| |
/Н.Удаанжаргал: "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн адил богдхан төмөр замын ажлыг мөн адил амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна”/
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосны дагуу төмөр замын нээлт 08-р сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. .jpg)
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Богдхан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын дэд бүтцийн тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ дагуул хотууд бий болох, авто замуудын түгжрэлийг шийдэх хамгийн боломжит зөв шийдэл юм” хэмээн уламжиллаа.
Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135,8 км үргэлжлэх юм. Төсөл 6 зөрлөг, 3 өртөө, нийт 16,6 км хоёр хонгил, 1520 мм өргөн царигтайгаар баригдана. Мөн 16.6 км урттай хоёр туннелийг анх удаа Монголчууд бүтээн байгуулах гэж байна. 


Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

