| |
"Таныг буруу зам руу хөтөлж мэдэх нэг том алхам хийхээс илүүтэй зөв чиглэлд олон жижиг алхам хийх нь дээр.”
Овоорсон хүнд хэцүү ажилтай мэт санагдаж байгаа бол та амьдралаа өөрчлөхийг хүсч байгаа л байх. Тэгвэл хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна уу?
Жишээ: Гурван жилийн өмнө би зөрөг замын уулзвар дээр зогсож байсан гэж хэлж болно. Би өөрийгөө сайн цалинтай ажилд орох хүртэл хэдэн жил дараалан ахисан түвшний зэрэг горилж, стресс ихтэй байлаа.Би нэгэн гайхалтай залуутай гэрлэж, хайр дурлалдаа шатаж байв. Гэтэл бидний харилцаа нэг л мэдэхэд гацаанд орж, уурлаж бухимдаж, бие биенийгээ үл тоомсорлох болсон. Хэдэн жилийн дараа бид бяцхан охинтой боллоо. Охин маань их тэвчээртэй. Бид заримдаа өдөр бүр маргалдаж, санал зөрөлддөг. Гэртээ байх бүрт хэн нэгэн нь уурлаж бухимддаг болсон байв. Ямар нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй байжээ. Би аливаа зүйлсийг илүү сайн хийхийг хүсдэг. Илүү амар тайван, энгийн байдлаар аливааг шийдэх хэрэгтэй болдог. Би хаанаас нь эхлэхээ, юу хийхээ эсвэл хийхийг хүсч байгаа өөрчлөлтөө яаж хийхээ мэдэхгүй байв. Би юм бүрийг л хийх гэж оролдож үзлээ. Зарим нь гацаанд орчихлоо. Олонхийг нь хийж чадсангүй.
Бага багаар өөрчлөлт хий: Томоохон өөрчлөлтийг хийхэд сэтгэл дундуур байдал, урам хугарлыг авчирдаг. Хандлагадаа бага багаар өөрчлөлт хийснээр томоохон гайхалтай нөлөөг ч үзүүлж болно. Би нэг хэсэг юу ч болж байсан охин руугаа уурлаж бухимдахгүй байхаар шийдлээ. Харин үүний оронд үргэлж эерэг,түшиг тулгууртай ээж байхаар шийдсэн. Хэрэв та хүүхэдтэй бол энэ маягаар харьцвал эцэст нь юу болохыг мэдэх байх. Би гурван өдөр энэ аргыг хэрэглэлээ. Тэгээд дараа нь зарим нэг жижиг маргаан дээр би бууж өгөхөөр шийдсэн. Бүх уур бухимдал, санаа зовнилоо арилгаад эхлэх үед охин маань шоконд орж, айдастай нүдээр над руу ширтлээ. Би юу болох байсныг мэдсэнгүй! Өмнөхөөсөө ч дордох нь тэр! Гэхдээ бууж өгөхийг хүссэнгүй. Үргэлжлүүлэн хичээсээр байлаа. Өөр нэг амжилтгүй болсон оролдлогын дараа улам л уруу царайтай боллоо. Эцэст нь бараг цөхрөнгөө барсан гэж хэлж болно. Би уурлаж, бухимдаж чанга хашгирах бус, өөр ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, дараа нь бүхэлд нь тэр нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийг хичээдэг болов.
Гэнэт гайхамшигтай зүйл тохиолдлоо. Тэр үйлдэл яагаад гараад байгааг би ойлгосон. Тэгээд түүнээс хойш би түүний шалтгааныг ойлгож, уурлаж бухимдахаа багасгах хэрэгтэйг мэдэрсэн. Жишээ нь, тэр гадаа хүйтэн биш л бол хүрмээ өмсөхөөс татгалздаг байв. Харин одоо уурлаж, бухимдахын оронд түүнийг бага ч болов ойлгох ухамсартай оролдлого хийж эхэлсэн бөгөөд уурлаж бухимдах маань ч багассан.
Таны хувьд аль нь хамгийн сайн арга вэ? Нэг мэдэхэд л нөхөр бид хоёрын харилцаа ч өөрчлөгдөж эхэлсэн. Уурлаж бухимдах маань ч багассан. Тэр эргээд эелдэг, дөлгөөн болж эхэлсэн шүү. Ажил дээр ч тэр хүмүүс муур, нохой шиг л уурлаж бухимддаг байв. Харин хүмүүс бие биендээ эелдэг зөөлөн хандаж эхэлсэн. Түүнчлэн илүү сайн ажилтан болоход ч нөлөөлж байсан. Энэ явдлаас хойш гурван жил өнгөрчээ. Харин хүнд хэцүү үед жижиг өөрчлөлтүүд хийх тал дээр илүү анхаарах болсон. Гэр орон маань амар тайван болсон. Бидний бие биендээ хандах харилцаа маань ч таалагдаж байна. Найзтайгаа ч сайн харьцаатай байна. Амьдрал сайхан шүү дээ. Надад өөрчлөлт хийх арга замууд байж л байдаг. Өөрчлөлт хийх арга замыг хайсаар ч байх болно. Үүний үр дүнд өөрчлөлт явагдсаар л байх болно.
Өнгөрсөн жилийн сүүлээр би ганцаараа анир чимээгүй сууж, тунгаан бодлоо. Энэ үеэр надад ихээхэн тус нэмэр болсон хандлагадаа хийсэн багахан өөрчлөлтүүдээ жагсаан бичсэн бөгөөд шинэ жилээр бусад хүмүүс ч бас туршиж үзээсэй гэж хүсч байна. Та бүхэнд ч бас өөрчлөлт хийхэд тань тус нэмэр болох байх гэдэгт найдаж үүнийг хуваалцаж байна.
О. Цэрэндулам
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

