logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ?

Бичсэн:nomun
2022/09/21/, 10:02
Tweet

Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ?

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “...Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” гэж Нийт шүүгчдийн анхдугаар чуулганы үеэр хэлэв. Монголд нүүрлэсэн авлига, хээл хахууль, албан тушаалын хэргийг таслан зогсоож, хариуцлага тооцдог болно гэж олон нийт алга ташиж байв. Гэтэл бодит амьдралд дээрх үг хэрэгжсэнгүй. Харин бүр хууль биш хүн засагладгийг тод харуулсан хүнээр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тодров. Сүүлийн 10-аад хоног сошиалд Орос III сургуультай холбоотой худал мэдээлэл тархаж, бусдын нэр төр, ажлыг яаж уландаа гишгэж болдгийг Л.Энх-Амгалан сайд үлгэрлэж үзүүлэв. “Шантаажчин сэтгүүлчид”-тэй нийлж Орос III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх сайдын тушаал гаргав. “Улаан бал” нэвтрүүлэгт орж, Орос Монгол хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан олон улсын гэрээг үгүйсгэж ярилцлага өгөв. Үүний үр дүнд Орос III сургуулийн эцэг эх, багш, сурагчид сошиал дайралтад өртөж, амьтны хараал идэв. Л.Энх-Амгалан сайд ганц энэ сургуулийг самраад зогссонгүй. Монголын багш нарын дунд “хуурамч дипломтонгууд” байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлав.

 

Удалгүй БШУЯ-наас дээрх бичиг баримтууд хулгайд алдагдав гэж бахирав. Харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст уг гэмт хэргийн талаар тэмдэглүүлээгүй нь гайхаш төрүүлэв. Зөвхөн сошиалд зарлаж баахан тийчигнэв. Хажуугаар нь олон хувийн сургуулийн үүдийг барьж, ХҮИС-ийг татан буулгаснаа мэдэгдэв. Үүний дараа дээрх хувийн сургуульд хавар элсэж, төлбөрөө төлсөн олон оюутан хохирч, багш нар ажилгүйчүүдийн эгнээнд оров. МУИС, МҮИС хоёрын хооронд үргэлжилсэн нэрийн асуудлаар мэдээлэл хийхдээ шүүхийн байгууллага болон шүүгчдэд нөлөөлж, дарамт шахалт үзүүлэв. Л.Энх-Амгалан сайдын “дураар дургих дунд чөмгөөр жиргэх” байдал үүгээр зогссонгүй. Түүний энэ бүхнийг үл өгүүлэн Эрхэм уншигч танд дараах нотлох баримтуудыг дэд гарчгуудаар зааглан хүргэе.

 

ОРОС III СУРГУУЛЬ САЙДЫН ХЭЛСНЭЭР ЗӨВХӨН МОНГОЛ УЛСЫН ӨМЧ МӨН ҮҮ?

 

Энэ сарын 2-нд Neguun.mn сайтад өгсөн БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн яриаг Шууд лайвын 03:43-аас 03:13 хүртэл сонсоод үз. Сэтгүүлчийн дайрсан асуултад Л.Энх-Амгалан сайд “Үгүй яахав, энэ чинь яг төрийн сургууль биш. Орос Монголын хамтарсан Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулсан сургууль юм билээ. Яаманд шууд харьяалагддаггүй. Тусдаа Удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөлийн дарга нь Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хийдэг ийм сургууль. Өнгөрсөн намар бид аудитын шалгалт оруулсан салбарын сургууль гэдэг утгаар нь. Би шууд өнөөдөр Удирдах зөвлөл нь хуралдаагүй, Оросынхоо талтай тохиролцоогүй тохиолдолд шууд чөлөөлөх тийм эрх мэдэл надад байхгүй” гэж ярьж байсан хүн. Гэтэл Л.Энх-Амгалан сайд 2022.09.02-нд хоёр улсын Засгийн газрын хооронд олон улсын гэрээ хэлэлцээр байгааг хүлээн зөвшөөрсөн яриа өгчихөөд яг 10 хоногийн дараа эсрэгээрээ Олон улсын гэрээ, хэлэлцээрийг үгүйсгэж, товчхондоо ОХУ-ын өмчийг “боловсон байдлаар дээрэм” хийчихэв.

 

Улмаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Орос III-тай холбоотой асуудалд Засгийн газар эргэлт буцалтгүй шийдвэрээ гаргасан. Монгол Улс туурга тусгаар улс. Тэр тусмаа БШУ-ы сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэж аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ асуудалд цэг тавьсан. Ахиж энэ асуудал сөхөгдөх ёсгүй. Өнөөдрийн байдлаар Орос III сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын буюу Улаанбаатар хотын өмчлөлд байна. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн төлбөрөөс авдаг. 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр хувьсах зардлаар өгч байна. Өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж энэ сургуулийн удирдлагатай холбоотой Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг “ямар нэгэн хүн, гадаадын этгээд аливаа явуулга, байр сууриа илэрхийлэх хатуу хориотой гэж бодож байна” гэж сүр бадруулсан мэдэгдэл хийв.

 

Монгол Улс нь тусгаар тогтносон улс, үүнтэй хэн ч маргахгүй. Тусгаар улс байхын оршин тогтнохын үндэс нь хөрш орнуудтайгаа хилийн маргаангүй байхаас эхэлж, харилцан байгуулсан Олон улсын гэрээ, конвенцыг хэрхэн дагаж мөрдөхөөс шалтгаалдаг нарийн төвөгтэй харилцаа. Үүнд хариу болгож 2022.09.12-д ОХУ-ын Элчин сайдын яам “Посольство Россий в Монголий” албан ёсны пэйж хуудсаараа дамжуулж, олон улсын гэрээгээ нийтэд ил болгов. Бас “Орос III сургууль нь ОХУ-ын төрийн өмч (сургуулийн барилга болон ажилтнуудын орон сууцны барилга)-ийн үндсэн дээр байгуулагдсан. Оросын боловсролын стандартын дагуу орос хэл дээр хичээлүүдээ заадаг тус сургуулийг үүсгэн байгуулагч “НЭГ ТАЛ”-ын хувьд Оросын тал нь хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол захирлыг солих асуудлыг шийдвэрлэхэд үүсгэн байгуулагч Монголын талтай адил эрхтэй хамтран оролцох нь дамжиггүй гэдгийг ташрамд сануулъя. ОХУ-ын Боловсролын яам, Монгол Улсын БШУЯ хооронд Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэгэнд Монгол-Оросын төсөв дундын шинэ хамтарсан дунд сургуулийг туршилтын журмаар нээн ажиллуулах тухай яриа хэлэлцээ эцсийн шатандаа орж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн мэргэжлийн хамтын ажиллагаа онцгой чухал байна” гэв.

 

Миний өмнө Орос III сургууль нь хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан гэрээний үндсэн дээр байгуулагдсаныг гэрчлэх хэлэлцээр, гэрээ, сургуулийн дүрэм дэлгээтэй байна. Баримтуудыг он цагийн товьёогт оруулбал, Орос Монголын Засгийн газар хооронд байгуулсан шийдвэр, зөвлөмжийг үндэслэн 1994.04-01-ний өдөр Москва хотноо ОХУ-ын Боловсролын яам, Монгол Улсын БШУЯны хооронд Улаанбаатар хотод Орос-Монголын сургууль байгуулах тухай хэлэлцээр. 1994.09.17-ны өдөр Монголын БШУЯ, ОХУ-ын Боловсролын яам, Буриадын Боловсрол, дээд сургууль, ШУ-ны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд байгуулсан гэрээ. 1995.11.01-ний өдөр баталсан Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийг баталсан. Тус сургуулийн дүрмийн 1.5-д “Сургуулийн санхүүгийн эх үүсвэр Монгол талын төсвийн хуваарилалт бас сургуулийн өөрийн орлогоос бүрдэнэ”, 5.1-д “Гэрээний гуравдугаар заалтын дагуу орон сууц ба сургуулийн барилга байгууламж нь Оросын талаас үйл ажиллагааны удирдлагад шилжүүлсэн түр хугацаагаар Орос Монголын хамтарсан сургуулийн өмч байна” гэж тодорхой заажээ. “Чих худалч, нүд үнэн” гэж энэ. 

 

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хоёр улсын хооронд байгуулсан Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй хамтарсан шийдвэр гаргах учиртай ОХУ болон сургуулийн төсвийн орлогын 86 хувийг бүрдүүлдэг эцэг эхчүүдийн төлөөлөл Удирдах зөвлөлийн шийдвэрийг үгүйсгэснийг харж байна. Орос III сургуулийн захирлыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй сүүлдээ Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд нөлөөллөө гэж сүржигнэсэн нь “ичсэн хүн хүн ална, айсан хүн айл эвдэнэ” гэгчийн үлгэр болов. Л.Энх-Амгалан сайдын нийгэмд хоёр талцуулж, илт өдөөн хатгаж, Орос III сургуулийн асуудлыг Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал болгон томруулсан хариуцлагыг хэн үүрэх вэ. Олон улсын гэрээ, конвенцыг ухаж ойлгохгүй иргэд өнөөдөр уухайлан алга ташиж талархлын нулимс унагаж болно.

 

Харин үүнд хөөрцөглөж олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагыг хөсөрдүүлсэн Л.Энх-Амгалан сайдын хууль бус шийдвэрийн хор уршиг шүүх дээр очих нь гарцаагүй. Үүнээс үүсэх мөнгө санхүүгийн зардал бас тэр их мөнгийг БШУ-ы сайд халааснаасаа гаргахгүй нь тодорхой. Иргэд бидний татварын мөнгөнөөс гаргана. Сонирхуулахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад дахь үл хөдлөх хөрөнгийн асуудал эрхэлсэн удирдлагын баг нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазартай уулзалт хийж, Ленин клубын асуудлыг мухарласан тухай сураг сонсов. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан ёсны пэйж хуудаст 2022.09.06-нд “Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг зохицуулах үүрэг бүхий Орос Монголын хамтарсан Ажлын хэсэг Гадаад харилцааны яаман дээр хуралдаж байна.

 

Дээрх Ажлын хэсгийн хуралдаанаар:

1. Ленин клубын газар болон үл хөдлөх хөрөнгийн талаар,

2. Монгол Улс дахь ОХУ-ын өмчийн газар болон үл хөдлөх хөрөнгийн талаар санал солилцож, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна” гэсэн мэдээлэл, фото зурагтай тавигдсаныг үзээд лавтай итгэв. ОХУ-ын өмч хөрөнгийг Монгол Улсын нэг сайд дангаараа шийдээд “мөн, биш” гэж амныхаа зоргоор хэлчихдэг зүйл биш гэдгийг харуулж буй хэрэг. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”-ийн тод жишээ. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээгээр байгуулагдсан Орос  III сургуулийн захирлыг “зайлуулах” гэсэн биш ОХУ-ын өмч хөрөнгийг дур мэдэн “биш” гэж ОНМХ-ээр зарлачихсан нь үнэндээ “гал дээр тос нэмсэн”-ээс өөрцгүй увайгүй үйлдэл болов. Монголын ард түмэн бид Үндсэн хуульд ...хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ...хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлнэ” гэж тунхагласан гэдгийг дарга цэрэг хэнбугай ч мартаж үл болно. Мартвал улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулсан нэгэн болж хувирна.      

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ БОЛОН УБЕГ-ЫН “АЛДААТАЙ” БҮРТГЭЛИЙН ЗОЛИОС БОЛСОН ХҮНЭЭР СОРОНЗОН ТОДРОВ

 

Орос III сургуулийн захирал Ж.Соронзонгийн талаар шуугиан дэгдээсэн худал мэдээлэл 2022.09.16-нд нэр бүхий сайтад “Монгол-Оросын хамтарсан III сургууль Ж.Соронзонгийн мэдэлд шилжжээ” нэртэй гарчээ. Тус мэдээлэлд тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд тус сургуулийг Ж.Соронзон эзэмшдэг гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Түүнийг 2014.12.18-нд албан ёсоор бүртгэжээ. Мөн хамтран эзэмшигч байхгүй, тэрбээр ганцаараа хувь эзэмшиж байна. Тэрбээр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ сургуулийн өмчийг надад хариуцуулж өгсөн. Би ОХУ-ын энэ том өмчийг хариуцаж буйн хувиар гэнэт БШУ-ы сайд нь намайг халчихлаа гээд орхиод явчихаж болохгүй байна.

 

Бүх асуудлаа шийдсний дараа явна” гээд УБЕГ-ын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл”-ийн санд бүртгэлтэй Орос III сургуулийн гэрчилгээг дэлгэн тавьсан харагдана. Гэтэл ашгийн төлөө бус ТТБАГУТҮГ-ыг УБЕГ-т бүртгэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход ганц Ж.Соронзон захирал биш бусад бүх сургууль, цэцэрлэгийн гэрчилгээнд тухайн томилогдсон захирлын нэр хаяг бүртгэлтэй байдгийг мэдэхгүй сэтгүүлчид цөөнгүй байдаг ажээ. Улмаар судлаач Н.Баярмаагийн бичсэн “Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал” эрдэм шинжилгээний өгүүллийг уншаад санал нэгдэв. Судлаачийн өгүүлснээр “...Одоо яригдаж буй зарим асуудалд байгууллагын эрх зүйг боловсронгуй болгох чухал болсныг холбогдох этгээдүүдэд бүр сайн ойлгуулахад нөлөөлж байна. ЗДТГ-ууд хүртэл ТӨҮГ гэж бүртгэгдсэн байдаг. Ашгийн бус байгууллага нь нийтийн алба ч бай, үгүй ч бай хувьцаа эзэмшигч гэсэн асуулга, бөглөх талбартай. Бүртгэлийн эрх зүй нь байгууллагын эрх зүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүй гэсэн эдийн засгийн томоохон ач холбогдол бүхий салбаруудын хөдөлгөөний зангилаа болж байдаг.

 

Төрөөс хөтөлж, ард иргэддээ үзүүлдэг үйлчилгээний төрөл болох Мэдээллийн санд итгэж, аливаа харилцаанд орсон иргэд, хуулийн этгээдийн хамгаалагдвал зохих итгэл үнэмшил, эд хөрөнгийн эрх, ашиг сонирхол гээд хоорондоо нягт уялдаатай, эмзэг үр дагавартай харилцаа болохыг том зургаар харж ажилламаар байна. Орчин үеийн төрийн хамгийн том чиг үүрэг бол найдвартай, үнэн зөв бүртгэлийн тогтолцоо. Чадахгүй бол блокчэйн тогтолцоогоо хөгжүүлж, төр төвт байраа тавьж өгөх хэрэгтэй. Ер нь “бүртгэл” улс орон бүрт маш чухал үүрэгтэй тогтолцоо. Бүртгэл цахимжаад хурдан түргэн болж болно. Гэхдээ бүртгэх “объект”-оо алдаа мадаггүй, тодорхой болгохгүй бол ямар ч бүртгэлийн ач холбогдол буурч, зорилгоо биелүүлж чадахгүй. Объект нь “байгууллага” бол тэр концепцыг ойлгомжтой, тодорхой болгох, объект нь “эд хөрөнгийн эрх” бол мөн тэр концепцыг ойлгомжтой, тодорхой болгох. Манай бүртгэлийн ач холбогдлыг илтэд бууруулдаг асуудал нь объектын ойлгомжгүй байдал” гэж маш тодорхой дүгнэжээ. Тэгэхээр төрийн өөрийнх нь Улсын бүртгэлийн ойлгомжгүй, эмх цэгцгүй байдал Орос III сургуулийн захирал эмэгтэйн нэр төр, ажил хэргийн алдар хүндэд ийнхүү халдаж, нийгэмд буруу ойлголт төрүүлэх эх үндэс болсон нь эмгэнэлтэй.

 

ОЛНЫ ХАРААЛ ИДЭЭД БАЙГАА ОРОС III СУРГУУЛЬ ЯГ ЯМАР СУРГУУЛЬ ВЭ?

 

Орос III сургуулийг төгсөгчдийн үзүүлэлтийг дурдвал ЭЕШ-ийн дүнгээр төгсөгчдийн 35 хувь нь 800, 75 хувь нь 700-799, 64 хувь нь 600-699 оноотой дүгнэгдсэн. Монгол Улсын хэмжээнд ТОП-10 сургуульд багтах амжилт гаргасан нь гавьяат багш, доктор, профессор Ж.Соронзонгийн ач гавьяа, олон жилийн нөр их хөдөлмөр, зүтгэл гэдэгтэй тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд санал нэгддэг нь сошиалд бэлээхнээ харагдана. Ямар ч эцэг эх үр хүүхдэдээ муу муухай зүйл хүсдэггүй. Дандаа сайн сайхан ирээдүйнх нь төлөө санаа тавьж, амь амьдралаа зориулдаг. Тиймээс БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн хууль бус үйлдлийг эцэг эхчүүд эрс эсэргүүцэж, БШУЯ-ны гадаа жагсаал цуглаан хийж, дуу хоолойгоо хүргэсээр байна.

 

Орос Монголын хамтарсан III сургууль бол Монголын боловсролын салбарт нэрээ дуурсгасан Ж.Соронзон захирлын бий болгосон “брэнд боловсрол”-оороо толгой цохидгийг хүн бүр андахгүй. Сонирхуулахад, “Орос III сургууль “Улсын тэргүүний сургууль”-аар гурван удаа шалгарч, “ОХУ-ын боловсролын чанарын тэмдэг”-ийг хоёр удаа хүртсэн. 2020 онд ОХУ-ын БШУ-ы салбар дахь Холбооны албаны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотноо ОХУ-ын “Улсын нэгдсэн шалгалт өгөх төв”-ийг Орос III сургуулийг түшиглэн байгуулсан. 2022 онд X, XII ангийн бүх сурагч улсын нэгдсэн шалгалт амжилттай өгч, Оросын бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардсан. Тус сургуульд 300 гаруй багш ажиллаж, үндсэн хичээлүүдийг орос, монгол хэлээр зааж, бусад гадаад хэлийг Хятад, АНУ, Япон, Герман, Их Британи, Австрали, Канад, Итали, Чех, Бразилаас уригдан ирсэн багш нар төрөлх хэлээр заадаг. 2022 оны 118 төгсөгчийн 52 нь Канад, АНУ, Япон, Турк, Герман, БНСУ, ОХУ гэсэн дэлхийн “Шилдэг 50”-д багтах хамгийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхийг авч, бусад төгсөгч дотоодын их, дээд сургуулиудад амжилттай элссэн.

 

Орос III сургууль Монгол Улсын хэмжээнд элсэлтийн шалгалт авдаг цорын ганц дунд боловсролын байгууллага. Энэ жилийн бэлтгэл ангийн нэг байрын төлөө гурван хүүхэд өрсөлдөж байх жишээтэй. Орос III сургуулийн сурагчдын эцэг эхчүүд тус сургуулийн амьдралд идэвхтэй оролцдог. Төсвийн орлогын 86 хувийг бүрдүүлдэг учир тэд тус сургуулийн хувь заяаг шийдвэрлэхэд саналын эрхтэй оролцох ёстой гэж үзсэн. “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлах” ийм гачлантай. Эрхэм сайд үнэндээ Ж.Соронзонтой тэмцээгүй. Орос III сургуулийн 2700 хүүхдийн гэрэлт ирээдүйг асааж байсан гэрлийг унтраас, харанхуй болгоод оронд нь лаа барихаар наашилж айсуй чинь ичгэвтэр байна. Бас эмгэнэлтэй төгсгөл харагдаж байна. Та багш сурагчид, эцэг эхчүүдтэй алалдан тэмцэлдээд байна. Танд ялах ямар ч боломж байхгүй. Тус сургуулийн төсвийн ихэнхийг халааснаасаа гаргадаг эцэг эхчүүд бүхнээс илүү хүчтэй учраас тэр.

 

СЭТГҮҮЛЧ М.ЭРДЭНЭЧИМЭГ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)

Төстэй мэдээллүүд

“Эрдэнэт”-ийн 49 хувь Л.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /2/

“Эрдэнэт”-ийн 49 хувь Л.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /2/

2022/09/05, 09:36
Дуучин Э.Дүүриймаагийн “ХАВАР ХАЙР ХОЁР” шинэ дуу мэндэллээ

Дуучин Э.Дүүриймаагийн “ХАВАР ХАЙР ХОЁР” шинэ дуу мэндэллээ

2022/06/27, 11:39
Оюу Толгойн санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулснаар санхүүгийн дарамтыг бууруулна

Оюу Толгойн санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулснаар санхүүгийн дарамтыг бууруулна

2022/05/26, 09:48
Япон улс руу зорчих иргэдэд анхааралд

Япон улс руу зорчих иргэдэд анхааралд

2022/04/14, 11:07

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

3 | 0 | 2026/05/01, 11:28
gallery image

Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

7 | 0 | 2026/04/30, 13:13
gallery image

1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

7 | 0 | 2026/04/30, 10:00
gallery image

Д.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ

8 | 0 | 2026/04/29, 16:08
gallery image

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

9 | 0 | 2026/04/29, 12:21
gallery image

Насанд хүрээгүй хохирогч охиныг хамгаалах байранд хүргэж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэв

9 | 0 | 2026/04/29, 11:14
gallery image

ЦЕГ: Төв аймагт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгаж байна

11 | 0 | 2026/04/29, 10:11
gallery image

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна

10 | 0 | 2026/04/29, 10:07
gallery image

З.Энхболдод зориулж зохиосон хуулийн үндэслэлгүй, улс төрийн захиалгат хэрэг...

9 | 0 | 2026/04/28, 17:37
gallery image

16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно

8 | 0 | 2026/04/28, 15:19
gallery image

АТГ-аас Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

9 | 0 | 2026/04/27, 15:55
gallery image

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ

13 | 0 | 2026/04/27, 09:40
gallery image

А.Амарсайхан: Хууль хяналтын байгууллага нь шалгаж байх хооронд ажил зогсохгүй явж байх ёстой л доо

9 | 0 | 2026/04/24, 16:59
gallery image

ЦЕГ: Жилд бүртгэгддэг 3 сая дуудлагын 70 орчим хувийг хуурамч дуудлага эзэлдэг

10 | 0 | 2026/04/24, 13:30
gallery image

Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ

11 | 0 | 2026/04/24, 10:22
gallery image

Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

8 | 0 | 2026/04/23, 10:58
gallery image

Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 хувь нь 1 хүртэлх насныхан байна

8 | 0 | 2026/04/23, 10:16
gallery image

НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно

11 | 0 | 2026/04/23, 10:14
gallery image

Meta хиймэл AI хөгжүүлэхийн тулд ажилчдынхаа компьютерын хулганын хөдөлгөөн, гарын товшилтыг бүртгэнэ

12 | 0 | 2026/04/22, 15:24
gallery image

ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо

7 | 0 | 2026/04/22, 13:31
gallery image

Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ

12 | 0 | 2026/04/22, 10:18
gallery image

Японы зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтыг цуцалжээ

11 | 0 | 2026/04/21, 13:38
gallery image

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цагт дуусна.

13 | 0 | 2026/04/21, 12:14
gallery image

Дорнод аймагт 2026 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 5,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг хүлээн авч эхэллээ

8 | 0 | 2026/04/21, 10:47
gallery image

Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан, хахууль авсан, хуурамч тогтоол үйлдэж бусдад давуу байдал бий болгосон зэрэг эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүллээ

12 | 0 | 2026/04/21, 10:11
gallery image

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

8 | 0 | 2026/04/20, 17:39
gallery image

Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

7 | 0 | 2026/04/20, 15:23
gallery image

Нийслэлийн ИТХ-д цахим гавны тендер зарлах эрх бий юү, А.Баяр дарга аа

13 | 0 | 2026/04/20, 13:52
gallery image

Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

12 | 0 | 2026/04/20, 12:01
gallery image

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн төслийг УИХ баталбал Цэцэд өргөдөл гаргана

11 | 0 | 2026/04/17, 15:51
gallery image

“Нар-Анир” хамтлаг БНСУ-д болж буй олон улсын уралдааны финалын шатанд шалгарчээ

11 | 0 | 2026/04/17, 12:23
gallery image

Ниссаны автомашинуудын 90 хувьд хиймэл оюунт автомат жолоодлого нэвтрүүлнэ

20 | 0 | 2026/04/16, 14:38
gallery image

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д айлчилна

15 | 0 | 2026/04/16, 10:53
gallery image

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

15 | 0 | 2026/04/15, 17:27
gallery image

Дуучин Фил Коллинз, “Iron Maiden”, “Oasis” хамтлаг, “Wu-Tang” бүтэг Алдрын танхимд мөнхөрнө

12 | 0 | 2026/04/15, 16:25
gallery image

М.Энхцэцэг: Мэргэжлийн холбоод ашгийн бус нэрийнхээ ард асар их ашиг олдог

15 | 0 | 2026/04/15, 12:42
gallery image

Д.Амарзаяа: Уламжлалт анагаах ухаанд өвчин бүхнийг эдгээх эм тангийн эхлэл нь ширгээсэн ус гэж үздэг

16 | 0 | 2026/04/14, 11:17
gallery image

Цэргийн төв эмнэлгийнхэн 500 гаруй хүний эмзэг мэдээллийг алдсан гэв үү

16 | 0 | 2026/04/13, 15:37
gallery image

Мансууруулах бодистой холбоотой хэрэг өмнөх оны мөн үеэс 57.2 хувиар өсжээ

14 | 0 | 2026/04/13, 14:35
gallery image

Канье Уэстийг Их Британид нэвтрэхийг хориглолоо

15 | 0 | 2026/04/13, 14:04
gallery image

“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна

18 | 0 | 2026/04/13, 10:44
gallery image

"Орион" хөлөг Дэлхий рүү буцах замынхаа хагасыг туулжээ

17 | 0 | 2026/04/10, 14:07
gallery image

Нутгийн зарим хэсгээр цас орно

14 | 0 | 2026/04/10, 10:28
gallery image

ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ

19 | 0 | 2026/04/10, 10:26
gallery image

BTS-ийн шинэ цомог Billboard-ийн жагсаалтыг хоёр долоо хоног дараалж тэргүүлжээ

13 | 0 | 2026/04/09, 16:04
gallery image

“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдэв

14 | 0 | 2026/04/09, 14:32
gallery image

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэллээ

16 | 0 | 2026/04/09, 11:32
gallery image

Ноолуур 165-206 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

20 | 0 | 2026/04/09, 11:02
gallery image

Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

18 | 0 | 2026/04/08, 15:04
gallery image

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ

15 | 0 | 2026/04/08, 09:35
gallery image

ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно

12 | 0 | 2026/04/07, 15:59
gallery image

Дорнод аймгийн Халхгол сум орчимд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

17 | 0 | 2026/04/07, 13:30
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

17 | 0 | 2026/04/06, 17:43
gallery image

"Хууль бус цагаачдыг мэдээлсэн хүнд урамшуулал олгоно"

13 | 0 | 2026/04/06, 16:03
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

20 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

18 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

13 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

16 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

19 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

15 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

26 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

26 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

24 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

20 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

17 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

21 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

20 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

25 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

22 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

19 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

21 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

19 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

20 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

20 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

26 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

22 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

28 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

22 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

52 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

23 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70000 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59483 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50987 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47373 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42436 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37321 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37261 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31939 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31478 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30373 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23876 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23218 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22840 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22098 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21384 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20941 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19778 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19433 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18949 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18848 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18822 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18425 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18259 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18024 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17606 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17575 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17338 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17324 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17296 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17230 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17020 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16824 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16669 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16658 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16596 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16497 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16208 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16172 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16078 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16004 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15831 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15823 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15739 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15719 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15496 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15253 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14931 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14903 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14782 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14523 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14365 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14346 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14315 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14268 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14147 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13935 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13745 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13665 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13533 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13420 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47373 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59483 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37321 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50987 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31939 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31478 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14931 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13745 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17324 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13373 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13420 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15739 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10305 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11727 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13053 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18425 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5906 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9893 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11311 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11774 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8856 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9791 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9324 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10820 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8546 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11041 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7519 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11748 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8657 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8285 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12140 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9840 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18024 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6652 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7027 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8533 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6873 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7494 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11403 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6802 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.