| |
Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэн:
-Цалинтай ээж хөтөлбөр нь 0-3 насны хүүхэдтэй ажил хийх боломжгүй ээжүүдэд төрөөс өгч буй дэмжлэг юм. Цалинтай ээж хөтөлбөр нь EHalamj системд хүсэлт гаргаснаар баталгааждаг. Хүсэлт гаргасан он сар өдрөөс хамааран, тухайн сар хэд хоногтойгоос шалтгаалан өдрөөр нь тооцож бодогддог үйлчилгээ юм.
Жишээ нь, гуравдугаар сар 31 хоногтой байхад иргэд 15-ны өдөр бүртгүүлбэл үлдсэн 16 хоногоор тооцож мөнгийг олгодог. Энэ хоногт тооцдог системээс үүдэн хоёрдугаар сарын мөнгө дутуу орсон.
Нийгмийн халамжийн байгууллага бол нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай айл өрхүүдэд амьдралын түвшнийг дордуулахгүй дэмжлэг болгох үүднээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг мөн олгодог. Хүүхдэд л зориулсан мөнгө болохоос тухайн иргэний өр төлбөрийг барагдуулахад зориулсан мөнгө биш хүүхдэд зориулсан халамжийн үйлчилгээ. Өрх толгойлсон эцэг эхийн хувьд бол тухайн иргэний өөрийн хүүхдээ өсгөх бүрэн боломжтой гэх мэдээлэлд үндэслэн олгох эсэх нь шийдэгдэж байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид бас хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгчээ алдсаны тэтгэмж авч буй хүүхдүүдэд олгохгүй байгаа асуудал бий. Эдгээр хүүхдүүдэд ямар нэгэн шалгуур тавихгүйгээр мөнгөн тэтгэмжийг олгохыг хүүхдийн мөнгө олгох журамдаа тусган оруулах саналыг холбогдох шатны байгууллуудад хүргүүлээд байгаа.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авч чадахгүй байгаа иргэд мэдээллээ засаад баталгаажуулаад, залруулга хийсэн тохиолдолд мөнгөн тэтгэмж нь орж байна. Иргэн өөрийн бүртгэлдээ засвар залруулгыг хийсэн хэдий ч төрийн албаны таван байгууллагын мэдээлэл хоорондоо зөрөөтэй байна. Энэ шалтгаанаас үүдэн иргэний бичиг баримтыг шинэчилж баталгаажуулах үйл явц нь харилцан адилгүй хугацаанд орж байгаагаас үүдэн удаашралтай явагдаж байгаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

