ үзэж, сонсоогүйгээ сонсох болно. Үүний эх үүсвэр бол чиний зүрх сэтгэлийн чинь мандал юм.  Энд чи гэгээрэх боломжтой.
 
Хонид  бардад  шилжсэн  нэг  дэх  өдөр
 
Энэ бардад шилжсэн анхны өдөр сансар огторгуй чиний өмнө хөх гэрэл болон үзэгдэнэ. Энэ өдрийн газар бол цагаан Будда Вайрочины эзэмшил бөгөөд тэрээр цав цагаан биетэй цэв цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл маш хурц, маш их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Хэн айхгүй энэ гэрэлд  итгэж хүлээж авна, тэр бардын аугаа их  зовлонгоос чөлөөлөгдөнө. Үүнийг дагалдаж буй бүдэг цагаан гэрэлд  хэрхэвч автаж болохгүй, ингэвээс  замаасаа төөрнө гэсэн үг.
 
Хонид  бардад  шилжсэн  хоёр  дахь   өдөр
 
Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон толины цэцэн зөнг шингээсэн цагаан галын өдөр юм.  Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга ч нээгдэнэ. Тэндээс  утаа маягийн  бараан гэрэл  гарах бөгөөд ихэд  ойр халуун дотно санагдана. Гэвч энэ дотно хар гэрэл рүү бүү хар.  Муу үйл, уур уцаар чинь чамайг  там руу түлхэж чадна.
 
Тамд нэг унавал тэндээс буцах зам урт удаан. Энэ өдөр уурлаж  уцаарлахаас зайлсхий. Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг  хуваан маргаж, эсвэл хайрт хань чинь чамайг  мартсан байхыг үзэж болно. Энэ мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг.
 
Энэ өдөр цэвэр усан мах бодь чамд цагаан гэрлээр харагдах болно. Дорнын  ялагдашгүй  төгс  Будда Акшобхъяа  хөх биенээсээ хурц  цагаан нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ.  Энэ цагаан гэрлийг хайр,  ёс журам,  гоо сайхан болон төгс төгөлдөр дагалдана.
 
Дорнын 6 тэнгэрийн тэмдэг солонгын  өнгөөр үзэгдэнэ. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч бас байна. Хүний муу муухай  зан чанар цагаан гэрлээс нүд гялбан буруулж айна. Тэр тийнхүү хар гэрлийг дагана. Ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй ирээдүй рүү хөтөлнө гэсэн үг. Хурц цагаан гэрлийг айлгүй сонго.
 
Хонид  бардад  шилжсэн  гурав  дахь  өдөр
 
Энэ гурав дахь өдөр чиний  цэвэр шороон мах бодь шар гэрлийн хэлбэрээр чамд үзэгдэнэ. Энэ өдөр өмнө зүгийн цэвэр шар гэрэл ноёрхоно.  Өмнө зүгийн Будда Раднасамбава шар биенээс шар гэрэл цацруулна.  Хэрэв  шар гэрлээс айж,  түүнтэй сүлэлдэн туяарч  буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас  газар дээрх шинэ амьдралд эргэн орж  зовлонг дахин амсах болно.
 
Хонид  бардад  шилжсэн  дөрөв  дэх  өдөр
 
Энэ өдөр цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүйн  цэцэн ухаан хоёрт захирагдана. Өрнийг  эзэгнэгч бүхнийг мэдэгч  Будда Амитаба  хүлцэл ач буян, дуу хуур,  гал зэрэг дагуултайгаа  хурц  улаан гал бадруулсаар ирнэ.  Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана.
 
Энэ гэрэл нүглээ  наминчлаагүй  заяа муутнуудын сүнсний  оронд аваачих  тул  зугт. Энэ өдөр, өс хонзон  хайр сэтгэл  буюу газар дээрх амьдралд хорогдсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буга чөтгөр болон  азгүй сүнсүүд төрдөг. Тэд цаашид бардыг туулж авралд хүрч чадахгүй.
 
Хонид бардад шилжсэн тав  дахь өдөр
 
Энэ өдөр хий мах бодь цэвэр ногоон өнгөөр туяарч үзэгдэх бөгөөд хойд  зүгийн чин  зоригт гүйцэлдүүлэгч  Будда Амогасидхи заларна. Хурц  ногоон  гэрэл нь хардах, үл итгэх, атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ нь үргэлж дайсагнан тэмцэгч хар санаат аваргуудын оронд аваачих тул  хурц  ногоон гэрлээс  бүү ай.
 
Хонид бардад шилжсэн зургаа дахь өдөр
 
Энэ өдрийг хүртэл чамд  бүхий л тэнгэрлиг тэмдгүүд болох гэгээрсэн таван ухааны бурхад болон чиний гэрлэн бүтцийн нууцууд чамд нэг нэгээрээ цувран үзэгдсэн нь энэ. Чи нэгэнт тэднийг таньж мэдээгүйгээс өнөөдрийг хүрсэн тул одоо анхааралтай бай. Энэ өдөр эдгээр таван бурхдын нэгдэл бүгдээрээ ус, гал, хий, шороо  4 мах бодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрлүүд зэрэг зэрэг асах болно. Тэдэнтэй нэгд. Тэднийг хайрла.  Салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч, төрөөгүй бодлын байдалд оруул.
 
Чамд ямар ч эхлэл дүгнэлт тодорхой байдал байхгүй. Эдгээр гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж өөрийн тусгал болсон тэднийг хайрла. Тод гэрлийн хажуугаар бүдэг гэрлүүд тусах боловч тэдэнд битгий авт.  Автвал авралгүй өөр ертөнц рүү унана. Ийнхүү бурхантай, өөрөө өөртэйгөө нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч, чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Энэ өдөр өөрийн зүрх сэтгэлийг таних сүүлчийн өдөр.
 
Хонид  бардад  шилжсэн  долоо  дахь  өдөр
 
Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг захирах хоолойн чакрамд шилжинэ. Энэ өдөр өнгө  өнгөөр  гялалзах  гэрэл  чиний  дээр  эргэлдэн, мэдрэхүйн 5 тэнгэрүүд өөр өөрийн өнгө чанарыг илэрхийлэн,  сүртэй чанга хөгжмийн аянд бүжиглэнэ. Тэд сайныг шагнах,  мууг шийтгэхээр ирсэн. Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж  үл тэвчин тайван ногоон гэрэлд тэмүүлбээс амьтны аймгийн олон зовлонг урт удаан хугацагаар эдлэх болно.
 
Тэднээс айлгүй хамт бүжиглэ,  туслалцаа өглөг  гуй.  Өөрт гялалзагч таван галыг шигээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж буйг  таньж  мэдэн түүнд хувилбал чөлөөлөгдөнө. Шинж нь: үүлгүй цэлмэг тэнгэр, хурц тод нар, анхилам хүжсийн үнэр, нууцлаг агаарт эгшиглэх хөгжим.
 
Анхдагч гэрлийг таниад ууссан хүн шууд  дхарма  каяад хүрнэ. Хэзээ ч бард төдөлийг унших шаардлагаүй болно. Хонид бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан дэлхий дээр ирвэл хүн төрөлхтнийг гэгээрүүлэх гэж ирнэ.  Самбхо каяад хүрлээ гэсэн үг.  Хэрвээ  Сидна бардад хүрч байж сая  таньж  мэдвэл сайн төрөл олох боломж багасна.  Төрөл хувирах нирмана каяа түвшинд байна. Гэвч хичээвэл энд ч дээгүүр төрөл олох хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдралаа үргэлжлүүлэн хөгжин дэвших боломж байна.
 
Хонид  бардад  шилжсэн  наймаас  арван дөрөв  дэх  өдрүүд
 
Бурхад болоод оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд. Энэ өдрийг хүтэл  хонид бардад шилжсэн анхны өдрөөс эхлэн гэгээрсэн 5 бурхад болон тэдний дагуулууд болох энхийн сахиусан тэнгэрүүдтэй таарсан боловч чи тэднийг таньж мэдсэнгүй. Одоо чи энэ өдрөөс эхлэн догшин сахиусуудтай таарах болно. Тэдний үзэгдэх дүр энхийн сахиулуудаас тэс өөр аймшгийн дүртэй цус уугч сахиулууд аварга том дүрээр харагдана. Битгий ай.
 
Эдгээр нь тантрын ёсны бясалгалын догшин сахиусууд бөгөөд үнэн хэрэгтээ чиний өмнөх өдрүүдэд таарсан ухааны таван бурхадуудын хувилсан дүрс юм. Тиймээс тэднээс айлгүй тэднийг таньж тэдэнд мөргө.  Тэд бүгд чиний өөрийн оюун ухаанаас урган гарч буйг санахтун.  Тэр цагт чамд аврал ирнэ.
 
3. Сидна бард буюу төрөн мэндлэхээ хүлээх бард.
 
Хонид бардын амьд тэмгүүдийг харж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй, одоо чи Сидна бардад байна. Энэ нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухамсар сэргэж нэг мэдэхнээ чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй мэдрэмжтэй чөлөөтэй хөдөлнө. Кармын жирийн бус  хүчний нөлөөгөөр чи бусдыг, тэд чамайг харна. Урьдынхтай ижил боловч илүү төгс . Учир нь, хүсэл мөрөөдөл итгэл найдвар ирээдүйн билэгдлүүдээс төрсөн  Ирээдүйд  төрөх газар орон  хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Гэвч бүү авт.  Энэ бол бардын бэрх урт удаан зам.
 
Сидна бардад өөрийгөө үрэлгүй, сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал.  Шунал тачаалгуй сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөхдөө  ой ухаанаа хадгалах буюу гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм. Хэрэв  өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас мултарна. Сидна бардад чи кармын хүчээр уул хад хэрмийг  ч нэвт гарч дуртай газраа очиж, дуртай зүйлээ үзнэ. Чи бүх газар хүрэвч  сүнсний аугаа их төв болон эхийн умай хоёрт л нэвтэрч үл чадна.
 
Бардад чи хожим хувь заяа чинь чамтай уулзуулах амьтдыг харна. Чи  49 хоногоо хүртэл 22 хоног иийм байдлаар Сидна бардад өнгөрүүлнэ.  Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэн хянахыг хичээж,  үхэх төрөх,  амьдралын тухай  байнга санаж байсан хүмүүсийг энд аз жаргал баяр хөөрөөр угтана , гэхдээ хууртаж  болохгүй.
 
Сидна бардад үзэх сайн, муу, аймшигтай, гэгээтэй  зүйлүүд бүгд өөрөөс чинь, бодлоос чинь урган гарч  байгааг сана.  Энд  хэн ч туслахгүй,  хамгийн гол нь тайван байж сур.  Чиний хувь заяаг хэн ч өөрчлөхгүй.  Чи дээд зэргээр ганцаардах тул бие хайж эхэлнэ. Гэвч төрөл авах гэж бүү яар. Аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ.  Зөвхөн зовохын тулд төрвөл яана.
 
Шүүх: Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас  өөрөөс чинь л гарч байгаа юм.  Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй бол сайн сүнс сайн үйл бүрийг чинь цагаан чулуугаар,  муу сүнс муу үйл бүрийг чинь хар чулуугаар овоо босгоно.  Үүнийг хараад чи айж худлаа хэлж хашгична.
 
Тэгэнгүүт  эрлэг номун  хаан гартаа хувь тавилангийн толь барин ирж, тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана.  Чи үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд  чамайг бүгдийг ухааран ойлготол  элдвээр тамлан зовооно.  Энэ нь эрлэг чамайг тамлаж байгаа биш  чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ.
 
Энэ бүхэн хий хуурамч  үзэгдэл боловч өвдөхийн зовлон  нь жинхэнэ юм. Нүгэл буянаа дэнслүүлэхдээ бүү худал  ярь. Эрлэгээс битгий ай. Түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир. Тэгвэл аврагдана . Энэ чиний сүүлчийн боломж . Одоо л амьдралын нууцыг ойлгохгүй бол өнгөрсөн бүхнээ мартан ой ухаанаа алдана.
 
Зургаан ертөнц: Дахин төрөхдөө 6 ертөнцийн хаана ч төрж болно.  Чиний очих ёстой ертөнц чамд хурцаар гэрэлтэнэ.
 
Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц
 
Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц
 
Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц
 
Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтны ертөнц
 
Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц
 
Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц
 
Төрөх 4 арга зам бий:  өндөгнөөс,  умайнаас, жир бус замаар  үр тарианаас төрнө. Тэнгэр,  асур,  бирд, тамын ертөнцөд жирийн бус аргаар төрнө.  Хүний болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардагдана.

Төстэй мэдээллүүд

Айдас бол хамгийн том хөгжлийн бэрхшээл. Ник Вуйчич -ийн хэлсэн эшлэлүүд

Айдас бол хамгийн том хөгжлийн бэрхшээл. Ник Вуйчич -ийн хэлсэн эшлэлүүд

2016/01/26, 09:51
Хайрын тухай хөгжилтэй сонжоо

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
Алдаж болохгүй эмэгтэй ямар байдаг вэ?

Алдаж болохгүй эмэгтэй ямар байдаг вэ?

2015/04/06, 14:35
Чамд дурласан залуугийн 20 шинж

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна

5 | 0 | 2026/09/22, 11:13
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

6 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

4 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

10 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

16 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

15 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

20 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

17 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

18 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

15 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

17 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

16 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

15 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

24 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

38 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

27 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

31 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

27 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

31 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

20 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

19 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

33 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

26 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

23 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

21 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

35 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

65 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

29 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

99 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

33 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

37 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

35 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

44 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

51 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

27 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

28 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

25 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

26 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

28 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

34 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

40 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

39 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

26 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

36 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

36 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

29 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70044 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51024 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37301 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32066 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31524 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30412 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23941 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23261 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22146 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21584 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20979 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19860 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19474 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17643 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17609 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17377 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17070 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16877 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16703 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16687 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16560 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16285 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16224 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16111 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15865 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15864 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14820 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14406 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14396 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14305 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13709 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13570 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51024 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32066 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31524 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13401 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10352 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11766 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13094 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5939 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9936 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11353 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11847 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8891 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9836 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9363 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10855 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11078 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8699 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8318 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12179 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6688 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6909 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7531 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11445 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.