| |
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин На Чоль нэгдүгээр сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгсжээ.
Түүний биеийн байдал гэнэт муудаж эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар шаардлагатай арга хэмжээ авсан ч биеийн байдал нь дээрдэлгүй байсаар амьсгал хураасан байна.
Түүний оршуулах ёслол өнөөдөр (2023.01.23) өглөөний 08:30 цагт Сөүл хотын Ёнсан хотын Сүнчунхян эмнэлэгт эхэлжээ.
Талийгаач На Чоль 2010 онд "Аннагийн өдрийн тэмдэглэл" жүжгээр дебютээ хийж байжээ. Хамгийн сүүлд "Vincenzo", "Weak Class Hero 1", "Бяцхан эмэгтэйчүүд" зэрэг кинонуудад дүр бүтээсэн билээ.
.jpg)
https://news.zindaa.mn/4hfr
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

