logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ц.Байгалмаа: Голомт банк “Жендэрийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгуулсан

Бичсэн:nomun
2021/04/09/, 11:13
Tweet

Ц.Байгалмаа: Голомт банк “Жендэрийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгуулсан


Голомт банкны Иргэд, жижиг дунд банкны газрын захирал Ц.Байгалмаатай Голомт банкны жендэрийн тэгш байдлыг хангах бодлого болон улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар ярилцлаа.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн нийгмийн ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, чадамж улам нэмэгдэж байна. Энэ ч утгаараа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 60-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзлэн баялаг бүтээж, ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн түлхэх хүч болон нийгэмд эзлэх байр суурь нь улам бэхжиж байна.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийг санхүүжилтаар дэмжих замаар хөгжүүлэх нь ядуурал, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулах, нийгмийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх болон тухайн ажиллаж буй салбарын хөгжлийг түргэсгэхэд онцгой хувь нэмэр оруулдаг гэж үздэг.
Голомт банк өөрсдийн нөөц бололцоо, давуу тал дээр түшиглэн эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хэрэгцээг ханган, бизнесийн цар хүрээ, зах зээлд эзлэх байр суурийг өргөжүүлэхэд урт хугацааны турш тогтвортой хамтран ажиллаж, үндэсний хэмжээний томоохон бизнес эрхлэгч болоход нь туслах замаар Монгол Улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа гэж харж байна. Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжин ажиллаж буй нь Голомт банкны жендэрийн тэгш байдлыг хангах бодлоготой нийцэж байгаа юм.
Банкны удирдлагуудын зүгээс эмэгтэй ажилчдынхаа хөдөлмөр, ур чадвар, туршлагыг эн тэнцүү үнэлэх боломжийг хэрхэн бүрдүүлж байна вэ?
Жендэрийн тэгш байдлыг хангах бодлоготой гэхээр энэ тал дээр нэлээд системтэй ажилладаг гэсэн үг үү?Монголын банкны салбарт 15.7 мянган хүн ажилладаг, үүний 66 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлдэг бол манай банкны хувьд 69 хувь нь эмэгтэйчүүд. Энэ ч утгаараа эмэгтэй ажилчдадаа чиглэсэн, жендэрийн эрх тэгш байдлыг хангах шаардлага үүссэн.
Голомт банк 2018 оноос эхлэн "Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого”-г хэрэгжүүлэн ажлын байранд үүсэх харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэн, ажилтан бүр банкны үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, байгууллагын үр ашиг болон хөгжлийн бодлогод тэнцүү ашиг хүртэх боломжийг нээлттэй болгон ажиллаж байна.
Ингэснээр мэдээллийн хүртээмж, ялгаварлан гадуурхалт, хариуцлагын тогтолцоо зэрэг нь тэгш эрхийн хүрээнд бүрэн хэрэгжиж, байгууллагын соёлыг эерэг тэгш хандлагатайгаар төлөвшүүлж, ажилтнуудын ажлын бүтээмж нэмэгдэж эхэлсэн.
Эмэгтэй ажилтнуудын карьер хөгжил, албан тушаал дэвших зэрэг боломж нь Голомт банканд бүрэн нээлттэй ба банкны зүгээс ч энэ тал дээр онцгой анхаарч ажилладаг. Тухайлбал, манай банкны удирдах албан тушаалын ажилтнуудын 69 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг, түүнчлэн сүүлийн хоёр жилд эмэгтэй ажилтнуудын албан тушаал, карьер  4-5 хувиар өсчээ.
Харилцагчдын хувьд жендэрийн ямар бодлого баримтлан ажилладаг вэ? Хийхээр төлөвлөсөн ажлууд байгаа юу?
Банкны ТУЗ болон Удирдлагын багийн хувьд жендэрийн эрх тэгш байдлыг дотооддоо ханган ажиллахаас гадна эмэгтэй харилцагчдын хувьд жендэр, түүнийг дагасан эдийн засгийн хөгжлийн асуудлыг илүү анхааран ажиллаж байна. Энэ ч утгаараа Голомт банкны зүгээс эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ахисан түвшинд хүргэж, эмэгтэйчүүдэд хийж чадах зүйлсээ бизнес болгон ашиг орлого олох, санхүүгийн дэмжлэг туслалцаа хүргэх, жендэрийн тэгш байдлыг ханган эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх зорилго бүхий "Gender equality committee” буюу "Жендерийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгууллаа.Энэ хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн олон ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, төлбөр тооцооны үйлчилгээ болон бизнесийн үйл ажиллагааг нь өргөжүүлэн тэлэх, цар тахлын үед санхүүгийн хүндрэлээс даван гарахад нь туслах зорилготой тусгайлсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна. Мөн санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ бүхий сургалт хөгжлийн академи бий болгож эмэгтэй харилцагчдаа хамруулах, эмэгтэйчүүдэд чиглэсэн олон улсын болон төрийн, ТББ-уудтай хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, жендэрийн тэгш байдлын талаар нийтэд таниулан сурталчлах, олон нийтэд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх зэрэг ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн.
"Голомт” банкны харилцагчид дунд эмэгтэй­чүүд ялангуяа, бизнес эрхлэгч эмэгтэй­чүүд хэр зэрэг орон зай эзэлдэг вэ?
Манай банкны нийт харилцагчдын 70 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний банкны төлбөр тооцоо болон зээлийн үйл ажиллагаанд оруулах хувь нэмэр жилээс жилд өсөн, санхүүгийн боловсролын түвшин нь ч нэмэгдэж байгаа.
Мөн нийт зээлтэй харилцагчдын 50-иас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин санхүүгийн хувьд улам чадавхжуулж, үйлдвэрлэл үйлчилгээ идэвхтэй эрхлэх боломжоор хангаж байна. Сүүлийн гурван жилд эмэгтэй зээлдэгчийн тоо 26 хувиар өссөн.
Эмэгтэй бизнес эрхлэгч бусад зээлдэгчээс ямар онцлогтой вэ? Зээлжих чадвар нь ямар түвшинд байдаг вэ?
Эмэгтэй бизнес эрхлэгчид байгалиасаа нямбай, хариуцлагатай, ачаалал даах, өөрчлөлтөд богино хугацаанд дасан зохицох чадвартай, эрсдэлээс зайслхийх биш түүнтэй тулж даван гарах хүсэл зоригтой, барагтайд бууж өгдөггүй тэвчээртэй, санхүүгийн сахилга бат сайтай байдаг. Ийм ур чадвартай учраас эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн цар хүрээ улам тэлж, эмэгтэйчүүдэд олгосон зээлийн багцын чанар маш сайн буюу чанаргүй зээл эрэгтэй зээлдэгчидтэй харьцуулахад 2.5 дахин бага байдаг.
Манай банк 2020 оноос харилцагчийн зан төлөвт суурилсан зээлийн скоринг, судалгаа хийж харилцагчдын зээлжих чадварыг тодорхойлж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд тогтвортой тууштай, сахилга бат сайтай, асуудалд хариуцлагатай ханддаг, зан чанарууд нь зээлжих чадварыг нь нэмэгдүүлэх давуу тал бий болгодог.
Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих тусгайлсан зээлийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
2021 онд эмэгтэй бизнес эрхлэгчдэдээ илүү ойртон, үйл ажиллагаанд нь бодит дэмжлэг үзүүлэх, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор уян хатан нөхцөлтэй, бизнесээ эхлэх болон өргөжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зориулалттай зээлийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.Олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчийг "Хувьцаа эзэмшлийн 51-ээс дээш хувь нь эмэгтэйчүүд байх, гүйцэтгэх захирал нь эмэгтэй байх, ТУЗ-ийн гишүүдийн 30-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байх” гэж томьёолдог. Үүгээр банк эмэгтэй бизнес эрхлэгчийг тодорхойлж, зээлийн бүтээгдэхүүн санал болгохын зэрэгцээ бусад банкны үйлчилгээг ч онцлогт нь тохируулан хүргэнэ.
Энэхүү зээлийн бүтээгдэхүүн нь бусад арилжааны зээлтэй харьцуулахад хөнгөлөлттэй буюу харьцангуй бага хүүтэй, тавигдах шаардлага болон бүрдүүлэх материал бага, процессын хувьд хялбаршуулсан, эмэгтэйчүүдийн зан төлөвт суурилсан хурдан шийдвэрлэх боломжтой байх юм. Мөн тав хүртэлх жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс тодорхой хугацаанд чөлөөлөгдөх нөхцөлтэй тул бизнесээ тогтворжуулах, хүчин чадлаа нэмэх, өргөжүүлэх боломжийг олгох давуу талтай.
Эмэгтэй харилцагчдын зүгээс зээлийн бүтээгдэхүүний эрэлт хэр зэрэг өндөр байна вэ? Нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чаддаг уу? Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наядын цогц хөтөлбөрт эмэгтэй бизнес эрхлэгчид оролцох боломж хэр байна вэ?
2016 онтой харьцуулахад эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн тоо, хэмжээ 2020 онд даруй гурав дахин өссөн байгаа нь эрэлт өндөр байгааг, мөн тэдний бизнес амжилттай явааг, үүнийг дагаад бизнесийн тэлэлт өрнөж буйг илтгэж байна.
Эмэгтэйчүүдийн дунд бизнес эрхлэх нь шинэ чиг хандлага болж байна гэж дүгнэж болно. Түүнийгээ дагаад санхүүжилтийн хэрэгцээ ч нэмэгдсэн. Иймд банкууд энэ чиглэлд түлхүү анхаарах шаардлага зүй ёсоор гарч байгаа юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгож буй "Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөр”-т эмэгтэй бизнес эрхлэгчид үйл ажиллагаа нь хэвийн явж буй бол эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор уг зээлд хамрагдах бүрэн боломжтой.
Зээлийн бүтээгдэхүүнээс гадна тэднийг дэмжихэд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Бид өөрсдийн нөөц бололцоо, санхүүгийн мэргэшсэн баг хамт олноос гадна бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажилладаг мэргэжлийн холбоод, зөвлөлүүдтэй хамтран тулгарч буй санхүүгийн хэрэгцээг хангах, бизнесийн цар хүрээ, зах зээлд эзлэх байр суурийг улам өргөжүүлэхэд хамтран ажилладаг. Тухайлбал, Азийн сангийн хэрэгжүүлж буй "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Төв”, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын "BEST” зэрэг төслүүдтэй хамтран бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна.
Мөн хэдхэн хоногийн өмнө МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб”-тэй урт хугацаанд хамтран ажиллахаар болсон. Ингэснээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, тэдний нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулан сурталчлах, мэдлэг, мэдээллээр ханган сургалтын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдэд эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг ажлыг хийх болно.



Төстэй мэдээллүүд

Голомт Банк, Зээлийн батлан даалтын сан, АХБ хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй, урт хугацааны зээлийг олгож эхэллээ

Голомт Банк, Зээлийн батлан даалтын сан, АХБ хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг

2021/03/22, 18:31
Голомт банк Enabling Qapital хөрөнгө оруулалтын сантай санхүүжилтийн гэрээ байгууллаа

Голомт банк Enabling Qapital хөрөнгө оруулалтын сантай санхүүжилтийн гэрээ байгууллаа

2020/09/11, 13:19
Э.Нямбаяр: Голомт банк жижиглэн худалдаа эрхлэгчдэдээ зориулан барьцаа хөрөнгө шаардалгүй, уян хатан нөхцөлтэй зээлийг санал болгож байна

Э.Нямбаяр: Голомт банк жижиглэн худалдаа эрхлэгчдэдээ зориулан барьцаа хөрөнгө

2020/08/24, 11:55
МАН 150 мянган ажлын байр бий болгож, бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

МАН 150 мянган ажлын байр бий болгож, бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй санхүүгийн

2020/06/09, 14:28

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

4 | 0 | 2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

4 | 0 | 2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

3 | 0 | 2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

5 | 0 | 2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

4 | 0 | 2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

5 | 0 | 2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

4 | 0 | 2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

3 | 0 | 2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

6 | 0 | 2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

7 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

7 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

14 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

13 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

10 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

16 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

12 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

14 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

19 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

17 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

24 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

17 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

12 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

15 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

13 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

12 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

27 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

14 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

23 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

30 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

21 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

16 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

20 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

27 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

23 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

27 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

32 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

21 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

27 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

34 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

25 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

25 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

20 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

33 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

15 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

20 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

21 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

18 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

23 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

20 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

30 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

34 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

39 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

22 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

20 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

16 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

21 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

38 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

27 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

42 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

35 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

39 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

34 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

34 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

49 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

38 | 0 | 2026/11/03, 16:04
gallery image

Арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар, 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

47 | 0 | 2026/11/02, 14:30
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59588 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47460 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42482 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37317 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30478 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23959 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22897 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22162 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21597 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19519 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18910 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18543 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18389 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18090 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17665 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17621 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17397 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17389 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17277 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16905 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16719 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16703 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16651 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16597 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16305 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16239 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15880 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15774 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15552 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14584 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14426 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14412 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14321 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13982 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13726 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13591 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47460 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59588 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17397 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13420 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10383 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11794 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18543 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11366 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8598 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8331 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12206 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18090 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6702 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7088 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8583 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7557 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6881 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.