| |

Аливаа хүний хувийн мэдээлэлд хүний эмзэг мэдээлэл болон хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсвэл тодорхойлох боломжтой бусад өгөгдөл, мэдээллийг багтаан ойлгодог. Тухайлбал:
ХААН Банк нь зөвхөн харилцагч өөрийн биеэр хүлээн зөвшөөрч, банкны аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлтийн маягт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн цахим сувгаар үзүүлж буй үйлчилгээ, бүтээгдэхүүний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, санал болгох эсвэл мэдээлэл өгөх зорилгоор харилцагчдын хувийн мэдээллийг цуглуулдаг байна. Өөрөөр хэлбэл, харилцагч өөрийн хүсэлтээр банканд харилцагчаар бүртгүүлэх, банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд холбогдох гэрээг байгуулан, хувийн мэдээллээ өгдөг гэсэн үг.
Харилцагч таны хувийн мэдээлэл болон мэдээллийг хүндэтгэх, чандлан хадгалах, нууцлалыг ханган ажиллах нь банкны хувьд маш чухал учраас үүнд онцгойлон анхаарч, тухайн иргэнийг банкны дансаа хаалгасны дараа ч мэдээллийн нууцлалтай байдлыг хуульд нийцүүлэн хангадаг байна.
Тухайлбал:
Харилцагчийн мэдээллийг хууль хяналтын болон зохицуулагч байгууллагын зүгээс тавьсан шаардлагын дагуу гарцаагүй шаардлагатай тохиолдолд дамжуулдаг бөгөөд харилцагчийн хувийн болон нууцлалтай мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, тогтмол сайжруулан ажилладаг юм байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

