| |
Харин энэ оны эхээр Хөгжлийн банкны асуудал албан ёсоор ажил хэрэг болж тавигдав. Хөгжлийн банк дээр Н.Мандуул гэдэг дориухан захирал тавьж, чанаргүй зээлийн жагсаалтыг нийтийн хүртээл болгов. Л.Оюун-Эрдэнэ тэр үед “...Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ УЕПГ, АТГ-т энэ асуудлыг тавьж байсан. 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байна. Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Мөн хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг Засгийн газар төлөхгүй. Цаашид “Экзим” банкны жишгээр хөгжүүлэх бодлогоо баримталж, ажиллана.
Уг нь Л.Оюун-Эрдэнэ нэг юм “нухах”-аараа сайн зууралддаг. Оюу толгойн гэрээтэй зууралдсаар байгаад Монголд хэрэгтэй тал руу нь эргүүлсэн. Хоёр тэрбум гаруй ам.долларын өр бичигдээд байсныг цайруулсан. Тэгээд энэ төслөөс ирээдүйд олох ашгийн урьдчилгаа авч, ковидын үеэр гэрийн хорионд байсан иргэдэд тарааж байв. Гэрээ төгс төгөлдөр рүүгээ эргээгүй ч арав гаруй жил ноолуулж ирсэн монголчуудын хувьд амжилт гэж болно. Эдийн засгийн ач холбогдол бүхий ийм “засвар” хийж буй ч гадаад, дотоод хүчин зүйлтэй холбоотой хүндрэлүүд тасрахгүй байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нь ам.долларын ханш сүүлийн хэдхэн хоногт талийв. Нөлөө нь шууд мэдрэгдэж эхлэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

