| |
Уг нь допингийн асуудал дээр ингэж хөнгөн хуумгай хандаж боломгүй цаг санж. Яагаад гэхээр “...Дэлхийн дүрмийг Монголд нутагшуулах” гэсэн хоёр, гуравхан хүний санаархал явсаар хүнийг ч, улсыг ч хорлосон үйл явдал болж хувирлаа.
МОНАДА-гийн хийдэг ажлыг авчихвал “...Бөөн эрх мэдэл, хөрөнгө мөнгөний хүчтэй болно” гэж эндүүрээд байх шиг байна. Үгүй шүү дээ. Тэднийг өөгшүүлэхэд цагтаа “нэртэй хүний зүстэй хүү” явсан нэг нөхөр идэвхийлэн ажилладаг. Ингээд тоочоод, ил гаргаад хэлбэл хөгийн явдал бичих болно. Хамгийн гол нь эдгээр хүмүүс Засгийн газарт тогтмол буруу мэдээлэл өгч, МОНАДА-гийн үйл ажиллагааг байнга сөрөг тайлбарлаж ирсэн.
Нэг үгээр хэлбэл, мэргэжлийн спортынхон үндэсний бөхөөс өмнө энэ шинжилгээг өгдөг байсан. Одоо ч өгч байна. Ерөөсөө үндэсний бөхөд допингийн шинжилгээ оруулах чинь бөхчүүдэд арай л ахадсан ачаа болоод байгаа юм. Тэгээд л энэ хэрүүл ам гарч буй хэрэг. Одоо дэлхийгээр нэг спортынхон, допингийн мэргэжлийнхэн “..Танай улс тэр фестивалиа заавал шинжилгээнд хамруулах хэрэг байгаа юм уу” гээд л даапаалаад байдаг болсон. Онигоо гэдэг энэ л дээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

