| |
Нийслэл хот шинэ онтой золгоод л замын халтиргаа гулгаа, явган хүний зам талбайн толь шиг гялтагнасан байдалтай өнөөдрийг хүрлээ. Тэгвэл уг асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Хот тохижилтын газраас дүүргүүд рүү зам, талбайн цэвэрлэгээний ажил шилжжээ.
Хотын дарга Х.Нямбаатар: Бодис зузаан орсон цасыг хайлуулдаггүйг дүүргийн дарга нар хатуу ойлгох хэрэгтэй. Зузаан орсон цасыг эхлээд хусаад, араас нь давс, бодисоо цацаад хайлангуут нь хусаад дахиж давс, бодисоо цацмаар байна. Ийм дарааллыг мөрдөөгүйгээс болоод Сансрын туннель дээр Баянзүрх дүүргийнхэн алдаа гаргасан.
Гулгаа халтиргаан дээр гурван зүйлийг анхаармаар байна.
Жишээлбэл 17-гын автобусны буудал дээр баар, хүнсний дэлгүүр гээд олон ААН, байгууллага бий. Яагаад гадна талбайгаа цэвэрлэхгүй байна. Иймээс дүүргийн удирдлагууд ААН, байгууллагуудад наряд бичээд түүнийхээ хойноос цэвэрлэгээ хийнэ.
Иргэд, дүүргүүд, СӨХ, ААН-үүд гадна талбайгаа цэвэрлэдэг хариуцлагатай болъё.
Хотын даргын зүгээс замын халтиргаа гулгаанаас үүдэлтэй асуудалд хариуцлага үүрэхгүй юм байна. Харин дүүргүүд рүү энэ асуудал шилжсэн учир Засаг дарга нараас хариуцлага нэхье.!!! Учир нь халтиргаа гулгаанаас үүдэж олон хүн гэмтэл бэртэл авч байна.
Зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр:
Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм.
Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж буйг ГССҮТ-өөс мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

