| |
Х.Баттулгын хувьд 2021 оны сүүлчээр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон. Түүнийг “...“Пирамид орд” хэмээх найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орсон компанийн зээлийн барьцаанд МоАХ-ны газрыг барьцаалсан гэж буруутгасан. Гэхдээ хууль хяналтын байгууллага, тодруулбал, Хөгжлийн банкны хэргийг шалгаж буй АТГ-аас сэжигтэн, яллагдагчаар татаагүй юм.
Түүнчлэн “өөрийнх нь” АН-аас “...“Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй" хэмээн АТГ-аас зарласан 17 хүнээс хамгийн түрүүнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр нийгмийн сүлжээнд “...Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа.
Яг одоо монголчууд нүүрсний хулгайн хэргийг хэрхэн шийдэгдэх нь вэ гэдгийг “нүд цавчилгүй” харж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор төмөр замынхны асуудал ч бас босч ирлээ. Эхнээсээ саатуулагдаад байна. Гэхдээ шүүх байгууллага уг хэрэгт тун “хөшүүн” хандаж, засагтай “заамдалцаад” авсан нь бараг ил боллоо. Нийтээрээ л шүүхийг буруутгаж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

