| |

Ёслолын ажиллагаа далбаа мандуулж олимпын дуу, Хятад улсын болон Грек улсын төрийн дууллуудыг эгшиглүүлснээр эхэлж, Грекийн алдарт Афины филармонийн чуулгын тоглолт, Грекийн алдарт жүжигчин Xanthi Georgiou нарын үзүүлбэрээр үргэлжилжээ.


Галт бамбарыг төв цэнгэлдэх хүрээлэнд буухиалуулсан гурван тамирчны нэг нь Хятад улсын цасны спортын төрлийн шилдэг тамирчин Ли Ни-на байсан бөгөөд тэрбээр 2006, 2010 оны өвлийн олимпын тэмцээнд оролцож байсан юм.



Юй Зайчин дэд дарга ёслолд хэлсэн үгэндээ Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс Грек улсын Засгийн газар, Грекийн Олимпын Хороо, Грекийн ард түмэн галыг асаах, хүлээлгэн өгөх ёслолыг нарийн нямбай зохион байгуулж, дэмжсэнд талархалаа илэрхийлэв.

Грекийн Олимпын Хорооны дарга Спурос Капралос хэлэхдээ "Хятад улс болон Грек улс хэдэн мянган жилийн түүх болон нягт хэлхээ холбоотой юм. Олимпын гал нь энх тайван болон найрамдлыг уламжилж буйн зэрэгцээ Грек улсаас Хятад улсыг хүндэтгэсэн хүндлэл, сайн сайхны ерөөлийг дамжуулж байна" гэжээ.
Ингээд Грекийн алдарт жүжигчин Xanthi Georgiou галт бамбарыг Грекийн Олимпын Хорооны дарга Спурос Капралост гардуулж, дараа нь Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны дэд дарга Юй Зайчинд хүлээлгэн өгснөөр 2022 оны Бээжингийн өвлийн олимпын галыг асааж хүлээлгэн өгөх ёслол амжилттай болсон юм.


Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид өвлийн олимпын галыг хадгалсан дэнг энэ сарын 19-ний үдээс хойших тусгай нислэгээр Хятад улсад хүргэн буухиа үргэлжлэх юм.
Эх сурвалж: bolod.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

