| |
Нэг КВт цахилгааны үнэ 98 төгрөг. Засгийн газар 98 л гэсэн бол үйлдвэрлэлийн зарлага, орлого гээд эдийн засагтай огтхон ч хамааралгүйгээр, зүгээр л 98-раа үлдэх ёстой юм. Ус, агаараас дутахгүй жам ёсных болсон эрчим хүчний хэрэглээний үнээр оролдох нь үнэндээ улстөрчдийн хувьд хамгийн том эрсдэлүүдийн нэг тул 1990 оноос хойш энэ салбарт эрх баригчид хувийнхны хурууг ч хүргэж явсангүй. Дээрээс нь дэд бүтцийн салбар, цахилгаан эрчим хүч гэдэг өөрөө улс орны хөгжлийн гол тулгууруудын нэг тул өнөөг хүртэл "соц” үеэсээ салаагүйг бараг хүн бүр мэднэ. Тэгвэл Засгийн газрын тогтоосон 98 төгрөг гэдэг нэг КВт цахилгааны үнэ ойрын ирээдүйд хэд хэчнээн болж өсөхийг хувийн хэвшлийнхэн тогтоох цаг ойртсоор байна. Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчний болоод иргэний нийгмийн зүгээс цахилгаан станцуудыг хувьчлах нь буруу гэх хандлага сэргэж эхлэв. Тэгвэл нэгэнт тушаал шийдвэр нь гарчихсан хувьчлах асуудал хэзээнээс эхлэх гэж байна вэ.

Б.БИЛГҮҮН
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

