| |
Тавдугаар сарын 31 гэхэд санал дүгнэлтээ гаргана. Түүнээс цааш УИХ ямар алхам хийх вэ гэдгээ тодорхой болгоод шийдвэрлээд явна. Хамгийн гол нь Үндсэн хуулийг өөрчлөх хүлээлт, зайлшгүй шаардлага ямар байна вэ гэдгийг тодруулах ёстой.
Мөн улс төрийн намын санхүүжилтийг хөндсөн юм. Үүнд УИХ-ны гишүүн Ц.Мөнхцэцэг хариулахдаа “Улс төрийн намын санхүүжилтийн асуудалд Ажлын хэсэг анхаарч байна. Ерөнхийлөгч энэ хуулийг удахгүй өргөн барина. Улс төрийн намын тухай хуулийн төслийн 60 хувийг санхүүжилтийн асуудал эзэлж байгаа. Намын тогтолцооны шинэчлэл хийгдэнэ” гэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

