| |

Өчигдөр 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр тохиож өнгөрсөн. Дөрвөн жилд нэг удаа тохиодог эл өдрийг Өндөр жил буюу нарны зурхайн ёсны гурван зуун жаран зургаан хоногтой жил тохиож буй гэж үздэг уламжлалтай.
Өндөр жилийн хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүний төрсөн өдөр дөрвөн жилийн давтамжтай нэг удаа тохиодог юм. Дэлхий дээр 4 сая хүн мэндэлсэн бол Монголд 2012 оны байдлаар 2000 гаруй иргэн энэ өдөр төрсөн гэх бүртгэлтэй байгаагаас өчигдөр гэхэд 1973 хүн төрсөн өдрөө тэмдэглэв.
Харин өчигдөр улсын хэмжээнд хэчнээн хүүхэд мэндэлсэн тоо нарийвчлан гараагүй байгаа бөгөөд ямартаа ч "Хүрээ” амаржих газарт буюу хуучнаар Нийслэлийн хоёрдугаар төрөхөд 10 шинэ хүүхэд мэндэлжээ. Тус төрөх эмнэлгийн ЖЭЭТ-ийн тасгийн эрхлэгч Б.Гантөгс "Монголын үрс олон болтугай Өнөөдөр дөрвөн жилд нэг тохиодог өдөр .Өнөөдөр 10 эх амаржлаа нэг ихэр хоёулаа хүү эх барьж авлаа . жижүүрүүд маань төрүүлээд үлдсэн гэв
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

