| |
БРЮССЕЛЬ. /VOA/. Европын Комисс /ЕК/ Оросын түрэмгийллээс үүдэн эрчим хүчний үнэ эрс өсөж байгааг харгалзан евро бүсийн 2022 оны өсөлтийн урьдчилсан таамаглалыг даваа гарагт 2.7 хувьд хүргэн бууруулжээ. Дайн мөн евро бүсийн инфляцын таамаглалыг дахин нягтлахад хүргээд байгаа бөгөөд хэрэглээний үнийг 3.5 хувиар өснө гэж таамаглаж байсан бол одоо 6.1 хувьд хүрэх тооцоо гарсан байна.
"Европын Холбооны /ЕХ/ эдийн засаг Орос-Украины дайны хугацаанд хүндхэн цаг үеийг туулах нь эргэлзээнгүй байна. Үүнийг харгалзан урьдчилсан таамаглалаа буурууллаа” гэж ЕК-ын дэд Ерөнхийлөгч Валдис Домбровскис хэлжээ.
Хэрэв ЕХ-ны эрчим хүчний гол ханган нийлүүлэгч ОХУ Европ руу нефть, хийн нийлүүлэхээ бүрэн зогсоовол урьдчилсан таамаглал улам буурна гэдгийг ЕК сэрэмжлүүлжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

