| |
Театрын тайз. Энэ бол уран бүтээлч хүн бүхний хүрч чаддаггүй оргил. Зарим жүжигчин тайзан дээр гарах хүсэлдээ хүлэгдсээр карьераа дуусгах нь бий. Тэгвэл тайзны урлаг, жүжигчний уран чадвар, найруулагчийн хэлэх гэсэн санааг илүү тодоор илэрхийлдэг амин сүнс нь тайзны зураач билээ. "Зууны мэдээ” сонин "Нийгэм-Асуудал” буландаа театр арын албаны мэргэжилтнүүдээр цангаж буй тухай цувралаар хөндөж байгаа. Бид өмнөх дугаартаа тайзны ард ажилладаг нарийн мэргэжилтнүүдийг МСҮТ-д болдлогоор бэлдэж, ажлын байраар хангая гэсэн өнцгийг хөндсөн. Тэгвэл өнөөдөр тохиож буй Дэлхийн театрын өдөрт зориулан олон улсын театрын стандарт болоод сургалтын онцлог, давуу талын тухай энэ удаад онцлохоор бэлтгэлээ.
Тэгвэл Азийн зарим орон театрт зөвхөн зураачдын баг нь 6-9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан байдаг аж. Үүний дагуу тус улсын уламжлалт театрууд ихэвчлэн 7-9 зураачтайгаар уран бүтээлээ хүргэдэг байна. Японы уламжлалт театрын нэг болох "Хамасүка” нь эртнээс уламжилж ирсэн сүүдэрт ший, хүүхэлдэйн төрлөөр уран бүтээл хийдэг онцлогтой. Тэгвэл тус театрт өдгөө долоон зураач ажилладаг аж.
Одоогоор Япон, Солонгос, Итали, Франц, ОХУ зэрэг олон орон урлагийн сургууль, академийнхаа хажууд урлагийн туслах буюу нарийн мэргэжлийн ангийг нээх болжээ. Үүнд мужаан, гэрэлтүүлэгч, тайз засагч, дууны оператор, парикчин, хүүхэлдэй урлаач гээд өнөөдөр театрын урлагт ус агаар мэт хэрэгтэй мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжсээр иржээ.
Улаанбаатарт байгаа хоёр театрт л ажиллах хүсэлтэй байдаг бололтой. Гэтэл хөдөөний театрт ч уран бүтээл буцалж, бид тайзны болон дуу шуумны мэргэжилтнүүдээр дутмаг байдаг. Ихэнх тоглолтод жүжигчид маань өөрсдөө тайзаа зөөж, гэрлээ тааруулдаг. Тэгэхээр их сургууль төгссөн хүүхдийг хариуцсан яамнаас нь орон нутагт шууд томилдог тогтолцоог сэргээмээр санагддаг юм.
Эндэхийн Сургалтын албаны менежер Б.Мөнхжаргал "КУДС нь дэргэдээ урлагийн МСҮТ-ийг хичээллүүлж эхэлсэн. Тус МСҮТ нь телевиз, техникийн тоног төхөөрөмжийн засварчин, дуу бичлэгийн техникч, фото зурагчин, гэрэлтүүлэгч, тайз чимэглэгч, тайз засалтын мэргэжилтэн, урлагийн болон үндэсний хувцасны оёдолчин, нүүр хувиргагч, гоо засалч зэрэг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа. Манай төгсөгчид ихэвчлэн телевиз, киноны салбарт амжилттай ажилладаг” гэсэн юм.
Хэдийгээр Монголын театрын хөгжлийг дэлхийн өндөр орны хөгжилтэй харьцуулахад тийм ч оновчтой биш байж болох ч байгаа хэдхэн театраа стандартынх нь дагуу ажиллуулдаг болох шаардлага зайлшгүй тулгараад удаж байна.
Ганц байгаа театр нь орон тооны хувьд өрөвдмөөр шүү дээ. Ялангуяа тайзны арын албаныхны хувьд хэцүү. Манай театр гэхэд 30 гаруй жилийн өмнөх Засгийн газрын тогтоолын дагуу гаргасан орон тоогоор л үйл ажиллагаа явуулж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

