| |

Өмнө нь дэлхий дахинаа алдартай Marshmello, Travis Scott, Ariana Grande нар Fortnite ертөнцөд, Justin Bieber, David Guetta нар Roblox, Wave зэрэг мета ертөнцөд тогтлолтоо зохион байгуулж, дэлхий дахинаа сая сая үзэгчдэд зэрэг хүрч байсан юм.
Харин "The HU” хамтлагийн тоглолтыг зохион байгуулах мета ертөнцийг Монголын технологийн компаниуд өөрсдөө бүтээж байгаа юм. Тэдгээр компанийн төлөөллүүд өчигдөр Соёлын сайд Ч.Номинтой уулзаж, тоглолтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
2019 оны судалгаагаар зөвхөн Англи улс гэхэд 160 тэрбум ам.долларын виртуал эдийн засагтай болж, улс орнууд виртуал эдийн засгийг чухалчлан авч үздэг болсон билээ.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

