| |
Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпын эрхийн оноо олгох Гран-При тэмцээн энэ сарын 25-27-нд болно. Тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн бөх хүч үзэх аж. Бөхчүүд өнөөдөр Гүржийг зорих бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэднийг удирдан барилдуулах юм байна.
Тэмцээнд эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр, О.Ууганбаатар, Б.Тэмүүлэн, Б.Сугаржаргал нар барилдана. Эмэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер А.Цолмон, Б.Мөнгөнчимэг, Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нар татамид гарахаар болжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

