| |
ПАРИС. /RT/. Ням гарагт Францын нийслэл Парис хотод амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал болжээ.
Уг жагсаалыг Жан-Люк Меланшоны зүүний үзэлт "Ялагдашгүй Франц”, "Европ-Экологи-Ногоонтнууд”, Социалист нам болон үйлдвэрчний хэд хэдэн байгууллага, холбоод зохион байгуулсан байна. Жагсаал орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд Үндэстний талбайгаас эхэлжээ.
Жан-Люк Меланшоны хэлснээр, Францын нийслэлийн гудамжинд 140 мянган хүн жагсжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний дараагийн үе шатуудын нэг нь 10 дугаар сарын 18-нд болох бүх нийтийн ажил хаялт гэж Меланшон мэдэгдсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

