| |
Баасан гарагт Балба улсын баруун хэсэгт жижиг онгоц осолдож, хоёр хүн амиа алджээ. Үүнээс хоёр өдрийн өмнө буюу лхагва гарагт мөн Гималайн ойролцоо жуулчдын онгоц осолдож, 23 хүн амиа алдаад байсан юм.
Нийслэл Катмандугаас 320 км-н зайд орших Каликот дүүрэгт болсон баасан гарагийн ослоор есөн хүн гэмтсэн тухай армийн офицер Тара Бахадур Карки мэдэгдсэн байна.
"Kasthamandap Airlines”-н онгоц баруун Жумлагаас нислэг үйлдэж байжээ. Аврах, эрж хайх багийнхан осол болсон газар дээр ажиллаж байна. Хоёр хоногий зөрүүтэй 25 хүн осолдсон хэрэг нь Балба улсын агаарын тээврийн үйлчилгээ маш муу байгааг дахин харууллаа.
И.Мөнхцэнгэл
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

