| |

Харин 22.00 цагийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,041,759 иргэдийн 52.78 хувь нь буюу 1,075,938 сонгогч саналаа өгөөд байна. Ингэснээр 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 50 хувьд хүрч сонгуулийн ирц хүчин төгөрдөр болж байна. Сонгуулийн санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 1.075.938 иргэн саналаа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 78.1-д "Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нь нэмэлт санал хураалт явуулна" гэж заасан байдаг.
Сонгуулийн Ерөнхий хорооны өгсөн мэдээллээр нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байна.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

